Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Д.Лүндээжанцан: УИХ-ын дэгийн тухай хуулиа баталчхаад УИХ цахимаар хуралдаж эхэлнэ

 УИХ-ын чуулганыг цахимаар зохион байгуулахтай холбогдуулан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өчигдөр (2020.04.01) өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзэн, хуулийн төслийг боловсруулжээ.

-УИХ-ын чуулган цахимаар хуралдах дэг ямар байх вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн тархалттай холбоотой зөвлөмж удаа дараа ирж байна. Мөн УОК-оос хүмүүсийн 2-3 метрийн зайтай суулга гэсэн зөвлөмж өгч байгаа. Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч үед ажлаа тасралтгүй явуулах шаардлага бий. Цахим хуралдааны дэгийн тухай хуульд гишүүд асуултаа бичгээр болон цахимаар асуух зохицуулалт хийсэн. Тэгээд саналаа илээр хураана. Ганцхан нууц санал асуулга явуулахад хийх зохицуулалт жаахан хүндрэлтэй байна. Цаашид ямар ч үед, онцгой нөхцөлд УИХ-ын үйл ажиллагаа саадгүй явдаг байх асуудлыг хангах ёстой. Энэ өвчин сайд, дарга гэж ялгахгүй. Тиймээс цахимаар хуралдах шаардлага үүсч байна. Хуралдаан эхлэхээс нэг цагийн өмнө программаа нээнэ, бүртгэлээ явуулна гэх зэргээр нэг бүрчлэн дэглэж өгсөн. Ингээд шийдвэрүүдээ цаг алдалгүй гаргана.
-УИХ-ын хаврын чуулган эхлээд ямар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнд тохируулан авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан, 40 хуулийг багтаасан. Иймд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу гарах олон хууль шил шилээ даран хүлээж байна. УИХ-ын ажлын хэсэг Засгийн газартай хамтарч одоо Шүүхийн хуулиудыг бэлэн болгосон. Мөн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхэд бэлэн байна. Бас Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа юм.
-Цахим хурлаа яаж зохион байгуулах вэ?
-УИХ-ын чуулганы танхимд хурлын дарга, байнгын хороон дарга нар байх нь зүйтэй. Бусад гишүүд А, В, Г зэрэг тоноглогдсон танхимууддаа хуваагдаж сууна. Зарим нь өрөөнөөсөө ч оролцож болно. Бүр муугаар бодож нэг нь тусгаарлагдлаа гэхэд тусгаарлалтад байгаа газраасаа хуралдаандаа оролцох боломжийг олгоно. Цахим хуралдааны бэлтгэл хангахыг холбогдох хүмүүст даалгасан.
-Цахим хуралдааны дэгийг ямар хугацаанд мөрдөх вэ?
-Ганц энэ удаа мөрдөөд зогсохгүй. Цаашдаа дайн байлдааны үед, онцгой гамшиг ослын үед, цар тахлын үед цахим хуралдааны хуулийг мөрдөж байг. Тэгэхээр цаашид ч шаардлагатай тохиолдолд мөрдөж ажиллана гэсэн үг.
-Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө яаж батлах вэ?
-Дэгийн тухай хуулиа ердийн журмаараа батална. Яаж ийж байгаад олонхоо бүрдүүлж байгаад батална. Түүнээс цааш цахим хуралдаанаа зохион байгуулна.
-Засгийн газрын тухай хуульд яаж өөрчлөлт орох вэ. Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно, орохгүй гээд маргаан яваад байна?
-Маргаад байх зүйл байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн гаргасан хуулийг дагаж мөрдөх хүртэл хуучин хуулиар зохицуулна гэж заасан. Засгийн газрын тухай хуулийг энэ тавдугаар сардаа багтааж батална. Гэхдээ шинэ Их хурлаас, шинэ Засгаас эхэлж хуулиа мөрдөнө.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com