Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Баасанхүү: Иргэдээ ялгаварлаад, шахаасны тендерчдээ хөнгөлөлтөд хамруулъя гэж байгаа нь шударга бус байна

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Ноолуур худалдаж авахад 300 тэрбум төгрөг зарцуулна гэсэн. Хэчнээн малчинд тэр мөнгө хүрэх юм бэ?

УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Малчидтай уулзсан. Ноолуурын асуудлыг л ярьж байна. Манай улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Үүнийг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр тооцвол нэг их наяд төгрөг болно. Гэтэл дотоодын зах зээл нь 1000 тонн ноолуур л авна. Үлдсэн 9000 тонныг нь яах вэ. Өнөөдөр ноолуурын асуудалд гарцгүй болчихлоо. Гэтэл ноолуур гараад эхэлсэн шүү. Хэнтий аймагт нэг кг ноолуур 50-55, баруун аймгуудад 40 мянган төгрөгийн үнэтэй байгаа мэдээлэл бий. Малчдын амьжиргааг дэмжих үнэт баялгаа яаж хурдан борлуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Нэг аймаг дунджаар 500 тонн ноолуурыг гаргана гэж тооцвол. Дотоод зах зээл нь хоёр аймгийн ноолуур аваад л ханачихна. Үлдсэнийг нь яах вэ гэдэгт гарц хэлж өгөөч.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Энэ жил 233 мянган малчин өрх 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Эдгээр малчин өрхөд энэ 300 тэрбум төгрөг жигд хүрэх боломжгүй. Уг мөнгөөр нийт ноолуурын 30 хувийг л авч чадна. Өөрөөр хэлбэл гурван мянган тонн ноолуур л худалдаж авна. Үлдсэн 70 хувийг гадаадынхан авдаг уламжлалтай. Энэ жишгээрээ л явна. Манай улсад 10 мянган тонн ноолуурыг бүгдийг нь угаах анхан шатны боловсруулалт хийх хүчин чадал бүрэн бий. Тиймээс 10 мянган тонн ноолуураа угаана. Ингэж байж экспортод гаргах зохицуулалтыг хийнэ. Хоёрдугаарт хялгасыг нь ялгаж самнах буюу 5200 тонн ноолуурыг самнах хүчин чадал байгаа. Ямартай ч самнах үйлдвэрт 3000 тонн ноолуураа самнана. Самнасан ноолуураар эцсийн сүлжмэл хийх хүчин чадал бий. Тиймээс үйлдвэрүүдийн худалдан авах гурван мянган тонн ноолуур сүлжмэл болно гэсэн үг. Үлдсэн долоон мянган тонн ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хэлэлцээд л явъя. Төрийн өмчит компани, төсвийн байгууллагын ажилчдыг НДШ-ээс чөлөөлөх хөнгөлөлтөд хамруулах талаар арга хэмжээ авмаар байна. Дэлхий даяар бодлогоо хүн рүү хандуулж байгаа болохоос биш баян нь улам баяжиж, ядуу нь улам ядуурах бодлого яваагүй. Улс орон бүр иргэн бүртээ мөнгөн дэмжлэг үзүүлж байна. Манайд мөнгө тараахгүй юм бол хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх замаар ядаж ипотек, цалингийн зээлийг нь чөлөөлөх байдлаар оруулаад явсан нь зөв. Түүнээс биш төрийн албан хаагчдыг болон төрийн өмчит компаниудыг ялгаварлан гадуурхах нь шударга бус. Өөрсдийнхөө шахаасны 60 тэрбумаар оруулсан хүмүүсээр бусдыг нь дүгнэхээ боль. Багш, эмч, жирийн төрийн албан хаагчдыг хамруулах ёстой. Үүрэгтэй. Жирийн иргэдийг бүү ялгаварла. Та нар өнөөдөр банкуудыг зээлийн хүүгээ бууруул гэж шахаад дийлэхгүй, чадахгүй байгаа. Монголбанкны ерөнхийлөгч нь утсаа авахгүй, дуудаад ирэхгүй ийм байдалтай байж болох уу. Төсвөө есөн хувиар тодотгочих. Ингэвэл бүх иргэд хамрагдана. Тэр дотроос нь 60 тэрбумын шахааны хүмүүсээ хасна л биз. 20-30 мянган хүнийг намынхаа бодлогоор төрийн албанд шахчихаад тэднээрээ 192 мянган төрийн албан хаагчийг битгий төсөөл. Тэгснээ шахаасны тендерчдээ хөнгөлөлтөд хамруулъя гэж байгаа нь шударга бус байна гэлээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com