Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Д.Лүндээжанцан: Хуулийн хэлэлцүүлгийн үе шатыг богиносгох боломжгүй

УИХ-ын Төрийн байгуу­лалтын байнгын хороо өчигдөр (2020.04.07) хуралдав. Хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Ингээд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох гэж бичсэн нь шууд хуулийг нь заах байдлаар оруулж болоогүй юм уу. Жишээ нь Гамшгийн тухай хууль, Онцгой байдлын тухай хуулийн тэдэд заасанчлан ийм ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахимаар хуралдана гэж томьёолоогүй байна. Олон улсын хөл хориот өвчин гарсан гэдгийг яаж тодорхойлох вэ. Санал хураалтад гараа өргөснийг нь яаж мэдэх юм. Мөн нэгдсэн чуулганд зарим гишүүд өрөөнөөсөө бус өөр газраас оролцоход саналын томьёоллыг нь яаж оруулах юм бэ. Дэмжсэн, дэмжээгүй гэдгийг УИХ-ын дарга тогтооход хэцүү. Zoom программд саналын томьёоллыг нь бичээд доор нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал нь байдаг юм билээ. Ийм байдлаар саналыг нь оруулж болохгүй юм уу. Санал хураалтын үед маш их маргаан дэгдэх асуудал гарна шүү. Ялангуяа цахим хуралдааны үеэр хүн нүдээрээ харж асуултыг ойлгоод дэмжих, үгүй эсэхээ дардаг. Гэтэл одоо бол тусгаарлагдсан орчинд болж байна. Цахим хурлын программын мэдээлэл солилцох гэсэн хэсэгт энэ асуудлыг шийдэх боломж бий юү. Асуудалтай холбогдоогүй үг бичих гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Хоёр хүн чатын дундуур нь Сайн уу гээд бичихэд асуудалтай холбогдолгүй гээд хасна гэсэн үг үү. Хуулийг баталсан өдрөөс эхэлж дагаж мөрдөнө гэж заасан байна, хэрэгжих хугацаа нь хэзээ дуусах юм бэ. Ямар нөхцөлд онцгой нөхцөл дуусаад хуралдааныг хэвийн явуулна гэж үзэх үү. Үүний томьёоллыг тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Гамшгийн тухай хуулийг өмнөх парламентын үед баталж байсан. Тухайн үед би ажлын хэсгийг нь ахалсан. Бүрэн дүүрэн хараагүй зүйлүүд бий. Эрүүл мэндийн тухай хуульд олон улсын хөл хориот өвчин гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрэмд заасан өвчнийг хэлнэ. Энэ дотор цар тахал багтаж байгаа. Олон улсын хөл хориот өвчин гарсан гэдэг томьёоллоор явъя гэж тогтсон. Цаашдаа Гамшгаас хамгаалах хуульдаа өөрчлөлт оруулж нарийн зохицуулалт хийх шаардлага бий.

УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа:
-Цахим хуралдаанд хоёр төрлийн программ хангамж ашиглана. Гишүүд санал өгөхдөө дүрсээ харуулж гараа өргөх эсвэл цахим байдлаар буюу хэлэлцүүлгийн программуудад гар өргөх гэсэн функцтэй. Санал хураалт явуулах хоёр программын аль алинд нь саналын томьёолол бичих боломжтой. Тухайн үед гишүүдээс зарчмын зөрүүтэй саналууд гарсан үед дараа нь нөхөөд оруулах боломжтой. Урьдчилаад санал хураалтыг оруулж болно.

Ажлын хэсэг:
-Саналын томьёоллыг дэлгэц дээр харуулна. Санал хураалтын цэнхэр дэлгэц дээр саналын томьёолол дээр нь гарч доор нь тийм, үгүй гэсэн улаан, ногоон товчлуур гардгаараа гарна. Санал хураалтын одоогийн системтэй адилхан. Цахим хуралдааны дэгээр хаалттай хуралдаан явуулах боломжгүй. Өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй үед өрөөнөөс болон алсаас ирцээ бүртгүүлэх боломжтой. Зарчмын зөрүүтэй томьёолол гаргахад одоогийнх шиг урьдчилан бичгээр өгсөн томьёоллуудыг бэлтгээд цахимын листийн дараалалд оруулж доор нь саналаа өгөөд явна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Онцгой нөхцөлд парламент тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ үүднээс цахимаар хуралдах дэгтэй болъё гэдэг саналыг дэмжиж байгаа. Өнөөдөр бид хэд хэдэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулъя гэтэл хуулийн хэлэлцүүлгийн шат дамжлага нь маш удаан байгаа. Хэлэлцүүлгийг 3-4 үе шаттай явдаг. Зарим яаралтай хуулийн төслүүдийг хялбаршуулах аль болох хурдан хэлэлцүүлдэг байх талаар санал байна уу.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Цахим дэгтэй холбоотой асуудлыг ярья. Цахим дэгийг Дэгийн хуульдаа мөн суулгаж өгнө. Хуулийн хэлэлцүүлгийн үе шатыг богиносгох боломжгүй. Энэ хуулийг анхны хэлэлцүүлгээр баталж болно. Гэхдээ зарчмын зөрүүтэй санал гарвал заавал гурав дахь хэлэлцүүлгээр батална. Хэвийн байдалдаа оронгуут хуучин дэгээрээ хуралдана.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com