Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг тав болгож хоёр хувийг иргэдэд буцаан олгох ёстой

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл учраад буй өнөө үед НӨАТ-ын хувь хэмжээг буруулах нь нэн тэргүүнд авах арга хэмжээний нэг хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Би 2019 оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. НӨАТ-ын эцсийн төлөгч нь иргэд байдаг. Өөрөөр хэлбэл дэлгүүрээс аливаа зүйл худалдаж авах болгондоо НӨАТ-ын төлөгч болж хувирдаг. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын 10 хувь Монгол Улсын эдийн засагт тодорхой үр дүнгээ өгсөн. Нэг ёсондоо НӨАТ орлого бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн. Эдийн засгийн өсөлт өнөөгийнх шиг унаж эхлээгүй байхад жижиг дунд аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учруулж байсан. Уг татварыг өнөөдөр таван хувь болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Тухайлбал, иргэдийн орлого буурсан, жижиг дунд үйлдвэрүүд хаагдсан, ажилчдаа цомхотгох явдал гарч эхэллээ. Ийм хүнд хэцүү үед НӨАТ ногдуулах хувийг багасгах нь эдийн засагт нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж үзэж байна. Иймд НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг УИХ нэн яаралтай хэлэлцэх шаардлага тулгарлаа. Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Эдийн засаг хүндэрч эхэлсэн энэ үед НӨАТ-ын 10 хувийг бууруулах нь зүйтэй” гэж миний саналыг дэмжиж үг хэлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас эдийн засаг хүндэрч иргэдийн орлого маш бага түвшинд очиж байна. Жижиг дунд үйлдвэрүүд цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдалд орлоо. Тэгэхээр нийт ард иргэдэд хүртээмжтэй уг хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Нэг жишээ дурдъя. Иргэн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд 10 мянган төгрөг нэмж төлж байгаа. Тэгвэл НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах хууль батлагдвал иргэд 105 мянган төгрөг төлөөд хоёр хувиа буцааж авна. Нэг ёсондоо 103 мянган төлж 7000 төгрөг нь иргэдийн халаасанд үлдэнэ гэсэн үг. Иймд дэлхий нийтийг хамарсан энэ цар тахлын үед иргэдэд эерэг нөлөөтэй чухал хууль болно гэж үзэж байна. Ялангуяа, алслагдмал нутагт амьдардаг, өндөр үнэ өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг аймаг, сумын иргэдэд маш чухал юм. Орон нутагт амьдарч буй иргэд дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахад НӨАТ-ын падаан өгдөг дэлгүүр бараг алга. Ийм учраас алслагдсан суманд амьдарч буй иргэд НӨАТ-ын буцаан олголтоос мөнгө авч чаддаггүй, сугалаанд оролцохгүй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 900 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголт авсан судалгаа бий. Тэгвэл НӨАТ-ын хувь хэмжээ таван хувь болгож бууруулбал бүх дэлгүүр, үйлчилгээ НӨАТ-ын падаан өгнө. Тэгэхээр алслагдсан нутагт амьдарч буй иргэд НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломж бүрдэнэ. Засгийн газар өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ авч байгаа ч ард иргэдэд төдийлөн хүртээлгүй байна. Иймд НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах ажлыг яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна гэв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com