Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнбат: Ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сарын хугацаатай царцаах санал оруулж байна

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2020.04.08) хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирус цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд тус байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, төслийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Энэ асуудлыг цааш хэлэлцээд явах байх. Би зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. Ардчилсан намаас Засгийн газарт яаралтай арга хэмжээ авах 38 санал гаргасан. Үүний бараг тавин хувь нь эдийн засагтай холбоотой санал. Хамгийн гол нь төсөв, зээл, зээл царцаах, ипотек, түрээсийн орон сууцтай холбоотой заалтууд бий. Гэтэл цар тахлын үед авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд дээрх асуудалтай холбоотой нэг үг, үсэг дурдаагүй. Өнөөдөр эдийн засаг хүндэрч аж ахуйн нэгжүүд оршин тогтнох аргагүй боллоо. Энэ асуудлыг шийдэх ямар ч гаргалгаа уг тогтоолд алга. Ийм учраас эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээ гэж хэлэхэд хэцүү гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр энэ тогтоолыг нэрнээс эхлээд засвар хийх ёстой. Засгийн газарт эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний бодлого, төлөвлөлтийн шинжтэй асуудлыг тусгайлан оруулж ирэх үүрэг даалгаврыг энэ тогтоолоор өгмөөр байгаа юм. Эдийн засгийн байнгын хороотой 16 багц саналд хоёр саналыг зарчмын зөрүүтэй санал болгон оруулж байна. Нэгдүгээрт, улсын төсвийн зарим хөрөнгө оруулалтыг тэвчих ёстой. Энэ мөнгийг банкуудад өгч гурван хувьтай зээлийн шугам нээж бизнес, аж ахуйн нэгжүүдээ дэмжье. Хоёрдугаарт, ипотекийн зээлтэй асуудал бий. Ипотекийн зээлийн асуудал яах аргагүй Монголбанктай холбоотой. Тэгэхээр ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сарын хугацаатай царцаах талаар зарчмын зөрүүтэй санал болгож оруулж байна. Энэ талаар Монголбанк хариу өгвөл зүгээр байна. Эдгээр саналыг тогтоолд оруулбал аж ахуйн нэгж, иргэдэд хүртээлтэй гэж харж байгаа. Засгийн газар хүссэн хүсээгүй дахиад төсвийн орлого, зарлага, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал оруулж ирэх байх. Үнэндээ аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, дампуурлаас сэргийлсэн мөнгө зээлийн бодлого орхигдоод явж байна шүү дээ. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. УИХ-ын гишүүд ч гэсэн энэ мөнгө зээлийн бодлогыг хурдан шийдэхгүй бол болохгүй гэж яриад л байгаа. Тэгээд оруулж ирсэн долоон саналыг нь хурдан шийдэж Засгийн газарт ажиллах бололцоог олгоё гээд явах бодолтой байх шиг байна. Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараа бидний оруулсан санал дээр яаралтай ажиллах хэрэгтэй. Тэгээд мөнгө зээлийн бодлогоо эргэж оруулж ирээд дахин хэлэлцэж болно биз дээ. Энэ нь эхний шатны арга хэмжээ болно. Дараагийн шатны хэмжээг хүссэн хүсээгүй авах болно. Тэгэхээр заавал аж ахуйн нэгжүүдээ муужирч, дампуурсан, иргэдээ ядуурсан хойно нь асуудлыг ярьж болохгүй. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэж сууж байгаа хүмүүс шүү дээ. Энэ эрх мэдэл ганцхан УИХ-д байгаа гэдгийг хаа хаанаа санах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Энэ тогтоолын төслийг агуулгын хувьд дэмжиж байна. Энэ тогтоолд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хангах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн идэвхжлийг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлд тодорхой заалтууд байгааг нь дэмжиж буй юм. Гэвч энэ тогтоолыг илүү сайн, оновчтой арга хэмжээгээр баяжуулах, цагаа олсон хүртээлтэй болгох шаардлага бий. Үүний тулд хэд хэдэн зүйлийг тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдийн ажилтанд 200 мянган төгрөг олгоно гэсэн. Энэ нь компаниар дамжих уу, хувь ажилтны дансанд шууд очих уу. Аж ахуйн нэгжид өгөх нь илүү зөв болов уу, хувь хүнд өгөх нь давхардал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Мөн НДШ-ийг өөрөө төлдөг иргэдэд 200 мянган төгрөгт хамаарах уу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төрийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэж байсныг шууд хувь хүнд нь олгоно гэдэг агуулгаар тогтоолын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжүүдэд нь өгөх санал гарсан бөгөөд одоо ажлын хэсэг ажиллаж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сайн дураараа төлж буй НДШ-ийг төр даах бөгөөд 200 мянган төгрөгт хамаарахгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд олгохгүй. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-НДШ төлөгч иргэн 910 мянга орчим байдаг бөгөөд 640 мянга орчим иргэн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдахаар байгаа юм. Гэтэл үлдсэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үйлчилгээ явуулдаг, хувиараа НДШ төлдөг аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан уу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Татвараа, НДШ-ээ төлөөд хариуцлагаа биелүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Сайн дураараа НДШ төлдөг 186 мянган иргэн бий. Өнөөдрийн нөхцөлд эдгээр хүмүүсийн өмнөөс НДШ-ийг нь төр төлөх шийдвэр гаргах гэж байна. Энэ хүнд үед сайн дураараа хөдөлмөр хийж, чармайж байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж бодож байна гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com