Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Бямбацогт: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч шүүх шийдвэр гаргаж болно

 УИХ-ын 50 орчим гишүүн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөрийн хамаарал бүхий компаниудад ЖДҮДС-гаас жилийн гурван хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл авсан асуудал олон нийтэд ил болсон. Энэ талаар манай урд нь мэдээлж байсан билээ. Мөн ЖДҮДС-гаас УИХ-ын гишүүдэд хавтгайруулан зээл олгосон ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн мэдээлэл бий. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “ЖДҮ авсан УИХ-ын гишүүдийг сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзахыг шаардсан” билээ. Тэгэхдээ “Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон. Хууль сахих тангараг өргөсөн учраас үүргээ биелүүл” хэмээсэн юм. Тэгвэл энэ удаа Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг ЖДҮДС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээ өчигдөр (2020.04.08) мэдээллээ.

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэргийг прокурор яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд тодорхой зохицуулалт бий. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй шалгах тохиолдолд шүүх тодорхой шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байдаг.
-Энэ асуудлыг тодруулж өгнө үү?
-Шүүх ямар шийдвэр гаргана тэр нь хэрэгжих байх.
-УИХ-д энэ талаар ямар нэг мэдээлэл ирсэн үү?
-Ирээгүй.
-Шүүхийн шийдвэр гарвал УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх үү?
-Тийм. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо эхэлж хуралдана. Түүний дараа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцээд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулдаг дэгтэй.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com