Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Баттулга: Гадаадад үлдсэн төлбөрийн чадамжгүй иргэддээ “Иргэдэд туслах сан”-гаас мөнгөн туслалцаа олгохгүй байна

Олон Улсын харилцаа судлаач, дипломатч Б.Баттулгатай ярилцлаа.

-Гадаадад цөөнгүй тооны монголчуудын асуудал хүндэрсэн тухай мэдээлэл өгнө үү?
-Дэлхий нийтээр шинэ коронавирусийн халдвар тархаж олон улс хүнд байдалд байна. Манай улсын иргэд эх орондоо очих хүсэлтэй олон жирийн иргэд байна. Эдгээр иргэд маань төлбөрийн чадамжгүй болсон, өвчний голомтоос гэр бүлээ эх орон уруугаа явуулах гэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй болсон, айж сандарсан гээд олон хүнд асуудалд ороод байгаа нь харагдаж байна. Хамгийн их хүсэлт өргөдөл гаргаж байгаа нь түр хугацаагаар гадаад орон руу эмчилгээнд явсан иргэд маань олон сарын хөл хорио, хил хааж нислэгүүд цуцлагдсан учраас гэнэтийн тооцоолоогүй зардлууд гарч ирэн, санхүүгийн хүнд байдалд ороод байна.

-Засгийн газрын арга хэмжээнүүд иргэдэд төдийлэн анзаарагдахгүй байх шиг
-Засгийн газар маш тоомжиргүй хандаж байна. Тусгай үүргийн онгоц нисгэж хүнд өвчтэй, жирэмсэн нялх хүүхэдтэй гээд нэн тэргүүнд иргэдээ авчирна гэсэн мөртлөө дарга нарын гэр бүл гадаадын иргэд санхүүгийн боломжтой аялж зугаалж явсан хүмүүсийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн заалт нэмж бичээд авчраад байгаа нь жирийн иргэдийн дургүйцэл эсэргүүцэлтэй тулгараад байна. Засгийн газар хилийн чанадад байгаа иргэддээ тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой Иргэдэд туслах сангаас нэг удаагийн санхүүгийн тусламж үзүүлэхгүй байна.
-Иргэдэд туслах сан ямар зориулалттай вэ?
-Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газраас 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байдаг. Гэтэл энэ сангаас зориулалтын дагуу гадаад оронд хүнд нөхцөл байдалд байгаа иргэдээ тухайн улсад суугаа өөрийн орныхоо ЭСЯ-аар нь дамжуулж тусламж үзүүлэх ажлыг Засгийн Газар ГХЯ хийхгүй байна. Улсын онцгой комисс олон аж ахуйн нэгж, гадаадын байгууллага, иргэдээс олон тэрбумын хандив хүлээн авсан. Энэ цугласан хандиваас гадаадад гэр бүлээсээ тасарч хол зайд хүнд нөхцөлтэй байгаа иргэддээ яагаад өгч болохгүй гэж. Энэ мөнгө ямар зүйлд зарцуулагдаж байгааг иргэд бид асуух эрхтэй. Би ч өөрийн зүгээс хандив өгсөн. Зөв хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай гэж олон иргэд, компаниуд хандив өгч байхад өөрсдийгөө магтахад зориулж хэвлэл сурталчилгаа, пи-артаа зарцуулаад байгаа нь маш харамсалтай. Гадаадаас ирж байгаа жирийн иргэд маань өөрсдөө 21 хоногийн төлбөрөө төлөөд хорионд байхад, УОК сүүлийн үед популист байдлаар ажиллаад эхэллээ.
-Тусгай үүргийн нислэгүүдийг юу гэж үзэж байна?
-Сүүлийн тусгай үүргийн нислэгүүдээр Улсын Онцгой Комиссоос чиглэл өгсөн “эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхэд асран хамгаалагч” гэсэн таван шалгуураар иргэдийг бүртгэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн ангилалд дандаа эрх баригчдын нөлөөлсөн гадаад улсын иргэд, танил талаа бүртгэж нисгэсэн гэж хүмүүс бухимдаж байна. Инчеон-Улаанбаатарын нислэгт багтаж чадаагүй, хүнд нөхцөлд байдалд байгаа иргэд ЭСЯ-ны гадаа суулт зарлаж эхэлсэн байна. Гэтэл дээрээс суудлыг нь аль хэдийн танил талаараа бичүүлээд авчихсан тохиолдолд хэчнээн удаа залгаж, биечлэн очоод ном дүрмээр нь шинжилгээгээ өгчхөөд хүлээж байсан иргэдийн өмнүүр нь дараалал дайрч суудал бичүүлсэнд учир нь байгаа юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ талаар “Хэн нэгэн эрх мэдэлтэн, дарга нарын нөлөөнд автаж, дэглэм зөрчихгүй байх, эх орноо зорьж байгаа хүмүүсийг ялгаварлаж, танил, албан тушаал харгалзахгүй байх, шаардлагагүй хүмүүс тээвэрлэж эрсдэлийн зэргийг нэмэгдүүлэхгүй байх нь чухал” гэж байр сууриа илэрхийлж байсныг одоо ойлгож байгаа иргэд маш олон байна. Иргэд хилийн чанадад байгаа үр хүүхэд, гэр бүлдээ маш их санаа нь зовж байгааг ойлгож, ажлаа уялдуулан хийж байгаа эрх мэдэлтэн цөөн. Танил тал, албан тушаалаараа шийдэж байгаа нь харамсалтай.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com