Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Чингэлтэй дүүргийн МАН дотроо хоёр хуваагдаж, сонгуульд нэгнээ татан унагахаар ажиллаж байна

Х.АНАНД

 Сонгууль дөхсөн энэ үед хоолоо булаацалдах ноход лугаа адил МАН-ынхан дотроо маш том хагаралдаантай байна. Уг нь тэд л өөрсдөө “тоглоом”-ын дүрмээ зохиосон. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Ингэснээр нэг тойрогт газар зүйн байрлал, хүн амын нягтаршил зэргийг харгалзан 2-5 мандат хуваарилах буюу суудал ногдуулж, үүний төлөө улс төрийн намууд, бие даагчид өрсөлдөх юм. Энэхүү тогтолцоо нь жижиг мажоритарыг бодвол нэг намынхан өөр хоорондоо өрсөлддөг, нэг нэгнийхээ булхайг илчилдэг “эвгүй” тогтолцоо. Ийм жишгээр 1992 болон 2008 оны сонгуулийг явуулж байсан түүхтэй. Сүүлийн буюу 2008 оны сонгууль ямар эмгэнэлтэй болж, хэчнээн эрдэнэт монгол хүний амь насыг авч одсоныг монголчууд мартаагүй. Харин энэ удаагийн сонгууль лав эрх баригчдын хувьд, эв түнжингүй, хүчээ нэгтгээгүй, нэг нэг рүүгээ ноцсон байдалтай болох нь зөвхөн нэг дүүргээс буюу Чингэлтэй дүүрэгт өрнөж буй МАН-ынхны нам доторх “зодоон”-оос зураглаж болохоор.

“Тойрог ажиллагаа”

 УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН дэлхийн эдийн засгийн сэргэлттэй байсан өнгөрсөн дөрвөн жилд юу хийв? ЖДҮ, концесс, тендер, хүчин, хүн амины хэрэг гэхчилэн олон муу нэрийг зүүж, төрийн эрхийг барьсан тэд хоёр сарын дараа ард түмнээр дүнгээ тавиулна. Мэдээж хэрэг, зөвхөн ЖДҮ-гээс 90 гаруй тэрбум төгрөг идсэн эрх баригчид онц дүн авахгүй нь тодорхой. Тиймээс хууль тогтоох байгууллагад сонгогдон иргэдийн өмнөөс төр түшилцсэн түшээдийн сонгууль дөхсөн өнөө үед “МАН доторх тойрог ажиллагаа” ямар байгааг манай сонин цувралаар хүргэхээр зэхлээ. Энэ удаад Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг онцолж байна.

Чингэлтэйн түшээдийн эвдрэлцээн ба Т.Аюурсайхан

 

 Чингэлтэйчүүд 2016 онд Т.Аюурсайханд итгэл хүлээлгэн өөрсдийнхөө өмнөөс төр барилцах эрхээ өгсөн ч тэр дорвитой ажиллаж чадсангүй. Эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч, өөр намын нөхөдтэй нийлэн хууль тогтоох байгууллагын даргаа огцруулж явсан түүний түүх хуучраагүй байна. Ингэж улайран дайрч, төв талбай дээр дээлтэй жагсаал цуглаан хийж явсныхаа хүчинд тэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын гуншин зүүсэн. Шууд утгаараа бол шантааж хийж байж даргын сэнтийд заларсан гэсэн үг.
Т.Аюурсайхан нь заргачаараа алдартай нэгэн. Өөрийнх нь эрх ашигт нийцэхгүй зүйл яривал огцруулна, асуудлыг ярина гэж “амаараа айлгадаг”. Сонгууль дөхсөн энэ үед гишүүд бүгд тойргоороо эргэлдэж буй. Т.Аюурсайхан ч гэсэн УИХ-ын гишүүн, нэг тойргийн найз М.Оюунчимэгтэй хамтарч, Чингэлтэй дүүргийн засгийг унагахаар Сар шинийн өмнөхөн бөөн жагсаал цуглаан хийсэн. Эргэн сануулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаа хүлээлгэн өгөх тухай шийдвэр нийслэлээс гарч, одоо шүүх дээр хэрэг нь хянагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн Засгийн эрхийг авахдаа шууд хүч түрэн дайран орж хууль бусаар төрийн эрхийг авсныг нь бүгд харсан. Энэ асуудлын улмаас Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо Т.Аюурсайхан, Д.Ганболд гэсэн хоёр хүний талд хуваагджээ. Улмаар МАН-ын хорооны хэсэг төлөөлөл дүүргийнхээ ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөнд дайран орж, эд хогшлыг нь гаргаж хаяж байсан удаатай. Уг үйл ажиллагааг тус дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид зохион байгуулсан бөгөөд түүнийг огцруулах шаардлага бүхий хурлын тогтоолыг танилцуулахдаа ийнхүү үймээн дэгдээжээ. Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчийн 30 нь МАН, тав нь АН-аас сонгогдсон байдаг. Тэгвэл МАН-аас сонгогдсон19 төлөөлөгч нууцаар хуралдаж, ИТХ-ын даргаа огцруулах тогтоолын төсөл санаачилсан байна. Ийн юу юу ч болоогүй байхад улс төрийн дайралтуудаа Т.Аюурсайхан хэдийн эхлүүлсэн. Гэвч түүнд чингэлтэйчүүд дахин итгэл хүлээлгэх эсэх нь тодорхойгүй. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хэд хэдэн удаа хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласнаас өөрөөр Т.Аюурсайханы гэх тодотголтой хууль, тогтоолын төсөл бараг байхгүй гэхэд болно.

Овжин М.Оюунчимэг

 Т.Аюурсайханы “найз” УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь сэтгүүл зүйн салбараас улс төрд орсон ч эрх ашгаа зөв эрэмбэлж чадаагүй нэгэн. ХЭДС-аас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн гэх хэрэг нь өдгөө ч АТГ-т хав дараастай бий. Хэвлэл мэдээллийнхний өмнө нэг зүйл ярьж, хөшигний ард өөр зүйл ярьдаг тэрбээр Байнгын хорооны хуралдааны үеэр “боов” идэж, инээж буй бичлэг нь цацагдангуут “З.Нарантуяа гишүүн ч гэсэн ааруул идээд суудаг” гэсэн барьцсан мэдээллийг сэтгүүлчдэд хэлж, гомдоллож байв. Түүний нэр ЖДҮХС-гаас бага хүүтэй зээлийг зуучилж, авч өгсөн гэдэгт холбогддог ч өөрөө үгүйсгэж байсан ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг зарим эх сурвалж хэлж буй юм.

УИХ-д анх удаа сонгогдсон хэр нь Өргөдлийн байнгын хорооны даргаар хоёр жил орчим ажиллаж, тайлангийн хурлаа хийхдээ үр дүн гарсан ажил бүрийг өөртөө наадаг зуршилтай нэгэн. Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойргоос сонгогдсон тэрбээр тойрогтоо багагүй ажил хийсэн гэж өөрийгөө магтуулж, хэвлэлээр гарах дуртай. Мэргэжлийн бус хүн буюу түүний төрсөн эгч М.Цэцгээ Чингэлтэй дүүрэгт шууд хэлтсийн даргаар томилогдон ажиллахдаа олон хүнийг хууль зөрчин ажлаас нь халсан гэгдэж хэл аманд орж арга буюу ажлаа хүлээлгэн өгсөн. Ээлжит сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулах учир тэр дүүргийн хэмжээнд өрсөлдөнө гэдгээ мартчихсан бололтой гэдгээ овжин зангаа гээлгүй Т.Аюурсайханаас зуураад авсан.

Насаараа төр
түшилцсэн ч...

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин нь эрх баригч намын гал тогоог барьж, цаашлаад намын дарга, УИХ-дахь бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд насаараа төр түшилцсэн, одоо тэтгэвэртээ гарах Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нартай тэргүүн эгнээнд нэр нь яваа хүний нэг. Тэрбээр тойрог сольдог гэдгээрээ алдартай бөгөөд хэдэнтээ сонгогдсон хөвсгөлчүүдийнхөө төлөө дорвитой ажил хийгээгүй гэдгийг нутгийн зон олон шүүмжилдэг учраас энэ удаад ч мөн тэтгэвэрт гарах бодолгүй өөр тойрог горилжээ. Тодруулбал, энэ удаагийн парламентад тэр чингэлтэйчүүдийг төлөөлж, төр түших эрхтэй болсон.

УИХ-д 2000 оноос хойш сонгогдсон Ө.Энхтүвшингээс залуучууд залхаж байна. Сонгуулийн үеэр хадаг бариад очиход нь чингэлтэйчүүд юу гэх юм бол?

Танихгүй танил

Чингэлтэй дүүргийн Засаг даргын сэнтийгээс хууль тогтоох байгууллагад орж ирсэн Д.Ганболдыг олон нийт тийм ч сайн танихгүй. Төр түшилцэх дөрвөн жилдээ “сул” гишүүний үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Түүний улс төрийн тоглолт сул, лидерүүдээ аялдан дагах аястай байдаг гэх. МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдсан ч Чингэлтэйд олонх болж, засаглах эрхтэй болсон. Ингэснээр тус дүүргийн Засаг даргаар Д.Ганболдод итгэл хүлээлгэсэн ч ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр дүүргийнхээ ИТХ-ын шийдвэрээр огцрох дээрээ тулж байсан юм. Гэхдээ ажлаа үргэлжлүүлж хийсээр 2016 онд УИХ-ын 66 дугаар тойргоос чингэлтэйчүүдийг төлөөлж, парламентад сууж буй. Тэрбээр УИХ-ын дөрвөн жилд танигдаж амжилгүй, сул гишүүн байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Гэхдээ Д.Ганболд тийм ч чимээгүй нэгэн биш гэдгийг Чингэлтэй дүүрэгт өрнөж буй Т.Аюурсайхантай хийж байгаа тулаанаас нь харж болохоор. 19 хороотой Чингэлтэй дүүрэг хоёр хуваагдсан байдалтай байгаа бөгөөд 40 хувь нь одоогийн удирдлагынх бол 60 хувь нь дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганболдын талд байгаа гэнэ. Одоогоор МАН-ын гишүүд болон хурган дарга нарын “тулаан” шүүхийн шатандаа явж байгаа аж. Ийнхүү Чингэлтэй дүүрэг дотор л гэхэд МАН яг тэнцүү хоёр хуваагдаж би чи-дээ тулан ил далд нэгнийхээ мууг үзэж, нэгнээ хутгалж хор найруулж явна. МАН-д өрсөлдөгч өөр бусад намаасаа илүүтэй М.Энхболд, У.Хүрэлсүх нарын 32, 33 болон хуваагдсан хагарал намын дунд, анхан шатандаа одоо ид үргэлжилж байна.


Нийслэлийн хойд хэсэг Чингэлтэйгээс сонгогдсон түшээдийг зураглахад ийм байна. Тэд бүгд 65-ын бүлэг хоёр талцахад аль нэгнийх нь талд орж, албан тушаалын тохироо хийж, итгэл, эв эвдэж явсан нөхөд. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Чингэлтэйчүүд сонголтоо дахин бататгах уу, эсвэл өөр сонголт хийх үү гэдгийг харах л үлдлээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com