Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ж.Бат-Эрдэнэ: Зээлийн хүүг бууруулах тухай ярихаар хадгаламжийн хүү бас буурах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-УИХ цар тахалтай холбоотой нэг удаагийн хууль батална гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтэд эдийн засаг хүндэрч эхэлсэн. Энэ төсөлд бизнесийг дэмжих асуудал тусгасан. Ирэх нэг, хоёр жилд эдийн засгаа тогтвортой авч явах асуудал үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл орж ирсэн. Ийм учраас нэг удаагийн хууль батлах талаар ярьж байгаа юм. Эхний ээлжинд банкны салбарт өөрчлөлт оруулахаар тусгаж байна. Тэгэхдээ арилжааны банкууд зарчмынхаа дагуу ажиллах, бүтцийн томоохон өөрчлөлт хийсэн хууль батлахаар ярьж эхэлсэн. Мөн банкуудын өгч буй зээлд анхаарна. Зээлийн хүүг бууруулах тухай ярихаар хадгаламжийн хүү бас буурах ёстой.
Ингэж байж банкны эх үүсвэр зөв, нээлттэй байх юм. Хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх тухай асуудал бий. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, авч үлдэх асуудал өнөөдөр тулгарч байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ЖДҮХС-ийн нөөцийг бий болгох ёстой. Жишээ нь энэ онд ЖДҮХС-д мөнгө төсөвлөж чадаагүй. Иймд уг арга хэмжээтэй уялдуулж ЖДҮХС-г нэмэгдүүлэх тухай ярьж байгаа. Мөн зээлийн баталгааны санг сайжруулж өргөжүүлэх бодлого тусгана. Эдгээрээс гадна нефть бүтээгдэхүүний хангамж, үнийн асуудал бий. Тэгэхээр уг асуудлуудыг зайлшгүй ярих шаардлага байгаа юм.
-МАН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг ярьсан уу?
-Дээрх асуудлуудыг нэлээд ярьсан. Өнөө маргаашнаас УИХ-ын байнгын хороод зарчмын асуудлуудыг яриад явна.
-Банкны салбарт шинэчлэлт хийх ажлын хэсэг УИХ-аас томилогдсон. Ажлын явц ямар байна вэ?
-Ажлын хэсгээс зарим саналаа өргөн бариад явж байна. УИХ-аар хэлэлцэх явцад энэ ажлын хэсэгт өөрчлөлт орж асуудлыг нэлээд нарийвчилж харах ёстой. Монголбанкнаас нэлээд асуудал оруулж ирж байгаа. Ер нь банкны салбарын өөрсдийнх нь өөрчлөлтийг нэлээд харъя гэж байгаа шүү дээ. Жишээ нь олон улсын жишгээр банк нээлттэй, олон нийтийн эзэмшилтэй хэлбэрээр ажилладаг. Энэ зарчмыг барих ёстой. Ингэж байж банкны салбарын үйл ажиллагаа цэвэр байдаг. Гэтэл манай улсад дунджаар нэг банкны 50-60 хувийг нэг этгээд эзэмшдэг болчхоод байна. Тэгэхээр үүнийг задалж 20-оос дээш хувийг л эзэмшдэг, үлдсэн хувь нь нээлттэй, олон нийтийн эзэмшилд байх зарчим баримталж байгаа. Мөн банкны хүүтэй холбоотой асуудал бий. Зээлийн хүүг бууруулахын тулд банкны санхүүгийн эх үүсвэр, түүнээс гарах зардлуудыг танах хэрэгтэй болно. Нөгөө талаар хадгаламжийн хүүг бууруулахад анхаарах ёстой.
-Тэгэхээр банкны салбарын зээлийн болон хадгаламжийн хүүг хэдэн хувиар бууруулах боломж байна. Ямар судалгаа хийсэн бэ?
-Ажлын хэсэг дээр энэ талын судалгааг ярьж байна. Одоогоор яг төдөн хувь гэсэн асуудал ярих нь эрт юм. Засгийн газарт банкны хүүгийн асуудал, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг даалгавар өгнө.
-Зээл төлөх хугацааг хойшлуулах шийдвэр төрөөс гаргасан. Гэтэл арилжааны банкууд биелүүлэхгүй байгаа асуудал гарч байна. Иргэдийг арилжааны банкуудад очихоор тийм асуудал байхгүй. Та бүхэн буруу ойлгож гээд байгаа шүү дээ?
-УИХ-аас гаргаж буй тогтоол шийдвэр Засгийн газарт очиж байгаа. Засгийн газар эхнээсээ судалж асуудлыг оруулж ирээд батлуулсан. Засгийн газар асуудлыг шийдээд явна. Энэ нь багахан хэмжээний цаг хугацааны асуудал бий. Тухайлбал гэрээ хэлцэл хийх үйл явцад цаг хугацаа орж байж магадгүй. Ийм хүнд хэцүү цаг үед гарсан шийдвэрүүд хатуу, зарчимтай байх ёстой. Зайлшгүй биелэгдэх хуулийн зарчмаа барих учиртай.
-МАН-ын бүлгийн хурлаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг ярьсан уу. УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг бүрэн эрхээсээ өөрөө татгалзсан. Үүнийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэн шийдэх хуультай. Мөн ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг ч бас өөрсдөө бүрэн эрхээсээ татгалз гэсэн яриа бий?
-Энэ талаар надад мэдээлэл алга. Цар тахлын эсрэг арга хэмжээ эхлээд шийдэх асуудал орж ирж байгаа байх.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com