Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Пүрэвдорж: Эдийн засгаа тэтгэх 10 багц арга хэмжээний ихэнх нь үр дүнгээ өгөхгүй, иргэн бүрт ижил, тэгш хүрэхгүй

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр (2020.04.13) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, 2020 оны оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа экспорттой холбоотой асуудлыг Засгийн газар болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулахаар болжээ.
Хоёрдугаарт, АН-ын зөвлөлөөс коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн яаралтай арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, Засгийн газраас саналыг нь авахаар хүргүүлсэн. Төсөлд таван бүлэг, 38 арга хэмжээ тусгасан. Уг төсөлд Засгийн газар яаралтай саналаа өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлэх аж.
Гуравдугаарт, Гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах вэ зэргийг санхүүгийн тооцоо судалгаатайгаар АН хийж байгаа аж.
Дөрөвдүгээрт, Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийн талаар хэлэлцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого эрс багассан. Түүнчлэн жижиг, дунд ААН-үүд цалингаа тавьж чадахгүй ажилчдаа цомхотгох зэрэг нөхцөл байдал бий боллоо. Эдийн засгийн энэ хүнд үед НӨАТ-ын татварыг таван хувь болгох нь иргэн бүрт очих чухал арга хэмжээ. НӨАТ-ын татварын эцсийн хэрэглэгч нь дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд.
МАН-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нар НӨАТ-ыг 10 хувь хэвээр нь хадгалах, НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь амьдралд нийцэхгүй байна. Ялангуяа, сумуудад огт хэрэгжихгүй. Жишээ нь Л.Оюун-Эрдэнийн тойрогт НӨАТ-ын татвар өгдөг дэлгүүртэй сумын төв ганцхан бий. Мөн С.Бямбацогт гишүүний сонгогдсон Ховд аймгийн Мөст суманд НӨАТ-ын татвар өгдөг хоёрхон дэлгүүр байгаа. Хөдөөгийн иргэд НӨАТ-ын падаан огт авдаггүй учраас НӨАТ-ын буцаан олголтын сугалаанд оролцдоггүй гэсэн үг. Тийм учраас миний санаачилсан НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулах хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага тулгарсан” гэлээ.
Мөн тэрбээр “АН-ын боловсруулсан эдийн засгийг дэмжих тогтоолын төсөлд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай тусгагдсан. Үүнээс МАН-ынхан санаа авч зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулна гэж оруулж ирсэн. “COVID-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээнд тусгагдсан асуудлын ихэнх нь үр дүнгээ өгөхгүй, иргэн бүрт ижил, тэгш хүрэхгүй арга хэмжээ болно. МАН-ын 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ бол хоосон бичилтүүд. Эдийн засгийн хүндрэлтэй үед ААН-үүд цалингаа тавьж чадахгүй байхад НДШ-ийн төлөлт нь багассан. Орж ирэхгүй орлогыг хий бичилт болгох нь” гэж мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com