Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын цахим хуралдаан санал хураалтаа кнопоор авахгүй байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна

 Төрийн ордонд нам жим байдал ноёлж байна. Хэдийгээр сонгууль дөхсөн ч УИХ-ын отгон чуулган чимээгүйхэн хуралдаж байгаа билээ. Тэгэхдээ гишүүд цахимаар чуулганы хуралдаанд оролцож буй юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдээгүй бол Төрийн ордонд хөл ихтэй, ид бужигнаж байх байсан биз. Даанч аюулт өвчнөөс сэргийлэх хөл хорионд хоригдож ажин түжин болжээ. Энэ нь өдөр бүр, цаг тутамд мэдээ, мэдээлэл бэлтгэж иргэдэд хүргэдэг сэтгүүлчдэд ажлаа хийхэд төвөг учруулна.
Өөрөөр хэлбэл сэтгүүлчид урьдын адил Төрийн ордны голын хаалгаар орж байгаа ч хоёрдугаар давхрын хонгилоос цааш явах эрхгүй хөл хорионд орж ёстой л “Үүнээс цааш газар үгүй” болсон хэрэг. Энэ нь нууж хаах асуудалтай, сонгууль дөхсөн өнөө үед илүү дутуу зүйл ярьж иргэдийн дургүйцлийг хүргэх сонирхолгүй зарим гишүүд, сайд, дарга нарт завшаан болж байх шиг. Харин сэтгүүлчид хэн гарч ямар мэдээлэл ярилцлага өгөх нь үү хэмээн хоёрдугаар давхрын хонгилд хүлээн суусаар. Зөвхөн өөрсдийгөө магтаж, өрөөлийн “хайрыг” татах гэсэн популизм, нэг хэв загварт цутгасан мэдээлэл өгөх гэсэн гишүүд, сайд, дарга нар гарч ирж байна.
УИХ намрын чуулганаараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 30 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл дээрх хөл хорионы улмаас ямар ямар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдээ, мэдээлэл, сурвалжилга бичих гэсэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үүрэгтэй УИХ-ын гишүүд, сайд дарга нар “нүдний гэм” болов. Жирийн үед жинтэйхэн асуултаар булчихдаг сэтгүүлчдэд олигтой хариулт өгч чаддаггүй ЖДҮ-чин, концессчин, тендерчин гишүүд, дарга нарт энэ хөл хорионы хязгаар булхай, буруу үйлдлээ нуухад ашигтай байгаа бололтой. Нэг ёсондоо УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн өнөө үед буруу зөрүү зүйл ярьж сэтгүүлчдийн өмнө эг маг хийж бүлтэлзэхгүй, муур хулгана болж булан тохой тойрч зугтахгүй амар байх шиг. Ийм учраас сэтгүүлчид хөл хориог цуцалж өгөхийг хүссэн албан бичиг үйлдэж гарын үсгээ зурцгааж УИХ, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудад хаягласан. Харин тэд ямар хариу өгөхийг таашгүй. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа боловч сэтгүүлчид чадах чинээгээрээ ажлаа хийсээр. УИХ-ын чуулган ч цахимаар хуралдаж л байна.
2016 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын отгон чуулган энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн. Тэгэхдээ нэг онцлогтой. Учир нь манай улсын түүхэнд төдийгүй дэлхийн улс орнуудын парламент анх удаа цахимаар хуралдаж эхлээд буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн тархалт цар тахлын хэмжээнд хүрээд байгаа өнөө үед улс орнуудад төр засгийн үйл ажиллагаагаа цахимаар явуулах, аль болох олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зөвлөмж өгсөн. Үүний дагуу Монгол Улсын онцгой комиссоос УИХ-ын хаврын чуулганыг коронавирусийн цар тахал намжтал цахимаар явуулах зөвлөмж гаргаад байгаа юм. Ингээд энэ сарын 06-нд түүхэндээ анх удаа цахим технологи ашиглаж нээлтээ хийсэн билээ. Цахимаар хуралдаж нээлтээ хийсэн хаврын чуулганы баталсан анхны хууль нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль байв.
УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад гишүүд хоорондоо 2-3 метр зайд, нэг танхимд 20-иос илүүгүй хүнтэй хуралдаж байна. УИХ-ын даргын захирамжийн дагуу өмнө нь хуралдааны А танхимыг "Эзэн Чингис хаан", Б танхимыг "Жанжин Д.Сүхбаатар" хэмээн нэрлэдэг. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаан цахим хэлбэрээр явах болсноос хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг "Их хуралдай" , хуралдааны Г танхимыг "Их засаг", хуралдааны В танхимыг "Үндсэн хууль" гэж тус тус нэрлэх болсон. Энэ танхимд УИХ-ын гишүүд хуваагдан сууж хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна. Мөн Байнгын, дэд, түр хорооны хуралдаан, нээлттэй сонсгол, хэлэлцүүлгүүд дөрвөн танхимд хуваарийн дагуу болж байгаа юм. Ингээд УИХ-ын зарим гишүүдээс цахимаар хуралдахад ямар байгаа, хүндрэл бэрхшээл учирч буй эсэх талаар байр суурийг нь утсаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Цахимаар хуралдахад хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ирц бүр муудсан. Хуралд оролцох идэвх сул болсон. Гишүүд гараа өргөж санал хураалтад оролцож байгаа. Энэ нь санал хураалт зөв явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Хэдэн гишүүн асуудлыг дэмжиж, хэд нь татгалзаж буйг мэдэх арга алга. Техникийн асуудлаа шийдвэл кнопоор санал хураах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна гэж үзэхгүй. Техникийн тохиргооны асуудлаа яаралтай хийх ёстой. Таван танхимд тарж суусан гишүүдийн санал хураалтыг кнопоор авдаг болох гээд л үзээд байх шиг. Цаашдаа ямар хүндрэл бэрхшээл гарахыг таашгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Цахимаар хуралдах нь сөрөг хүчинд хүндрэлтэй байна. Гар өргүүлж санал авч буй хэлбэр нь ойлгомжгүй байгаа. Кнопоор санал авахгүй болохоор ойлгомжгүй асуудал гарах нь тодорхой шүү дээ. Манай УИХ-д дүрдээ итгэсэн ганц л дарга бий шүү дээ. Бүх асуудлыг түүний заавраар, хүссэнээр нь шийдэх боллоо.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Гишүүд хуралдаа идвэхтэй оролцвол цахим хуралдаан боломжийн л юм. Санал хураалтаа гар өргүүлээд авч байна. Цаашид энэ асуудлыг шийдэх байх.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Цахимаар хуралдахад бэрхшээл алга. Журмынхаа дагуу хуралдаан явж шийдвэрээ гаргаад явж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com