Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Нямдорж: Тусгай албаны санхүүгийн зардалд хийсэн аудитын дүнгээ танилцуул

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2020.04.21) дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Аудитын байгууллагын өнөөгийн хүчин чадал, нөөц нь ямар түвшинд байна вэ. 567 бодлогын баримт бичиг Монгол Улсад үйлчилдэг байсан. “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрт аудит хийсэн үү. Дэлхий нийтээр дижитал эдийн засаг руу шилжиж байна. Байгууллагад очоод баримт бичиг ухаад байх нь нэг хэрэг. Алсын зайнаас аудит хийх боломж байна уу. Мэдээлэл, технологийн боломжийг ашиглаж, аль болох цаг хэмнэж аудит хийх тал дээр юу хийж байна вэ.

Үндэсний Аудитын газрын дарга,
Ерөнхий аудитор Д.Занданбат:

-Төрийн аудитын байгууллагад 396 хүн ажиллаж, жилдээ 6782 шат шатны төсвийн захирагч нарт аудит хийдэг. Мөн гүйцэтгэлийн нийцлийн 100 гаруй аудит хийж, нийтдээ жилдээ долоон мянга орчим аудитад 396 хүний бүрэлдэхүүнтэй хийж байна. Үүн дотроо аудит хийх 284 хүн бий. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд 2017 онд аудит хийсэн байдаг. Тухайн үед тайланг УИХ-д танилцуулсан юм билээ. Мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаанд ашиглах тухайд хангалтгүй байгаа. Энэхүү хэлэлцэж буй төсөлд мэдээллийн технологийг зохих түвшинд нь байлгая гэдэг үүднээс аудитын байгууллага мэдээлэл технологийн төвтэй байж болно, мөн аудит хийлгүүлдэг байгууллагуудаас мэдээллийн баазаа бүрдүүлэх зохицуулалт тусгагдсан. Цаашид технологийн хөгжлийг ашиглаж цаг хугацааг хэмнэх мөн дата дээр ажиллаж оновчтой дүгнэлт гарах тал дээр ажиллана гэж үзээд хуулийн төсөлд оруулсан. “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрт аудит хийгээгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Төрөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын захирагч нарт хяналт тавих эрх нь энэ хуулиар үүсч байгаа. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, УИХ-ын дарга хүртэл орно. Хараат бус байх зарчмаа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгсөн. Аудитын байгууллагын нэгдэж орсон олон улсын аудитын байгууллагын дээд байгууллагуудын тунхаглалд Аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага байж хараат бус байна гэсэн зарчим бий. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн байгууллага болсноор аливаа мөрдөлтөөс хамгаалагдсан байх ёстой гэж тунхагласан байдаг юм билээ. Тиймээс энэ оруулж ирсэн хуульд аудиторыг УИХ-ын гишүүдээс давуу эрхтэй оруулж ирсэн зүйл алга. Аудитын байгууллагад хөндлөнгийн аудитын байгууллагууд аудит хийсэн юм билээ. Тиймээс Монголын аудитын тогтолцоо болон байгууллагынх нь эрсдэлийг тооцоолоод үзэхэд хөндлөнгийн дарамтууд их байдгийг харуулсан байгаа юм. Ерөнхий аудитор ерөнхий шүүгчид аудит хийсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар мэдүүлэг, тайлбар авах нөхцөл байдал үүсвэл яах вэ. Ийм байдал үүссэн тохиолдолд хараат байдлыг нь яаж хангах юм бэ. Хөндлөнгийн мэдүүлэг өгнө гэж оруулсан байна. Хамгаалагдаж байгаа зүйл алга. Бусад орнуудын тогтолцоог судалж байж оруулах хэрэгтэй. Байцаалт, мэдүүлэг авахыг нь хасчихаж байгаа юм уу. Ирээдүйд үүсэх эрсдэлүүдээ яаж тооцоолох вэ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн
ахлагч Г.Тэмүүлэн:

-Хуулийн төслийг ажлын хэсэг дээр хуульд нийцүүлэх хүрээнд ажилласан. Гол зарчим маань бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, аль болох олон улсын нийтлэг жишиг дээр харьцуулах үндсэн дээр хийсэн. Таны асуусан төслийн 38.3 дээр тусгагдсан байсан Ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах орон байр, албан тасалгаа, унаанд нь нэгжлэг хийх, мэдүүлэг авахыг шаардахыг хориглоно гэж заасан байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаад мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно гэдгийг хасч бусдыг нь хуучин хэвээр нь үлдээсэн. Хараат бус байдлын гол шалгуур нь хууль зүйн баталгааны асуудал. Мэдүүлэг, тайлбар өгөх асуудлыг хуулийн хүрээнд хязгаарлахгүйгээр тусгаад явах нь зөв гэж ажлын хэсэг үзсэн.

УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байх үед Тусгай албаны санхүүгийн зардалд аудит хийсэн. УИХ-ын захиалгаар. Энэ шалгалтын дүгнэлтийг танилцуулахгүй юм уу. Тухайн үед аудит хийлгэх санал гаргаж байсан гишүүдийн нэг нь би. Тусгай албаны зардлыг шал өөр зүйлд зарцуулаад дураараа дургиж байна. Хүний эрхийг зөрчих, хүнийг шоронд хатаах хүртэлх арга хэмжээнд зарцуулж байна. Шалгалтын дүнг танилцуул гэж хэлээд удаж байна. Нууц бол нууцынх нь хүрээнд дүнг танилцуул, би нууцлалыг задруулахгүй. Тусгай албаны арга хэмжээний зардлаас өөрт нь таалагддаг хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж өгсөн асуудал хүртэл бий. Ийм юмнуудаа нуугаад байх юм гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com