Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
МАН зөвхөн рейтинг тогтоох судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулжээ

Т.ЭРДМАА

 МАН-ын дарга У.Хүрэл­сүх “Сонгуульд нэр дэвшигч­дээсээ нэг ч төгрөг авахгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна” хэмээсэн. Гэвч энэ нь зүгээр л нэг удаагийн ээлжит попрол байж. МАН сонгуульд нэр дэвших хүсэлтэй 300 орчим гишүүдээсээ тус бүр, судалгааны шат бүрт 50 сая төгрөг татан авч хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэжээ. Тэгэхээр нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын төлсөн мөнгөн дүнг тооцоод үзвэл 15 тэрбум орчим төгрөг болох нь. Харин хоёр, гурав дахь шатанд оролцогчдын зарцуулсан нийт мөнгөн дүн нь хэдэн хүн тухайн шатанд тунаж үлдсэнээс хамаарч буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уг судалгааг гурван шаттай, рейтинг өндөртэй хүнийг нь тодруулж шигших зарчмаар явуулсан байна. Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулсан аж.
Одоогийн байдлаар гурав дахь шатны судалгаагаар 80 гаруй хүн тунаж үлдсэн мэдээлэл түгээд байна. Тэднээс 40 хүн нь УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших гэнэ. Харин үлдсэн 36 хүн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “халаасны”-х хэмээж байгаа юм. Ингээд гурав дахь шатны судалгаанд дараах 76 хүн тодорч үлдсэн хэмээх мэдээлэл байна. Тэд зөвхөн энэ шатны судалгаанд оролцохын тулд МАН-д 3.8 тэрбум төгрөг өгч оролцжээ. Тэгвэл Үндэсний Аудитын газар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг хэмээн тогтоогоод байгаа билээ. Эдгээр мэдээллээс үзвэл МАН сонгуульд асар их мөнгө цацах нь тодорхой боллоо. Гэхдээ тэр мөнгийг хаанаас хэрхэн гаргах вэ гэдэг нь хардлага төрүүлж буй юм. Улс орноороо эдийн засгийн хямралд татагдан орж ажилгүйдэл нүүрлэжядуурал нэмэгдэж эхлээд байхад хэний мөнгөөр, яаж сонгуульдах гэж буйгаа өнөөгийн эрх баригч МАН хэзээ ил тод зарлах вэ?

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com