Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цар тахлын эсрэг хуульд эдийн засгийн асуудлыг орхисон байна

 УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, нар өргөн бариад байгаа юм. Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдварын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар тусгасан байна. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаас тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн
Ж.Бат-Эрдэнэ:
-Засгийн газар, сайд нар, Засаг дарга нар, төрийн байгууллагууд, ард иргэд ямар үүрэг, хариуцлага хүлээхийг тодорхойлох ёстой. Өнөөдөр онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн албан хаагчдын үүрэг, хариуцлагыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах талд нэлээд анхаарах учиртай юм. Үүнээс гадна эдийн засгийн тогтвортой байдалд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Эдийн засаг зогсонги байдалд орсныг бид биеэрээ мэдэрч байна шүү дээ. Маш олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа. Тэр дундаа жижиг дун үйлдвэрүүд илүү өртлөө. Үүнээс шалтгаалж ард иргэд хэцүүдлээ. Иймд дотоодын үйлдвэрлэлээ сэргээх, ард иргэдийн амьдралыг сайжруулах ямар асуудал тусгасан юм бэ? Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар туслалцаа дэмжлэг үзүүлэх боломж байна вэ?

УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр:
-Энэ хуулийн гол зорилго нь цар тахлыг дотооддоо тараалгүй барьж чадсан амжилтаа хадгалахад чиглэж байгаа. Үүний тулд төрийн болон, бүх нийтийн авах арга хэмжээ, хийх ажлыг зохицуулах юм. Ингээд төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, санхүүгийн эрх мэдэл, хүний нөөцийг нэмэгдүүлж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан. Эдийн засгийн асуудлыг УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаж багц бодлого гаргасан. Тухайлбал, ажлын байр хадгалах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд олон багц асуудал бий.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Энэ хуулийн төслийн долдугаар зүйлд Засгийн газарт 23 төрлийн чиг үүрэг өгч байгаа. Үүнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, транзит тээвэр, бараа солилцоог хэрхэн зохицуулах асуудлыг тусгасан. Мөн аравдугаар зүйлд нь Монголбанканд хоёр эрх үүрэг олгохоор зааж өгсөн. Тухайлбал, эдийн засгийн тодорхой салбарт чиглэсэн төгрөгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилгоор Төв банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан арга хэрэгслийг ашиглах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор бусад улс орон, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, гадаад валют худалдан авах нөхцөлөөр зээл өгөх эрх олгохоор тусгасан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ковидын эсрэг хууль их чухал. Ялангуяа Монгол Улсад гуравдугаар сарын 16-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл яг нэг сарын дараа 30 гараад явчихлаа. Тавдугаар сарын 16 гэхэд хэд болохыг таашгүй. Өвчнийг бид тэгнэ ингэнэ гэж тооцох боломжгүй. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 26-нд хүчин төгөлдөр болно. Үүнээс өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хүсч байна. Сонгуулийн үеэр багадаа 300-400 хүний бөөгнөрөл бий болно. Ухуулагчдаа цуглуулна, айл өрхүүдийн хаалга тогшино, уулзалт хийнэ гээд хүмүүс цуглуулна. Тэгэхээр энэ хуулийн ач холбогдол юу болов гэдэг асуудал үүсч байгаа юм. Хөл хорионоос гараад гэртээ тусгаалалтад орсон хоёр, гурван мянган хүн гадуур явж байгаа. Энэ хуульд хариуцлагын асуудлыг хэрхэн тусгаж өгсөн юм бэ? ДЭМБ 14 эсвэл 20 хоногт энэ өвчин илрээгүй бол эрүүл гэж үзнэ гэсэн баталгаа өгөөгүй. Тэгэхээр хөл хорионд орсон хүмүүсийг тодорхой хэмжээгээр үүрэгжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Хуулийн төслийн 12-р зүйлд иргэний эрх үүргийг зааж өгсөн. Тухайлбал, амны хаалт зүүх, халдвар гарсан аль нэг улсаас ирсэн иргэн тогтоосон хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх гэх мэт үүрэг тусгасан. Хэрэв энэ үүргийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө өөрчлөх асуудал байж болохгүй байх. Монгол Улсад дайны байдал эсвэл нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, байгалийн гамшиг үзэгдэл бий болсон тохиолдолд сонгуулийг хойшлуулахаар Үндсэн хуульд тусгасан. Иймд сонгууль хойшлуулах хуулийн төсөл санаачлах боломжгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би сонгууль хойшлуулах тухай асуудал яриагүй. Сонгуулийн хуулийг сайжруулах тухай ярьсан. Мөн хөл хорионы хугацааны тухай биш, хөл хорионоос гараад хариуцлагатай байх тухай асуудлыг хуульчилж өгсөн эсэх тухай яриад байгаа юм. Сонгуулийн үйл ажиллагааны явцыг энэ цар тахалтай холбож нарийвчилж өгөх шаардлага байна.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:
-Энэ хуульд эдийн засгийн асуудал нь алга. Зарим гишүүд ч хэлж байна. Үүнтэй би санал нэг байна. Яагаад эдийн засгийн асуудлаа тусгаагүй юм бэ? Онцгой үед эдийн засгийн ийм ийм арга хэмжээ авна гэж. Бусад асуудлыг нуршуу оруулчхаад эдийн засгийг нь орхисон байна.

УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр:
-Хамгийн түрүүнд тархалтыг дотооддоо алдахгүй барих ёстой. Энэ хуулиар төсвийн бодлого барьж буй Засгийн газарт санхүүгийн эрх өгч байна. Мөн мөнгөний бодлого атгадаг Монголбанканд үүрэг өгч байгаа. Эдийн засгийн байнгын хорооноос асуудал оруулж ирэхэд дараалал харгалзахгүйгээр УИХ-аар хэлэлцэхийг тусгаж өгсөн. Долоо хоногт уг хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. Хамгаалалтын арга хэмжээг боловсронгуй болгож санхүүгийн эрх нээж өгөхийг зорьсон. Тэгэхээр эдийн засгийн асуудлыг задалж оруулж өгөх арга байгаагүй.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com