Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ноолуурын ченж Ч.Улаан сайд малчид дээр “ажиллаж” байна

Т.ЭРДМАА

 Буруу ишилсэн сүх шиг гэж монголчуудын хэлц үг бий. Энэ нь муйхраар зүтгэж, ямар ч амжилт, ажлын үр дүн гаргадаггүй, өөрийн бодол өөртөө зөв гэж түүнийгээ бусдад тулган шаарддаг хүнийг хэлдэг. Харин буруу ишилсэн сүх хүний гар, хөл тас цавчих гээд гүй мөн хэцүү шүү. Тэгэхээр өнөөгийн Засгийн газрын гаргаж буй шийдвэр, хэрэгжүүлж буй бодлого яг энэ буруу ишилсэн сүх лугаа байна. Үүний бэлээхэн жишээ нь Монгол Улсын хамгийн том, бас монгол хүний амьжиргаа, хоол хүнсийг хариуцсан салбар яамнаас харж болно.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нэг кг ноолуур 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч өнөөдөр ноолуур зарим аймагт 30 мянган төгрөг болчхоод байгаа билээ. Малчид жил бүрийн хаварт бэлэн мөнгөтэй залгадаг, банкны зээлээ төлдөг гол орлого нь ноолуур байдаг. Гэтэл өмнөх жилүүдэд нэг кг ноолуур 90-100 мянган төгрөгөөс буугаагүй. Энэ хавар ноолуурын үнэ энэ үнээс эхэлсэн. Гэвч өнөөдөр ноолуур авах газаргүй болоод үнэ нь уначхав. Харин ХХААХҮ-ийн сайд 100 мянгаас буулгахгүй гэж хэлээд малчид ноолуурын ханш өндөр 20-30 мянга болохоос өмнө борлуулж чадалгүй хохирчихлоо. ХХААХҮ-ийн сайд ноолуур авахаар 300 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр УИХ-д сонгогдсон өөрийн тойрогт ноолуур авч эхлэв. Өөрөөр хэлбэл Ч.Улаан сайд төсвийн мөнгөөр УИХ-д өөрөө өрсөлдөх тойрогтоо тал засч буй хэрэг юм. Сүхбаатар аймгийн малчид ууртай байна. Учир нь нэг кг ноолуур 105 мянган төгрөгөөр авсан ч жинг нь хасч буй аж. Өөрөөр хэлбэл нэг шуудайг нэг кг гэж тооцож хассан байна. Нэг ёсондоо зургаан шуудай ноолуур зарсан хүн 6 кг-ыг хасуулж тооцоо хийнэ гэсэн үг. Уг нь нэг нийлэг шуудай 100-200 орчим гр байдаг аж. Зарим ноолуурыг бохир байна хэмээн 10 кг тутмаас нэг кг-ыг хассан явдал ч гарчээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Б.Энхболд өөрийн цахим хуудастаа “Ноолуурын нийт жингээс хэтэрхий их хасч байна. Би 277.5 кг ноолуур нийлүүлсэн. Ингээд хорогдол гэж 20 кг-ыг нь хасууллаа. Тэгээд 257.5 байх байтал мөнгө олгох падаан дээр нь 245.2 гэж бичсэн байна. Миний нийлүүлсэн ноолуурын 12.3 кг нь хаашаа орчхов оо. Ноолуур жинлэхдээ хорогдол хасна, тэгээд бичихдээ бас хасч бичнэ. Энэ арай хэтэрч байна” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Малчид ийнхүү ноолуурынхаа жинг хасуулж аман дээрээ нэг кг-ыг 100 мянган төгрөгөөр өгсөн хэдий ч ачир дээрээ 60-70 мянган төгрөг болж буй тооцоо ч гарчээ. Бусад аймгуудад ноолуур авч буй газар бараг алга. Малчид малаа зарж мөнгөтэй залгаж буйгаа ярьж буй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Малчид нэг кг ноолуурыг нь 100 мянган төгрөгөөр авах юм байна гэж ойлгосон. Гэтэл ХХААХҮ-ийн сайд нь Зүүн, Баруун аймаг хэмээн ялгаварлаж дундаж үнэ гээд яриад сууж байгаа нь хачирхалтай. Нэг кг ноолуур 100 мянган төгрөгөөр авч байгаа гэдэг нь худал. Малчдын авчирсан ноолуурын 50 хувийг нь хогтой, бохир гээд хасчихаж байгаа юм билээ” хэмээн хэлэв. Малчид ч ноолуурын үнэ ханшийн талаар өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа.

Хөвсгөл аймгийн малчин О.Орхонбаатар:

-Жил бүрийн өдийд ноолуураа зараад бэлэн мөнгөтэй залгачихдаг байлаа. Харин энэ жилийн хувьд юу болоод байгааг үнэхээр ойлгох юм алга. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хийж байна. Хамгийн багадаа 100 мянга хүргэнэ гэсэн худлаа болж таарлаа. Хэзээ ноолуураа зарж, бэлэн мөнгөтэй залгахаа хэлж мэдэхгүй байна. Орон нутагт нөхцөл байдал үнэхээр хүнд байна.

Завхан аймгийн малчин С.Булганхангай:

-Ноолуураа борлуулж чадахгүй хүлээж байна. Малын тэжээл, хоол хүнс гэх мэт малчдад шаардлагатай бүхний үнэ нь нэмэгдсэн. Дэлхий нийтээр хүнд байна гэсэн шалтгаанаар сумын хэдэн дэлгүүр хүртэл гурил, будаагаа зээл өгөхгүй болсон. Малчид бэлэн мөнгөгүй хэцүүдэж байна. Ийм байхад түргэн шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа салбарын сайдад үнэхээр гомдолтой байна. Завханд кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах эсэх нь ч эргэлзээтэй болсон. Магадгүй хадгалсаар байгаад эсгий болох нь шиг байна.

Архангай аймгийн малчин Т.Чулуунбат:

-Малчдын эдийн зас­гийн ганц амьжиргаа болсон ноолуур нь үнэд хүрэхээ байжээ. Төр засгаас авч байгаа шийдвэр чухал боловч малчдад хүртээмжтэй биш байна. Баруун, зүүнээр ялгаварлаж, чанар, чансаа ярьсаар байтал уринтай золгох байх. Ийм тогтворгүй, тодорхой шийдэлгүй, хариуцлагагүй төрийн бодлогыг анх удаа харлаа. Салбарын сайд Ч.Улаан үнэхээр урагшгүй, шийдэмгий биш байна. Түүний мохоо шийдвэрт олон мянган малчин хэлмэгдэж, эдийн засаг болон сэтгэл санаагаараа хохирч байна. Бид үнэхээр золиослогдож байна гэв.
ХХААХҮ-ын сайд Ч.Улааны увайгүй шийдвэрүүдийн нэг нь нөөцийн мах. Нөөцийн мах нийлүүлэх сонгон шалгаруулалт хийхдээ хятадын компаниудыг сонгосон, мах экспортлох квотыг эхнэрийн дүүдээ давуу эрхээр олгосон зэрэг асуудалд Ч.Улаан сайдын нэр холбогдон яригдаж буй билээ. Иргэд нөөцийн махны чанаргүй байгаад бухимдаж байна. Цахим сүлжээгээр “Нөөцийн махны учрыг оллоо. Махыг нь нөөцлөөд ясыг нь зарж байгаа юм байна” хэмээн ярих боллоо. Зарим иргэн нөөцийн махны 50 хувь нь яс байна гээд зургийг нь хүртэл тавьж буй юм. Тэгэхээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан худал ярьдаг, ярьсанаа хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхдээ хулхиддаг гэж хэлэхэд хилсдэхгүй нь. Уг нь ХХААХҮЯ-наас нөөцийн мах бэлтгэлд хяналт тавьж чанар стандартыг нь хангуулаагүй учраас мах бус яс нөөцөлсөн бололтой.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com