Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
АН: Цар тахлын үед хэтэрхий өндөр торгууль ноогдуулж байна

УИХ дахь АН-ын Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Бидний зүгээс байр сууриа илэрхийлж, ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй санал оруулахаар шийдвэрлэсэн. 

Зарчмын зөрүүтэй саналд Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн зөрчилгүй байх, мөн АН-ын зөвлөлөөс Засгийн газар, УИХ-д удаа дараа хүргүүлсэн таван багц, 38 саналаас тусгасан байх гэдэг шаардлагатай гэж үзэж байна. 

Мөн УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүний бүрэн эрх, парламентын дархлааг сулруулахгүй байхад ямар байр суурь баримтлах нь зүйтэй вэ гэдэг асуудлаар ярилцсан. Түүнчлэн Засгийн газар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулиудыг өргөн баригдаж байгаатай холбогдуулан өөрсдийн байр сууриа тодорхой болгож, зарчмын зөрүүтэй саналуудаа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Өнгөрсөн долоо хоногт О.Баасанхүү гишүүн АН-ын гишүүн болсон. О.Баасанхүү гишүүн албан ёсоор АН-ын Зөвлөлд элсэж, найман гишүүнтэй бүлэг буй болж байгаа талаараа энэ долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх Пүрэв гарагийн чуулганаар энэ асуудлыг албан ёсоор ярина. 

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуульд гурван үндсэн зарчим зөрчигдөж байна. 

Нэгдүгээрт, Төсвийн тухай хууль болон Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой анхааруулга өгөх нь зүйтэй гэж үзсэн. Эрх баригчид төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгнө гэдэг агуулгыг ярьсан. Гэтэл энэ нь  хууль зөрчин, цар тахлын үед дураараа аашлах боломж бий болгож байгаатай агаар нэгэн сонсогдож байна. 

Төслийн 7.1.2 дах хэсэг нь Үндсэн хууль болон Төсвийн тухай хууль зөрчиж байгаа. Үндсэн хуульд “УИХ нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжийн үндсэн чиглэлийн тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр түүний гүйцэтгэлийн батлах онцгой бүрэн эрхтэй” гэсэн байгаа. 

Төсвийн тухай хуулийн 42-р зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ” гэж заалт байсаар байтал хууль зөрчиж байна. 

Энэ хуулийг хүчээр баталбал Үндсэн хуулийн цэцийн маргаан үүснэ.  Тиймээс энэ цаг үеэд ийм алдаа гаргаж болохгүй гэдгийг сануулах хэрэгтэй. Түүнчлэн энэ хуульд эдийн засгийн ач холбогдолтой, иргэдийн санхүү, амьжиргааг дэмжих зүйл заалтыг бараг тусгаагүй байна. Зөвхөн энэ хөл хориог далимдуулан, яаж ял, шийтгэл оногдуулах вэ гэдэг рүү хэт хэлбийсэн байна гэж харж байна. Тиймээс манай санаачилсан эдийн засгийн таван багц 38 зүйл заалтаас энэ хуульд нэмж оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ хуультай холбоотойгоор Эрүүгийн хуулийн зарим зүйл заалт зөрчигдөж байна. Тус хуулийн зүйл, заалтыг давхаруулж оруулж ирсэн. Цар тахлын үед хэн нэгэнд хорих ял шийтгэх нь буруу гэж үзэж байгаа. Мөн цар тахлаас үүдэн иргэдийн орлого буурсан энэ үед хэтэрхий өндөр торгууль оноох нь буруу. 

УИХ-ын тухай хуульд Их хурлын даргын эрх хэмжээтэй холбоотой олон заалт оруулж ирсэн. Их хурлын дарга бол хуралдаан даргалагч  болохоос биш шийдвэр гаргагч биш. Сонгогчдын төлөөллийг нэмэх, хасах эрх Их хуралд байхгүй. УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл хийж байхад нь газар дээр нь баривчлах болон сонгогчдын саналаар эгүүлэн татахаас биш гишүүд нийлж нэгнийгээ бүрэн эрхэд халдах бололцоог олгож болохгүй. УИХ бол хамгийн дархлаатай байгууллага байх ёстой. Яагаад гэвэл сонгогчдын төлөөллийн байгууллага. Тиймээс иргэд сонгосон. Иргэдин саналаар буцаагаад буулгах ёстой. Шинэ хууль хэлэлцэхэд гишүүд зөв, буруу олон зүйл ярьдаг. энэ бол ардчилалын хэм хэмжээ юм. энэ мэт засч, залруулах маш олон зүйл байна” хэмээлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Коронавирусээс болоод гадаадад байгаа иргэдийг татах авчрах, тэдгээр иргэдтэй хэрхэн харилцах асуудлаар эрх баригчид ажил хийж байгаа гэх боловч иргэд тэгш хамрагдаж чадахгүй байна. Хууль иргэн бүрт тэгш үйлчилж чадахгүй байна. Үүнийг гадаадад байгаа монголчууд эсэргүүцэж байна.

Өнөөдөр гэхэд БНСУ дахь Элчин сайдын яамны гадна иргэд суулт зарлалаа. ОХУ, Турк, Энэтхэгт ийм үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Тиймээс АН-ын бүлгээс энэ асуудалд анхаарал хандуулах саналыг гаргаж байна. Эх орондоо ирж буй Монгол Улсын иргэдийг ямар нэг саадгүйгээр нэвтрүүлэх ёстой. Монгол Улсын иргэн Улсынхаа хилээр асуудалгүй нэвтрэх хүний эрхтэй. Ингэж нэвтрүүлнэ гэдгээ олон нийтэд зарлахыг шаардаж байна. 

Мөн Монголд маш олон зарагдаагүй барилга болон зочид буудал байгаа. Иргэдээ авчраад тэнд тусгаарлаач гэж хэлмээр байна. Орос улс өртөг өндөртэй орон. Тиймээс тэнд байгаа оюутнууд маш хүнд байдалд байна. Элчин сайдын яамдууд идэвхитэй ажлаач. Жишээ нь ОХУ-д манай Элчин сайдын яамны зуслан гэж байдаг. Тэнд суралцаж байгаа оюутнуудаа тэр зусланд тусгаарлах арга боломж байхгүй юу. Энэ мэт яаралтай арга хэмжээ Засгийн газар авах ёстой” гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com