Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Цогтбаатар: Эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж 9000 болоод байна

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Гадаадад байгаа монголчуудын байдал өдрөөс өдөрт хүндэрч буй мэдээлэл гараад удаж байна. Элчин сайдын яамд, консулын газрууд, танай яамнаас тэдгээр иргэдэд туслах талаар ямар ажил хийж байна вэ?
-Гадаадад байгаа иргэдийн байдал амаргүй болсон. Ийм учраас бид аль болох иргэдээ татаж авах талаар анхаарч ажиллаж байна. Мөн тухайн улс оронд, байгаа газарт нь ямар тусламж дэмжлэг үзүүлэх талаар олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Бид хамгийн хүнд хэцүү нөхцөлд орсон иргэдэд хүрч ажиллахыг хичээж байна.
-Орох оронгүй, орлого мөнгөгүй болсон иргэд олон бий гэсэн. Тэдэнд мөнгөн тусламж үзүүлэх үү?
-Мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй. Манай улсын эдийн засаг өнөөдөр ядарч туйлдсан шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх асуудал ярихад тохиромжгүй. Иймд олон улсын байгууллагуудад хандаж дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ярьж, судалж байна. Тэгэхдээ хоол хүнсээр хангах, Элчин сайдын яамдаар дамжуулж тусламж дэмжлэг үзүүлэхэд олон улсын байгууллагуудын санхүүжилт, менежмент, зохион байгуулалт, эрх зүйн орчин болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлдэг олон улсын байгууллагуудын дэмжлэгийг хүргэх талаар судалгаа хийж байгаа.
-БНСУ-д байгаа иргэд Элчин сайдын яамны үүдэнд суулт хийж эхэлсэн гэсэн. Бусад улсад суугаа Элчин сайдын яамдад ийм асуудал үүссэн үү?
-Элчин сайдын яамдад ажиллаж буй залуучууд яг тэр суулт хийж буй залуустай л адил. Аль болох туслах, дэмжихийн төлөө зүтгэж ажиллаж байгаа. Өөрсдийн чадах чинээгээр бүх иргэдийнхээ бүртгэлийг авч Улсын онцгой комисст өгч байна. Тэр залуус шийдвэр гаргахгүй шүү дээ. Элчин сайдын яаманд ажиллаж буй залуус явуулахгүй байгаа юм шиг л байдалд байгаа. Харин иргэдийн визний хугацааг сунгах, хууль эрх зүйн дарамтад орохгүй байх зохицуулалтыг л консул залуус хийгээд суудаг.
-Манай улсад яг хэдэн иргэнээ татаж авах боломж байгаа юм бэ?
-Аль болох чадах чинээгээрээ татан авахыг бодно. Мөн газраар маш олон иргэн ирж байна. Тэгэхээр төд өд гэж тоо хэлэх боломжгүй. Гэвч энд байгаа эмнэлгийн ажилтнуудынхаа ачааллыг бас тооцож үзэх ёстой. Өнөөдөр өвчин тусаагүй, эрүүл хүмүүс ирж байгаа гэж бодож болохгүй болчхоод байна шүү дээ. Энд ажиллаж байсан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд бараг 40 хоногийн дараа гэртээ харьж байх жишээтэй. Иргэдээ нислэгтэй газруудаас л татаж авна.
-Зарим иргэн гадаадын авиа компанийн тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргаж буй гэсэн. Ийм боломж байгаа юу?
-Зөвхөн МИАТ-ын онгоцоор иргэдээ татаж авна. МИАТ-ын онгоцонд тусгай ариутгал хийх, Монгол Улсын бүрэн хяналтад байх эрх зүйн орчинтой онгоцуудаа явуулж байгаа. Гадаад улсын онгоцонд бол өөр хууль эрх зүйн орчин үйлчилнэ шүү дээ. Ингээд бодохоор олон асуудал гарч ирээд байна л даа.
-Тусгай нислэгээр ирж буй онгоцонд яг зорилтот бүлгийн хүмүүс сууж чадахгүй байна гэсэн гомдол гараад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Яг зорилтот бүлгийн иргэд ирж байгаа. Жишээ нь Солонгосоос ирэхээр бүртгүүлсэн хүн өөрийнхөө урдуур хэнийг ч оруулахгүй биз дээ. Бодоод үз хоёр, гуравхан онгоцоор тусгай нислэг үйлдэж байна. Гэтэл 48 мянган хүн цаана нь үлдэж байгаа. Тэднээс эх орондоо ирэх хүсэлт гаргаж бүртгүүлсэн 9000 хүн бий. Энэ бүртгэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй юм. Ийм учраас Элчин сайдын яаманд гомдсон хүний тоо нисч ирж буй хүний тооноос хамаагүй олон байгаа биз дээ.
Ингээд л Элчин сайдын яамны ажилтнуудад очиж уураа гаргацгааж байна. Манай зарим ажилтнууд ажиллахад маш хүнд байна гэсэн. Миний хувьд үүнийг тусгай алба гэдэг. Ийм онцгой үед ачаалал даах гэж та нарыг тусгай алба гэж явуулсан. Хүмүүсийг ойлго. Нөхцөл байдлаа сайн тайлбарла гэдэг л үг хэлж байна. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй тухайн улс оронд визний хугацаа дууссан ч төр засгийн байгууллага нь ирээд айлгаж ичээхгүй байгаа биз дээ. Энэ асуудлыг консулын харилцаагаар зохицуулж буй юм. Ингээгүй бол визний торгуульд орох маш олон хүн бий.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com