Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Намууд сонгуульд оролцох батламжаа гардаж, ямаанд “хайр зарласан” долоо хоног

 Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал дэгдсэн ч манай улсад парламентын сонгууль товлосон цагтаа болно. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-нд болох билээ. Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 15 нам, дөрвөн эвсэлд Сонгуулийн ерөнхий хорооноос батламж гардуулж дууслаа. Жишээ нь, Ардчилсан нам сонгуульд оролцох батламжаа дөрөвдүгээр сарын 30-нд гардаж авлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламж олгосон.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Ардчилсан намд сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өглөө. Нам, эвслүүд СЕХ-д хүсэлт, материалаа ирүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Тиймээс энэ удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохдоо эдгээр хуулиудыг дагаж мөрдөж ажиллахыг хүсч байна” гэсэн билээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам 2020 оны сонгуульд оролцох эрх, батламжаа гардан авлаа. Мөн 2020 оны мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хүргүүлж, баталгаажуулж авсан. Манай нам “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөр боловсруулсан. Төрийн үндэс бол өрх гэр байдаг. Бид монгол өрхийг чинээлэг, хангалуун амьдрах, эрх чөлөө, тэдний ажлын байраас эхлээд, амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л асуудалд Ардчилсан нам анхааран ажиллах болно. 2020 оны сонгуульд бусад улс төрийн намуудтай шударга ёсны зарчим баримтлан өрсөлдөнө. Ардчилсан нам сонгуулийн хуулийн зүйл заалт бүрийг биелүүлж, сонгуульд амжилттай оролцоно гэж итгэж байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, биднийг дэмжиж Ардчилсан намд саналаа өгөхийг нийт монголчууддаа уриалж байна” гэсэн юм.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Ингэхдээ, тухайн нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шаардлага тавих юм. Нам, эвсэл сонгуульд дээд тал нь 76 хүнийг, тухайн тойрогт нь ногдсон мандатаас илүүгүйгээр тус тус нэр дэвшүүлэх бөгөөд 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх ёстой. Харин нэр дэвшигчдээ тодруулахдаа тухайн намын Их хурал, эсвэл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэж хуульд заажээ.

Хүүхдээ алагчилж ямааг мөнгөжүүлэв

Эрх баригч МАН энэ цар тахлын үед эдийн засгаа аварч үлдэх арга хэмжээ боловсруулж УИХ-аар батлууллаа. Гэвч арга эвээ олоогүй, арай ч дээ гэсэн шийдвэр гаргаж буйг олон нийтийн цахим сүлжээгээр шүүмжилсээр. УИХ-аас “Коронавируст халдвар (COVID-19)-ийн цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Тэгэхдээ нэгэн хачирхалтай шийдвэр гаргав. Тэр нь эрх баригчид хүүхдэд бус ямаанд илүү хайртай гэдгээ зарлан тунхагласан явдал байлаа. МАН төрийн эрх авснаас хойш 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгох ялгавартай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 912 мянган хүүхдэд жилд 205.1 тэрбум төгрөг зарцуулж ирсэн гэсэн үг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед МАН-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоос ганц байгаа оносон зүйл нь хүүхдэд сар бүр олгох мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн явдал байв. Тэгвэл эрх баригчид дахиад л хүүхдэд ялгавартай хандаж дээрх тогтоолын төсөлдөө “ямаанд” 20 мянган төгрөг олгохоор тусгалаа. Өөрөөр хэлбэл нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Энэ нь сонгуулиар малчдын саналыг худалдаж авах шийдвэр боллоо гэсэн шүүмжлэл дагуулж буй юм. Эрх баригчид Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг батлахдаа Улаанбаатар хотын мандатын тоог цөөлж орон нутагт нэмсэн. Иймд хүүхдээс илүү ямаанд санаа нь зовсон шийдвэр гаргахад хүрсэн гэхэд хилсдэхгүй л болов уу.
Иймд “Бодит амьдрал дээр ямаа өвс иддэг, Хүүхэд хоол иддэг” гэсэн шүүмжлэлтэй хэлц үг ч гарч ирлээ. Учир нь ноолуурын урамшуулалд өгч буй мөнгө нь жилд хүүхдэд олгож буй нийт мөнгөн дүнтэй адилхан 200 тэрбум төгрөг болж байна. Ачир дээрээ эрх баригчид бүх хүүхдэд сар бүр мөнгө олгох боломжгүй. Төсөв хүрэлцэхгүй хэмээн хүүхдээ алагчилж нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр мөнгө олгож байгаа шүү дээ.

О.Амартүвшин: Хөл хорионы улмаас ядуурлын түвшин
50 хувьд хүрнэ

МҮХАҮТ-аас "Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал" зохион байгууллаа. Манай улс “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоогоод 100 хоног өнгөрөөд байгаа. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж 46 мянган иргэн ажилгүй болоод байна. Цаашид нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгаа учир ажлын байрыг хадгалахад төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг дээрх жагсаал эрх баригчдад сануулсан юм. "Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал"-д салбар бүрийн 500 гаруй компанийн 1000 орчим ажлын багаж хэрэгсэл "оролцлоо". МҮХАҮТ-аас дөрөвдүгээр сард 10 мянган хүний дунд "Ажлын байраас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт" судалгаа хийжээ. Судалгаан оролцогчдын 73 хувь нь хөл хорио орлогод маш их, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн гэжээ. Ингээд нийт судалгаанд хамрагдагсадын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэдэг дүгнэлт гарсан байна. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол бидний тооцоолсноор ажилгүйдэл 20 хувьд хүрэхээр байна. Энэ нь 240 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрнэ гэсэн үг. Бид вирустэй ч, эдийн засгийн хямралтай ч тэмцэж байж хүнд хэцүү цагийг даван туулна. Дэлхийд хувийн хэвшил 28 хоногийн санхүүгийн нөөцтэй байдаг гэсэн судалгаа бий. Манай хувийн хэвшлийнхэн 100 хоногийг өөрсдийн нөөц боломжоор даван тууллаа. Эдийн засгийг хамгаалах, ядуурлыг бууруулахын тулд хувийн хэвшлээ дэмжих нэг л арга бий. Тиймээс төр засаг бизнес эрхлэгчдээ зөв ойлгож, ажлын байрыг хамгаалахын төлөө эв санаагаа нэгтгэхийг уриалж байна” хэмээн мэдэгдэв.

Эрх баригчдын ам, ажлын зөрүү

Улсын онцгой комиссоос “Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, хорио цээрийн дэглэмийг 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. УИХ ч Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг ч мөн баталсан. Энэ хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа хэмээн хууль санаачлагчид тайлбарласан. Харин энэ хуулийг хэрэгжүүлээгүй иргэн аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулиар торгох, мөн Эрүүгийн хуулиар хорих ял оноох хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Энэ бүгдээс харвал аюулт цар тахлыг дотооддоо алдахгүй байх, хүн амын эрүүл мэндийг бодсон шийдвэрийг эрх баригчид гаргаж байна гэж харахаар.
Гэтэл Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан баар, караоке, зугаа цэнгээний газруудыг нээх шийдвэр гаргав. Зугаа цэнгээний газарт суугаа иргэд Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаад дөрвөөс олон хүн цуглахгүй, амны хаалт зүүгээд хоорондоо хоёр метр зайд сууна гэдэг нь эргэлзээтэй. Шөнийн цэнгээний газрын хаалга нээгдэхэд хэдэн зуун залуус цуглаж бужигнаж буй дүр зураг цахим ертөнцөөр дүүрэн тарж байна. Тэгэхээр хотын даргын энэ шийдвэр УИХ-ын баталсан хууль, Улсын онцгой комиссын шийдвэр, зөвлөмжтэй яавч зохицохгүй байгаа нь тодорхой . Хэрэв ийм байдалд хүргэх байсан юм бол хөл хорионы хугацааг сунгах, жижиг дунд үйлдвэрүүдийг хаах, сургалтын төвүүдийн хаалгыг нээхгүй байх ямар шаардлага байв гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Жижиг дунд үйлдвэрүүд, сургалтын төвүүд Улсын онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийг дагаад ажиллаад байж болно. Харин цэнгээний газрууд... Цэнгээний газрууд эдийн засгийг элгээр нь хэвтэхээс сэргийлж чадах болов уу. Эрх баригч МАН-ын ам, ажил, гаргаж буй буй алагчилсан шийдвэр нэг иймэрхүү алд дэлэм зөрүүтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com