Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Нэрмэл шатахуунд татвар ногдуулах төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо хуурамч шатахууны асуудлаар сүүлийн жилүүдэд тэмцэл өрнүүлсэн ч амжилтад хүрээгүй. Өдгөөгөөс дөрөвхөн сарын өмнө тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр энэ оны эхэнд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Хуурамч шатахууны асуудлаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна” хэмээн мэдээлэл хийснийг бид мартаагүй. 

Тэрбээр “Манай холбоо 2018 оноос хойш хуурамч шатахуун буюу химийн бодисоор автомашин явж байгаа талаар олон нийтэд мэдээлсээр байгаа. Холбогдох газрууд арга хэмжээ авахгүй байгаа тул 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. Үр дүнд тухайн оны арванхоёрдугаар сарын 10-нд 201 тоот захирамжийн дагуу холбогдох төрийн байгууллагуудад шатахууны асуудлаар ажлын хэсэг байгуулж шалгахаар болсон. Гэтэл бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд шалгалтын үр дүнгийн талаар манай сэлэм эргүүлдэг Ерөнхий сайдын амнаас гарсангүй. Энэ асуудалд Засгийн газраас арга хэмжээ авч чадахгүй нь тодорхой боллоо. Бид тэмцэнэ” хэмээсэн. Тэгвэл өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо шатахууны асуудлын талаар хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Уг хуулийн төсөлд “Хуурамч шатахууны асуудал нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон үеэс эхтэй юм. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн байдаг. Урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн мэдээ байна. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүй” хэмээн дурджээ.
Мөн нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байна. Шатахуун импортлогчид хуурамч шатахуун нийлүүлж байгаагаас тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулж буй статистик үзүүлэлт бий. Ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад татвар төлөх учиртайг уг хуулийн төсөлд тусгасан байна.
Иймд уг хуулийн төслийг санаачлагч Б.Пүрэвдорж “Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан” гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумьж иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулдаг асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газарт хуурамч шатахууны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж байсан. Түүнд хариу өгсөн. Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Гаалийн ерөнхий газраас энэ талаар хэд хэдэн судалгаа хийсэн” хэмээн хэлэв. Импортоор оруулж ирж байгаа газрын тосны фракц буюу завсрын бүтээгдэхүүн татваргүй учраас жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул онцгой албан татвар ногдуулж хязгаарлах, цаашдаа энэ төрлийн үйлдвэрлэлийг тодорхой стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжих боломжийг нээж өгөх нь чухал гэдгийг онцолж байлаа. Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com