Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Монголбанк бол ялзарсан, улстөрчдийн өндөгөө дардаг газар”

Б.БЯМБА

 УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэрх олны анхаарлыг татсан хууль тогтоомжийн төслийн талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөхөөр л баахан томилгооны асуудал оруулж ирэх юм. Гэтэл даруйхан батлах ёстой хуулиуд цаана нь хүлээгээд байна. Хэдэн нөхдийн томилгоог ярьсаар суугаад хамаг цаг барлаа. Мөн гишүүд нь томилгоо ярих болхоор хужиртсан мал шиг гүйгээд ирнэ, бусад хууль хэлэлцэх, батлах үеэр чуулганд ирэхгүй алга болчихдог. Одоо энэ асуудлаа болих хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэхдээ “Элчин сайдуудын томилгооны асуудлыг одоо даруй хийх нь зөв. Учир нь сонгуулийн дараа орон нутгийн сонгууль шинэ УИХ, Засгийн газар бүрэлдэнэ гэсээр намартай золгодог. Коронавирусийн нөхцөл байдалтай хүнд үед зөрчигдөх аюул өндөр байгаа учир бүх элчин сайдуудаа бүгдийг нь томилоод явуулах хэрэгтэй” гэсэн юм.
Дараа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монголбанкийг би ялзарсан, улстөрчдийн өндөгөө дардаг газар гэж боддог. Бүх эрх мэдэлтэн, улстөрчид үр хүүхэд, хамаатан садангаа оруулдаг газар. Таван жилийн өмнө намайг шалгалт хийхэд 3.7 тэрбум төгрөгийг ажилтнуудадаа орон сууцны мөнгө гээд тараасан байсан. Ард түмний татварын мөнгөөр ингэж гараа угаах ёсгүй. Хар, саарал жагсаалтад орж байгаа нь Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм Ингээд Г. Дөлгөөнийг Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох гишүүдийн 76 хувь нь дэмжсэн юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтад орсныг бататган хэлсэн байдаг. Улмаар Монгол Улсын банкны салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх болсныг дурдаад Төв банканд мэдлэг, чадвар өндөртэй залуусыг оруулж, хар, саарал жагсаалтыг гарах асуудлыг нэн яаралтай хийхийг онцолсон.
Тэгвэл баасан гарагийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэгг үргэлжиллээ. Уг төслийн хуулийг энэ сарын 25-наас эхэлж дагаж мөрдөх ёстой бөгөөд цаг хугацааны хувьд нэлээд шахуу орж ирсэн гэдгээрээ боловсруулалт муутай байх талтай учраас чуулганы хуралдааны үеэр гишүүд үг хэлж, саналаа илэрхийллээ.

Асуулт: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Хэр зэрэг үндэслэлтэй, судалгаанд суурилсан, алдаагаа ухаарсан, ололтоо бататгасан өөрчлөлт болсон бэ, эсвэл хугацаанаас нь өмнө хийх ёстой гэсэн байдлаар хандав уу? Засгийн газрын тухай хууль батлагдсан өнгөрсөн 27 жилийн хугацаанд 69 удаа өөрчлөлт орсон байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгуулагдсан Засгийн газрын дундаж наслалт 1.7 жил байна. Энэ асуудалдаа дүгнэлт хийв үү? Бидэнтэй цаг хугацааны хувьд нэг гараанаас гарсан социалист орнуудаас Монгол Улсын хөгжил хол хоцорсон явна. Сүүлийн үеийн гадаад, дотнын хийсэн хүний хөгжил, авлигал, ядуурал, өр зээл гэх мэт индексийг харахаар хүн ичмээр үзүүлэлт байх юм. Тиймээс энэ хуулийг их л ул суурьтай хийх байсан юм биш биз. Засгийн газарт бүх эрх мэдлийг нь өгнө гэж байгаа, эргээд хариуцлагын асуудлыг нь оруулсан уу?

Хариулт: УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-ҮХНӨ-ийг батласан нэг шалтгаан нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх байсан. Ачаагаа үүрч, эрхээ эдэлж, үүргээ биелүүлье гэдэг зорилгоор. Сүүлийн 28 жилийн хугацаанд хоёрхон Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан. Нэг засаг 1.6 жилийн насжилттай байгаа нь үнэн. Энэ нь төрийн, бодлогын тогтворгүй байдал бий болгож, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй.Тиймээс хэт их эрх мэдэлтэй УИХ-ын эрх мэдлийг багасгаж, засагт эрхийг нь ҮХНӨ-өөр өгсөн. Гүйцэтгэх засаглал эрх мэдэлтэй болж байгаа учраас энэ хуулиар тогтвортой байдал үүснэ гэж үзэж байгаа.

Асуулт: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг Үндсэн хуулиар шийднэ гэж би түм буман удаа давтан хэлж байна. Энэ сарын 25-наас өмнө өөрчлөхгүй бол хуулийн зөрчил болж, Цэцэд маргаан үүсгэнэ. Засгийн газарн бол Үндсэн хуулийн байгууламж бөгөөд бүхэл бүтэн найман зүйлээр үйл ажиллагааг нь тодорхой заасан байдаг. ҮХНӨ-ийн дагаж гарах журам нь ерөнхий зүйл заалтын агуулгатай хуулийн зохицуулах хугацааг заасан болохоос биш Үндсэн хуулийн хэмжээний бичиг баримт биш. Түүнээс биш сонгууль дөхлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцор гэж шаардсан хүн алга. Энэ хуулиар энэ сарын 25-нд сайд нараа чөлөөлөөд, эргүүлэн томилох тухай асуудал яригдаж байна. Гэхдээ 16 давхар дээл, шинэ Үндсэн хуулиар дөрөв болж өөрчлөгдөх ёстой гэж ойлгож байгаа. Зөв үү?

Хариулт: УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-ҮХНӨ-ийн дагаж мөрдөх журамд одоо байгаа хууль хүчин төгөлдөр үйлчилнэ, шинэ баталсан цагаас уг хуулийн орчин үүснэ гэж суулгасан. Дагалдах хуулиудыг шинэ УИХ, Засгийн газраас хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа бүрдэх Засгийн газрын дөрвөн гишүүн нь “давхар дээл”-тай байх асуудал үйлчлэл эхлэх юм. Хэрэв энэ сарын 25-наас Засгийн газар чадамжгүй болбол УИХ, шүүх засаглал ч чадамжгүй болно.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com