Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Хар жагсаалт”-д орсноор ямар эрсдэл үүсэх вэ, бас хэн хариуцлага алдсан бэ?

Б.БЯМБА

 Европын холбооноос “хар жагсаалт”-д Монгол Улсыг оруулснаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, Европын холбоо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаарх бодлогын баримт бичгийн төслөө Европын парламент болон Зөвлөлөөр ойрын нэг сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох аж. Төсөл батлагдвал ирэх аравдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм байна. Тэгвэл,
Монгол Улс хар, сааралт жагсаалтад багтахын сөрөг талууд нь:
•Монгол Улсаас гадаад орнууд руу хийх төлбөр тооцоо илүү олон шаттай болох,
•Монгол Улсаас гадагш болон гадаад орноос Монгол Улс руу хийх мөнгөн шилжүүлгийн хураамж нэмэгдэх,
•Европын холбооны зүгээс Монгол Улсад үзүүлэх дэмжлэг тусламж, төсөл хөтөлбөрийн хэмжээ багасах, шинээр төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох, хойшлох

•Монгол Улсын иргэд гадаад оронд төлбөрийн картаар тооцоо хийх боломж зарим улс орнуудад хязгаарлагдаж, зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлага үүсэх,
•Европын холбооны зүгээс болон Өрнөдийн орнуудын зүгээс Монгол Улсад хийх шууд хөрөнгө оруулалт буурах зэрэг сөрөг үр дагавартай.
Тиймээс цаашид саарал болон хар жагсаалтаас гарах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхгүй бол:
•Олон улсын бусад байгууллагын зүгээс ч Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн дүн, хэмжээ багасах,
•ОУВС-тай хамтран Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэх улс орон, түншлэгч орны тоо улам цөөрөх эрсдэлтэй.
Тэрчлэн “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлвийг “тогтвортой”-оос “сөрөг” болгон буурууллаа. Хэдий тийм боловч зээлжих чадварын урт хугацааны “В3” ангиллыг хэвээр үлдээсэн байна. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын экспорт 2020 онд огцом унаж, урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь хүртэл өсөх төлөвтэй гэж дүгнэсэнтэй холбоотой аж.
Оны эхний гурван сарын байдлаар урсгал дансны алдагдал өмнөх оноос бараг хоёр дахин өсөж, 767 сая ам.доллар хүрээд байна. Мөн цар тахлын улмаас зардал нэмэгдсэнээр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.
Энэ оны эхээр “Moody’s” агентлаг төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувь орчим байна гэж төсөөлж байсан юм. Түүнчлэн гадаад валютын албан нөөц 4.4 тэрбум ам.доллароос 3.0 тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцоолжээ. Үүнээс өмнө гадаад өр төлбөрүүд хүлээгдэж буйтай холбоотойгоор зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байх нь чухал гэж Монголбанк онцолж байсан юм.

Монгол Улс хар болон саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор
эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.

Эдийн засагч Ө.Ганзориг:

 

-Европын холбооны хар жагсаалтад орох нь тодорхой болвол Монголын банкуудын Европын улс орнуудад байрлах харилцах дансууд хаагдаж эхэлнэ гэсэн үг. Зөвхөн төлбөр тооцоо, валютын арилжаанаас гадна өөр хор хохирлууд гарна. Тухайлбал, Монголын Засгийн газрын бонд, арилжааны банкны бонд, хувийн компанид хийх хөрөнгө оруулалтуудад маш болгоомжтой хандаж эхлэх болно. Ихэнх хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагч саарал жагсаалт, хар жагсаалтад орсон улс орон, тэдгээрийн субъектуудтай ямар нэг гэрээ хэлцэлд орохоос татгалзана.
Манай төрийн байгууллагуудын хүнд суртал, удаан хойрго байдал, бие бие рүүгээ буруугаа чихдэг уламжлалаас энэ бүгд үүссэн. Мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй улстөрчдийг санхүү, эдийн засгийн маш чухал албан тушаалууд дээр нам, нутаг ус, танил тал харж томилдог нь үүний суурь шалтгаан юм. Миний ойлгосноор манай өршөөлийн хуульд мөнгө угаалтын гэмт хэрэгт шалгагдаж байсан улстөрчдийг хамруулсан нь олон улсад итгэл алдахад хүргэсэн байх.

Эдийн засагч Д.Ангар: 

-Хар жагсаалтад орсноор бизнес эрхлэгчид болон ААН-үүдийн бизнес Европын орнуудаас тусгаарлагдана. Европын банкууд нь харилцаагаа шууд таслах байх. Компаниуд нь манай улсын бизнес эрхлэгчид, компаниудтай харилцахдаа сайтар судалгаа хийж байж бизнесээ эхлүүлэх байх. Ингэхийн тулд маш их цаг хугацаа орно. Европын орнуудын хөрөнгө оруулагчид манай Засгийн газар бусад компаниудын бонд, санхүүжилтэд оролцохоос татгалзана.
Хар жагсаалтад ороход нөлөөлсөн ганцхан шалтгаан нь бохир буюу хууль бус мөнгө. Монгол Улсын эдийн засагт хууль бус мөнгө маш ихээр эргэлдэж байна гэж Европын холбоо үзсэнийх. “Хар жагсаалт”-д оруулсан гол буруутныг ганц, хоёр байгууллагатай холбож үзэж болохгүй. Үе үеийн ХЗДХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газар гээд бүх түвшинд асуудал яригдана.

МУИС-ийн багш, судлаач, эдийн засагч Б.Отгонтөгс: 

-Монгол Улс хар жагсаалтад орсноор манай улсын эдийн засагт оролцдог бүх субьект буюу Засгийн газар, ААН-үүд, иргэд бүгд нэмэлт зардал төлөх болно. Засгийн газар 2021 оноос эхлэн гадаад том дүнтэй өрүүдийг төлөхийн тулд шинээр бонд босгоно. Тэгвэл одоо бонд босгоход хүндрэл бий болно. Бонд босголоо гэхэд өндөр үнэ нэмэгдэж, Засгийн газрын төлөх өрийн хэмжээ тэр хэрээр өснө. Хоёрдугаарт, ААН-үүдэд хар жагсаалт яаж нөлөөлөх вэ гэхээр коронавирусийн халдварын дараа компаниуд бизнесээ хэвийн байдалд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадаадын банк, компаниудаас зээл тусламж авахад хэцүү болно. Учир нь гадаадын байгууллагууд шаардлага өндөр тавих учраас тэр шаардлагыг нь хангахад тун хүндрэлтэй. Гуравдугаарт, иргэдийн хувьд Европын орнууд руу аялдаг, эмчлүүлдэг, сурдаг. Энэ бүхний төлбөр тооцоог хийх мөн виз хүсэхэд хүндрэл учирна. Ядуу буурай орны иргэдэд олгодог тэтгэлэгт ч хамрагдаж чадахааргүй нөхцөл байдал үүснэ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com