Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
МАН-ын тэргүүлсэн УИХ “хар жагсаалт” гэсэн дүн тавиулчихаад завсарлав

Т.Эрдмаа

УИХ-ын 2020 хаврын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт (2020.05.15) завсарлалаа. Завсарлахаас өмнө хуулийг ч ёстой “бөөндөж” батлах шиг болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ үүнийг баталсан. Тэрбээр “УИХ-ын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаа” хэмээсэн юм. УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар баталсан хуулиудаас нь дурдвал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль багтаж буй юм. Үүнээс гадна 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан хэмээн дүгнэлээ.
Энэ бол эрх баригч МАН-ын чанарыг бус тоонд ач холбогдол өгч сүр дуулиантай попордгийн нэг жишээ.
УИХ-ын 2016 оны сонгуулиар иргэд МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэвч тэд сонгогчдын энэ итгэлийг хөсөрдүүлж улсаа, иргэдээ хөгжүүлэхийг бодоогүй. Зөвхөн эрх мэдэл албан тушаал, ЖДҮДС-гаас өгсүүлээд Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг хувийн компанидаа авахыг урьтал болгож ирсэн гэхэд хилсдэхгүй. МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө 86 хувиар биелсэн хэмээн мэдээлсэн. Гэтэл Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад орчхоод байна. Өөрөөр хэлбэл Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон гэсэн үг. Үүний нөлөөгөөр иргэд виз мэдүүлэх, мөнгөн гүйлгээ хийх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг боломж хумигдана гэсэн үг. Үүнээс гадна олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг ФАТФ хэмээх байгууллагын саарал жагсаалтад 2019 оны сүүлчээр орсон байгаа. Тэгэхээр эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ажилласан үр дүнд нь энэ хоёр жагсаалт шударга дүн тавьсан гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл эрх баригчид яаж ч уран үгээр донгодсон ч ажлын үр дүн эндээс тодорхой харагдаж буй юм. Хар, саарал жагсаалтад орсноор улсаараа, ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь олон улсын тавцанд нүд үзүүрлэгдэж эхэлсэн гэсэн үг. Тухайлбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шат буулгасан. Тэгэхээр Монгол Улсад зээл тусламж үзүүлэх улс орон, хөрөнгө оруулалт хийх хүн цөөрөх нь мэдээж. Мөн манай аж ахуйн нэгж, иргэд гадаад мөнгөн шилжүүлэг, арилжаа наймаа хийх, бизнес эрхлэх боломжгүй шахам боллоо гэж ойлгож болох нь. Иймд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын тэргүүлсэн УИХ, Засгийн газар тийм ч сайн, ард түмний итгэлийг дааж ажилласан гэж хэлэх үндэс алга. МАН-ынхан УИХ, Засгийн газарт ч эрх мэдэл булаалдаж талцан хуваагдсан. Энэ байдал нь доод шатны байгууллагууд, орон нутагт ч үргэлжилсэн. МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар 33 болон 32 бүлэг болон дотроо хуваагдаж эрх мэдлийн төлөө үзэж тарсныг бид мартаагүй. Тодруулбал, энэ Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 08-нд огцорсон. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах операц эхэлсэн. Ингээд түүнийг огцруулахаар УИХ-ын 40 гишүүн бойкот зарлаж УИХ-ын чуулганыг бараг хоёр сар хиртэй гацаасан билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үед “60 тэрбумын хэрэг үнэн” хэмээн батлан мэдэгдэж байсан удаатай. Ингэж байж М.Энхболдыг огцруулж Г.Занданшатарыг оронд нь тавьсан. Эрх баригч МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг цухас тоймлон дурдвал нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ, концесс, тендер авсан гээд дурдвал уртаас урт цуврал болох нь тодорхой. Иргэд ч түүнийг нь сайн мэдэх болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com