Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Т.Батболд: Хууль зөрчиж сурталчилгаа явуулсан хувь хүн, хуулийн этгээдийн цахим хаягийг хаана

ХХЗХ-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн олон нийтийн цахим сүлжээнд явуулах сурталчилгааны талаар ярилцлаа.

-УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Удахгүй сурталчилгаа эхэлнэ. Тэгвэл цахим орчинд хийх сонгуулийн сурталчилгааг хянана гэж байгаа. Яаж хянах вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлд цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах талаар бүлэг заалт орсон. Энэ зүйлийн есдүгээр заалтад цахим орчин ашиглаж сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэж Сонгуулийн ерөнхий хороо батлахаар зааж өгсөн. Бид хуулийн хүрээнд журмаа боловсруулж Сонгуулийн ерөнхий хороогоор батлуулсан. Ингээд ХЗДХЯ-нд Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын санд бүртгэгдсэн байгаа.
-Нэг нэр дэвшигч, нам эвслийн сонгуулийн сурталчилгаанд хэдэн цахим хуудас ашиглах боломжтой юм бэ?
-Сонгуулийн хуульд зааснаар 47-р зүйлийн 1.1-т заасны дагуу нэр дэвшигч болон нам эвсэл өөрийн тус бүр нэг цахим хуудас ашиглана. Мөн цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тус бүр нэг цахим хаяг ашиглах боломжтой. Эдгээр цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаас хойш гурван өдрийн дотор аймаг, нийслэлийнхээ сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй юм.
-Жишээ нь нэг нэр дэвшигч өөрийгөө дэмжигчдийн хуудсаа бүртгүүлсэн байлаа гэж бодъё. Гэтэл тухайн нэр дэвшигчийг дэмжигч иргэн өөр цахим хуудас нээн ажиллуулж болох уу?
-Сонгуулийн хуульд зааснаар сурталчилгаа явуулахад бусдын нэр, зураг болон хуурамч хаяг ашиглахыг хориглосон. Ийм учраас ижил нэр үүсгээд явах боломжгүй. Бид нам эвсэл, нэр дэвшигчийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн олон нийтийн сүлжээний цахим хуудсыг баталгаажуулна. Тэгэхээр давхар цахим хуудас үүсгээд явбал хууль зөрчсөн асуудал болно. Иймд түүнийг хязгаарлах технологийн арга хэмжээг фейсбүүк компанитай хамтарч авна.
-Нам эвсэл, нэр дэвшигчид аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлснээс өөр цахим хуудас сонгуулийн сурталчилгаанд ашиглах эрхийг нь хязгаарлаагүй биз дээ?
-Сонгуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 3-т заасан бусад цахим хуудас гэдэг нь зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас ашиглах журамд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Харилцаа холбооны зохицуулах хороонд нэг төлөөлөгч бүртгүүлэх шаардлагатай.
-Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа хаагдсан байхад фэйсбүүк, твиттер, инстограм хаягаар сурталчилгаа яваад байдаг шүү дээ. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Сонгуулийн санал авахаас 24 цагийн өмнө зар сурталчилгаа зогсох ёстой. Тухайн үед бид сошиалд идэвхтэй ажиллана. Сошиал компаниудтай урьдчилсан яриа хэлцэл хийж байгаа. Мөн хуулийн дагуу нам эвсэл, нэр дэвшигчийн үүсгэж бүртгүүлсэн цахим хуудсуудыг түр хугацаанд хязгаарлах юм. Бас бусад цахим хуудсууд сонгуулийн санал авахаас 24 цагийн өмнө сурталчилгаа хаана гэсэн хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй.
-Та сая хэллээ. Сошиал компаниудтай хамтран ажиллана гэсэн. Ямар байдлаар хамтран ажиллах юм бэ?
-Бид фейсбүүк, инстрограм компанитай 2019 оны аравдугаар сараас хойш холбоо тогтоож хамтран ажиллаж байгаа. Сонгуулийн үер бүр илүү нягт хамтран ажиллахаар тохирсон. Энэ хүрээнд хоёр удаа цахим хурал хийгээд байна. Гадаад харилцааны яамаар дамжуулж твиттертэй холбоо тогтоох албан бичиг өгсөн. Гэхдээ твиттер флатформ сонгуулийн сурталчилгаа явуулахгүй гэж заасан байдаг. Иймд холбогдох арга хэмжээгээ аваад явчих байх гэж бодож байна.
-Олон нийтийн цахим сүлжээгээр нэр дэвшлээ гэсэн зурагтай постерууд яваад эхэлсэн. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Хэрэв сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа хийж байна гэж үзвэл холбогдох эрх бүхий байгууллагууд нь Харилцаа холбооны зохицуулах хороонд санал дүгнэлтээ ирүүлнэ. Энэ санал хүсэлтийн дагуу холбогдох арга хэмжээ авах хүсэлтийг фэйсбүүк, твиттер компанид хүргүүлж ажиллана. Мөн мэдээллийн веб сайтад ийм мэдээллүүд гарч хууль зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсаас авах хандалтыг нь хязгаарлах хүртэлх хуульд заасан технологийн арга хэмжээ авах бүрэн боломжтой. Энд нэг зүйл анхаарах хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо сонгуультай холбоотой зар сурталчилгааны агуулгад хяналт тавихгүй. Учир нь хууль зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага биш. Тэгэхээр сонгуулийн хууль болон бусад хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагууд үүнд хяналт тавьж ажиллана. Харилцаа холбооны зохицуулах хороо зөвхөн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу арга хэмжээ авах юм.
-Тэгэхээр сонгуулийн бусад гэсэн заалтад орсон мэдээллийн вэб сайтууд сонгуулийн сурталчилгааны нийтлэл, нэвтрүүлгээ татаж аваагүй, өөрөөр хэлбэл түүнийг хаагаагүй бол ямар нэг хариуцлага хүлээх үү?
-Хүлээнэ. Тухайн мэдээл­лийн вэб сайт сонгуулийн сурталчилгааны контентоо аваагүй, хаагаагүй ил байлгасан гэсэн санал дүгнэлт эрх бүхий байгууллагаас ирвэл бид холбогдох арга хэмжээ авна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллийн вэб сайтуудад сонгуулийн хуульд заасан журмаа баримтлан ажиллахыг сануулж албан бичиг хүргүүлж байгаа. Хэрэв ямар нэг асуудал гарвал манай байгууллага хариуцахгүй гэдгээ мэдэгдэж байна.
-Хувь хүмүүсийн олон нийтийн сүлжээний цахим хаяг ч бас үүнд хамаарах уу?
-Ер нь хуулийн дагуу бүгд сонгуулийн сурталчилгааг хааж тухайн контент, мэдээллүүдээ идэвхгүй бусдад харагдуулахгүй болгох ёстой. Хүн бүр, хуулийн этгээд бүр сонгуулийн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа хийвэл Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Харилцаа холбооны зохицуулах хороо зөвхөн холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ авна. Жишээ нь та, би ч байлаа гэхэд сонгуулийн сурталчилгаа хаагдсан байхад сурталчилгаа агуулсан пост хийгээд байвал Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахуулах юм. Эсвэл хүндэрсэн нөхцөл байдал үүссэн бол Эрүүгийн хуулиар шийтгүүлэх юм билээ. Эдгээр хуулийн дагуу ШӨХТГ, Цагдаа зэрэг эрх бүхий байгууллагууд арга хэмжээ авна гэсэн үг. Харин харилцаа холбооны зохицуулах хороо эрх бүхий байгууллагын гаргасан санал дүгнэлтийг үндэслэж тухайн хэрэглэгчийн контентийг устгах эсвэл цахим хаягийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна гэсэн үг. Нөгөө талаасаа сонгуулийн хуультай холбоотой зөрчилд авах арга хэмжээ өндөр. Зөрчлийн хуулиар хувь хүн таван сая, хуулийн этгээд 50 сая төгрөг хүртэлх торгуулийн арга хэмжээ авахаар заасан юм билээ. Хууль бусаар сурталчилгаа явуулбал хувь 20 сая, хуулийн этгээд 200 сая төгрөгийн торгуультай гэж заасан байгаа. Үүнийг иргэд хуулийн этгээд маш сайн анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com