Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Авсан ЖДҮ зээлээ хүүлж мөнгө угаасан найман хэрэг тогтоогдсон

 ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг шударга бусаар авсан УИХ-ын гишүүд банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлж мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлага нийгэмд байдаг. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй талаар мэдэгдэж байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УЕП-ын газраас ЖДҮ тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. Жилийн гурван хувийн хүүтэй зээлээ хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан 30 хувийн хүүтэй иргэдэд өгч мөнгө угааж байсан найман тохиолдлыг олж тогтоосон гэнэ” хэмээн твиттерт жиргэсэн нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын 49 гишүүн, эрх мэдэлтнүүдийн хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа нь бусдад давуу байдал бий болгох нөхцөл бүрдэж байгааг сануулж, ЖДҮ-гийн гэх хэрэг ямар шатанд, хэрхэн шалгагдаж байгаа талаар мэдээлэл авахыг прокуророос хүссэн байна.
Жижиг дунд үйлдвэрийн салбарт 300 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа бий. Нэг үйлдвэрлэгч нь 1-10 хүн ажилуулдаг билээ. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд зааснаар “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хэлнэ хэмээн заасан байдаг. Мөн “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хэлнэ хэмээн заажээ.
Эдгээр үйлдвэрлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд дунджаар 100 хүртэл сая төгрөгийн зээл хүсдэг тухай судалгаа бий. Гэтэл УИХ-ын 49 гишүүн, эрх мэдэлтнүүд тэрбум тэрбумаар нь зээл авчихсан. Зарим гишүүн нь хоёр, гурван тэрбумыг ч авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг тэрбум төгрөг авсан гишүүд л гэхэд 10 аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг халаасласан гэсэн үг. Энэ арван үйлдвэрийн цаана 100 хүний ажлын байр, аж амьдрал байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр ЖДҮ-чин гишүүд улсад, иргэдэд ямар гарз хохирол учруулсан нь тодорхой юм. Олон улсын хэмжээнд ЖДҮ-ийг ДНБ болон ажил эрхлэлтэд оруулж буй хувь нэмрээр нь тодорхойлдог. Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас харахад бага орлоготой орнуудын ДНБ-ий 18 хувийг ЖДҮ-д бүрдүүлдэг аж. Ингээд ажил эрхлэлтийн түвшний 30 хувийг ЖДҮ бүрдүүлж буй юм. Тэгвэл дундаж орлоготой орнуудад ДНБ-ний 40 хувийг, ажил эрхлэлтийн түвшний 58 хувийг ЖДҮ бүрдүүлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-чин гишүүдтэй хатуу тэмцэж хариуцлага тооцно” гэсэн хэдий ч өнөөдөр УИХ-д дахин нэр дэвшүүлээд явж байна. ЖДҮ-чин гишүүдээс Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нар л хуулийн хариуцлага тооцох тухай яригдаж буй. Харин үлдсэн гишүүд, эрх мэдэлтнүүд нь цагаадаад өнгөрөх шинжтэй. Ард түмэн, үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чдийн зарим нь авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй л байна.
Иргэд зээлийн хүүг буулгаач гэж төр засгаас хүсээд ч биелэгдэхгүй байгаа. Гэтэл Засгийн газрын гишүүд нь тушаал гаргаж, өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл өгч байгаа нь харамсалтай. Ийм гажиг системээ засч жинхэнэ үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол манай улсын эдийн засаг дороо хий эргэсэн хэвээр байх болно.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com