Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөгжлөөр доогуур Говь-Алтайг хөгжүүлэх хоёр хэн байх вэ?

Б.СҮРЭН

 УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй. 2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна дөрвөн эвсэл, хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой болох дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа хоёр мандаттай 5 дугаар тойрог буюу Говь-Алтай аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 5 дугаар тойрог болох Говь-Алтай аймагт нам, эвслээс нийт 14 хүн нэр дэвшиж буй. Үүнд,

5 дугаар тойрог, хоёр мандат

Говь-Алтай аймаг

АН:
1. О.Амгаланбаатар
2. О.Батханд

МАН:
1. Ш.Раднаасэд
2. Б.Энх-Амгалан

МАХН буюу Та бидний эвсэл
1. С.Батбаатар
2. Б.Оюунбилэг

Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл
1. Э.Төгссайхан
2. Н.Бүргэдаа

Шинэ эвсэл
1. Э.Эрдэнэтуяа
2. Н.Чулуунжав

Зөн хүн электорат эвсэл
1. Л.Энхнасан

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
1. Д.Ганхуяг

Хөгжлийн хөтөлбөр нам
1. Г.Дондовсамбуу

Зон олны нам
1. Ц.Амарзаяа

Амьдралтай ч, ард түмэнтэйгээ ч ойр хоёр

 Хэзээ ч цэнхэртэж байгаагүй алтайчууд энэ удаад ямар сонголт хийх нь тун анхаарал татаж буй. Говь-Алтай аймагт өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар нэг л мандат хуваарилж байсан бол энэ удаад хоёр мандат ногдсон. АН-ын хувьд аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатарт итгэл хүлээлгээд буй. Тэрбээр усны саван дээр зургаа хэвлүүлсэн дарга гэдгээрээ олонд илүү танигдсан. Гэхдээ тэрбээр алтайчуудад танигдсан түшээ төдийгүй засаглаж байх хугацаандаа олон ажил санаачлан хийж хэрэгжүүлжээ. Тэрээр яагаад ч юм устай салшгүй холбоотой нэгэн. Алтайчууд ходоодны өвчнөөр олноор өвддөг бөгөөд иргэдийн эрүүл мэндэд тустай нэгэн ажлыг хэрэгжүүлсэн нь ундны усыг савлах шийдвэр байжээ. Тэрбээр энэ талаараа “Уснаас шалтгаалах Говь-Алтай аймгийн өвчлөл” гээд Д.Гомбосүрэн докторын ном бий. Тэнд усны асуудлыг шийдсэнээр нас баралт 11 хувиар, хоол боловсруулах эрхтний өвчлөл 44 хувиар буурна гэсэн байдаг. Ундны усаа савлаад эхлэхэд аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн 18 гишүүн “энэ ч ёстой бүтэхгүй дээ” гэж бодож байснаа ярьж байсан. Аймгийнхаа төсөвт 250 сая төгрөг суулгаад өрх бүрт эрүүл ахуйн шаардлага хангасан усны сав хүргүүлсэн. Манай аймгийн усны асуудлаар 1974, 1978, 1986 онд гурван удаа Улс төрийн товчоо хуралдсан байдаг. Дараа нь 1996 онд Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулж судалгаа хийгээд “Ундны ус нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Цэвэр ус байхгүй учраас аймгийн төвийг нүүлгэе” гэдэг шийдвэр гаргасан байдаг. Энэ бол эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нэн тэргүүний шийдвэрлэх ёстой асуудал байсан” гэжээ. Гэхдээ түүний хийсэн ажил ганц үүгээр дуусахгүй. Засаг даргаар ажиллаж байхдаа Бигэр, Төгрөг, Тонхил суманд гурван шинэ цэцэрлэг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Аймгийн төвийн 15 км авто зам, 11 км явган хүний зам, 11 мянган ам метр авто зогсоолын бүтээн байгуулалтыг хийжээ. Уг нь Говь-Алтай аймаг алим, усан үзэм тариалдаг. Бигэрийн брэнд болсон дарсыг мэдэхгүй, амталж үзээгүй хүн гэж Монголд бараг байхгүй болов уу. Тиймээс давуу талаа ашиглан 10 жилийн дараа гэхэд Монгол Улсын алим, усан үзмийн хэрэгцээг хангах зорилтыг тэрбээр 2015 онд тавьж байж. Энэ хүрээндээ Говь-Алтай аймгийн өрх бүрт нэг га газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бөгөөд айл өрх бүр нэг га талбайгаасаа 60 орчим сая төгрөг жилд олох боломжтой ба цаашлаад сүүл мушгидаг биш тэргүүлэгч аймаг болгох зорилт тавьсан байна.
Харин дараагийн нэр дэвшигч бол нэртэй хүний зүстэй охин болох Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ, яруу найрагч Зундуйн Доржийн охин О.Батханд билээ. Ажлын гараагаа ТВ-9 телевизээс эхэлсэн энэ бүсгүй УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан ба телевизийн салбарт 10 гаруй жил “зүтгэсэн” туршлагатай нэгэн. Олон улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн нэгэн юм. Тэрбээр одоогоор “Зундуйн Дорж” сангийн тэргүүнээр ажиллаж буй. Тус сан нь малын хулгайн асуудлаар дуугардаг, малчдын эрх ашгийг хамгаалдаг цөөн хэдэн байгууллагын нэг. О.Батханд хэлэхдээ “Шуудхан хэлэхэд малын хулгайтай хийх тэмцэл нь үндэсний хэмжээний үйл хэрэг болчхоод байна. Хэн нэгэн өмчлөөд хийх ажил биш. Малчдын нөхөрлөлийг дэмжих, гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар олгодог малын эмч, эрхтэн дархтаны үйлдлийг зогсоохоос эхлээд энэ ажилд хүн бүрийн оролцоо, ухамсарт сэтгэлгээ чухал. Өнөөдөр ажил төрлийг зоосны нүхээр харж, хэдэн бор цаас малын эмчийн гарт атгуулаад гарал үүслийн гэрчилгээ авч, малчдын хөлсөө урсган байж үржүүлсэн мал сүргийг нэг л өдөр нядлаад дэлгүүрийн лангуун дээр бараа шиг зарж байгаа. Энэ бусармаг гэмт хэргийг зогсоохын тулд зөвхөн Эрүүгийн хуулиа өөрчилж, ялын бодлогоо чангатгах нь хангалтгүй. Малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, малчдын нөхөрлөл сүлжээг бий болгох, үндэсний мэдээллийн баазыг өргөтгөж, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, солилцох зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байна. Аавын минь хэлсэн “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян, Монгол баян” гэдэг наймхан үгэнд Монгол Улс тэр чигтээ багтсан гэж боддог. Энэ наймхан үг бол зөвхөн шүлэг биш, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн тунхаглал, философи юм” гэсэн юм.

Дөрвөн жил тойргоо усалсан Ш.Раднаасэд ба хулчгар Б.Энх-Амгалан нар

 Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, үүнийгээ үгүйсгэх том ажилтай дөрвөн жилийг барсан хүн бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Өнгөрсөн дөрвөн жил Говь-Алтайн ганц мандатад эзэн суусан ч тойрогтоо хийж хэрэгжүүлж, гялайж гялтайлгасан юм түүнд нэгээхэн ч үгүй. Үүний нэг нотолгоо бол Говь-Алтай аймаг өнгөрсөн дөрвөн жилийн турш өрсөлдөх чадвараараа сүүл мушгисаар өнөөдрийг хүрсэн явдал. Ш.Раднаасэд гишүүний хувьд баяр ёслол хөгшид хүүхдүүдэд гарын бэлэг хүргүүлснээс өөр тоолж тоочихоор ажил хийгээгүй. Харин түүнийг Говь-Алтайг төлөөлж парламентад заларсан жилүүдэд тус аймаг намчирхал талцал дээд цэгтээ хүрсэн гэдгийг нутгийн олон хэлэх юм билээ. Жил гаруйн өмнө Ш.Раднаасэдийг МАН-аас хөөх эсэх асуудал сөхөгдөж багагүй шуугиан дэгдээсэн. Тухайн үед Ш.Раднаасэд өөрөө намаасаа гарах өргөдлөө өгч, улстөрчийн хувьд тогтворгүй, туйлбаргүй нэгэн гэдгээ харуулсан. Энэ асуудал түүнийг хууль зассан асуудалтай нэр холбогдсоноос үүдэлтэй. Ийнхүү дөрвөн жилийн турш сайнаасаа илүү саар асуудалд холбогдсон хүн бол Ш.Раднаасэд. Харин тойргоо сольсон Б.Энх-Амгалангийн хувьд тэрбээр алтайчуудад шинэ хүн. УИХ-ын 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдож парламентад суусан нэгэн Б.Энх-Амгалан гишүүн болсноосоо хойш сонгогдсон тойрогтоо тоотой үзэгдсэн, хийж хэрэгжүүлсэн зүйлгүй байсхийгээд л Говь-Алтай руу хүлгийн жолоо залах болсон учир нь энэ сонгуулиар тайлагдав. Тэрбээр унаган нутгаасаа нэр дэвшихээр мандатаа аваад байна. Б.Энх-Амгалангийн хувьд парламент дахь тэргүүн баячуудын нэг. Тэрбээр “Говь Алтайн Мааньт” ХХК, “Мандал Хүдэр” ХХК, “Мишээл Экспо” ХХК, “Их Монгол Алтай Групп” ХХК, Монгол Британийн хамтарсан “Алтан Уул Интернейшнл” гэх компаниудтай.
Бусад 10 нэр дэвшигчийн тухайд ийм тийм гээд хэлчих тоймтой мэдээлэл даанч алга. Ямартай ч дүгнээд хэлэхэд, жил бүрийн нэгдүгээр сард танилцуулдаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2019”-ийн судалгаагаар Монгол Улсын 21 аймгаас эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө хамгийн доогуур буюу 19 дүгээр байрт бичигдсэн нь Говь-Алтай. Уг нь ингэж хэлэгдэх учиргүй их хүмүүний нутаг юм. Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамба тэргүүтэй олон мянган утга зохиол, яруу найраг, бичгийн мэргэд энэхүү гайхамшигт нутгаас мэндэлсэн. Сутай хайрхан, Бурхан буудай уул, Тахийн тал, Баян тооройн баянбүрд, Таван элс гээд үлгэр домгийн мэт үзэсгэлэнт энэхүү газар нутгийг дараагийн дөрвөн жилд хэн хөгжүүлэхийг харах л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com