Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ын сонгуулийн санхүүжилт хэний халааснаас гарч байна вэ?

 Сайн нэрийг хүсэвч олдоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг. Ийм болохоор УИХ-ын сонгуульд МАН-аас зарцуулах санхүүжилт эргэл­зээ, хардлага дагуулсаар. Хэний мөн­гөөр, хэдэн төгрөгөөр сонгуульдаж буй нь өнөөг хүртэл тодорхойгүй бай­гаа тул иргэд өөрсдийн цахим хууд­саараа хардаж сэрдсэн элдэв үгс би­чиж байна. Өөрөөр хэлбэл, хэл ам дагуулсан, хүмүүсийн анхаарлыг тат­сан халуун сэдвийн нэг нь яах аргагүй МАН хаанаас, хэний мөнгөөр санхүүжиж сонгуульдаж буй асуудал болчхож. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Мөнгө төгрөг зарахгүйгээр сонгуульд оролцоно” гэсэн сүржин атлаа даржин мэдэгдэл хийчихсэн. Гэтэл Үндэсний аудитын газар нэг тойрогт нэг нэр дэвшигч 360-775 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргачихсан шүү дээ. Ингэхдээ энэ удаа­гийн сонгууль томсгосон тойргоор явж байгаа тул 2016 оны сонгуулийн зардлаас арай өндөр гарч байна хэмээн онцолсон. Ийм болохоор МАН-ын сонгуулийн санхүүжилт яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. 

Саяхандаа саяхан баян тарганаа гайхуулж, бага насны хүүхэдтэй зургаа татуулсан банкир Г.Амартүвшин, Монгол Улсыг ФАТФ-ын Саарал жагсаалтад ганцхан захидал бичээд оруулчихсан Сангийн дэд сайд Х.Булгантуяа нараар сонгуульд зарцуулах мөнгө “гуйлгаж” данс нээлгэсэн. Үүнийг хүмүүс “Дүр эсгэсэн үйлдэл. Далдуураа аль хэдийн хэдэн арван тэрбумаар нь халааслачихсан. Тэр мөнгөө цацаад эхэлсэн байж царай алдсан байдал гаргаж байна” хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, “МАН хандив авч сонгууль хийнэ гэж худал ярихаа боль. Хулгай хийчхээд түүнийгээ тайлбарлаж чадахгүй бэлэг гээд мэлзээд байгаа хүүхэд шиг эвгүй байна. Саарал, Хар жагсаалтад оруулж улс орондоо эдийн засгийн хориг арга хэмжээ авхуулчихсан тэднийг захын нохой ч тоож хандив өгөхгүй” хэмээх бичвэр цахим ертөнцөд тууж л явна.

Мөн “МАН-аас сонгуульд зарцуулах санхүүжилт нээлттэй биш байгаа нь бүр аюул шүү. Талхны мөнгөө яая гэж байгаа иргэн, ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрсэн аж ахуйн нэгжүүд тэдэнд 1000, 5000 төгрөг илүүчлэх нь юу л бол. "ЖДҮ-чин", "60 тэрбумтан"-гуудад май гээд мөнгө өгч хандив өргөх хүн яг байж харагдаач” гэсэн үгс ч гарч байгаа. Хандив ч яах вэ. Олны олон таван цэн. Өгөхгүй нэгэн байхад өгөх нэгэн гарах л байх. Гэвч сонгуульдах хэмжээний мөнгө цугларна гэдэг нь үнэнээс дэндүү хол сонсогдоно. 
Харин концесс, ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, тендер зэргээр төсвийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэсэн хэргүүд нь олонд зарлагдсан нөхдүүд сурсан зангаараа асуудалд хандсан гэдэг хардлага үнэнд ойр, ортой ч байж мэднэ. Яагаад гэвэл Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг тэд атгаж байгаа. Хэдэн төгрөгийн орлого орж ирсэн. Түүнийг нь хааш яаж зарцуулах вэ гэдгийг тэд л өнөөдөр мэднэ. 
Энэ оны төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Дээр нь эдийн засагчдын тооцоолсноор сард 200 орчим тэрбум төгрөгөөр тасарч буй гэдэг. Тэгэхээр энэ жилийн төсөв 2.4 их наяд төгрөгөөр тасарна гэсэн үг. Ингээд батлагдсан алдагдалтайгаа нийлээд 4.5 их наяд төгрөг төсвөөс сох дутах нь. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв 202.7 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Гэхдээ төсөв тодотгохгүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Тэгэхээр МАН-ын сонгуулийн зардал хаанаас гарч байгаа вэ? гэсэн хардлагын гол гогцоо энд байж мэдэх. Төсөвт тусгасан бүтээн байгуулалтын зурагтай, зураггүй тендерүүд мөнгөө авч ажилтай, ажилгүйн хооронд явж байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу. 
МАН төсвийн мөнгөөр “найрлаж” буй гэх хардлагын бас нэг өнцөг нь төрийн байгууллагуудын шилэн данс. Төрийн байгууллагууд 2014 онд батлагдсан Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь үнэн. Аль ч байгууллагын цахим хуудаст Шилэн дансны булангаа хөтөлж орлого, зарлага, зарласан тендер, худалдан авалт, концессоо ил тод нийтлэхээ больсон байна лээ. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын Шилэн данс, МАН-ын улаан хамгаалагч Шилэн Цогоо хоёрын сураг алдарсан гэсэн үг. 
Үүнээс гадна энэ сарын 25-наас мөрдөж эхэлсэн Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу уг хуулийн 19.1.3-д “Намын… хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байна гэж заасан. Түүнчлэн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд учраас Монголын ард түмний өмнө Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг хариуцах үүрэгтэй. Нөгөө талаас, МАН өнөөдөр төрийн эрх барьж байгаа нам. Гэтэл сонгууль зарцуулах санхүүжилт нь ил тод биш учраас иргэд, аж ахуйн нэгжийн татвараас бүрдсэн төсвийн мөнгөнөөс хумслах вий гэсэн хардлага олон нийтэд байна. Учир нь Засгийн газар цар тахлын эсрэг арга хэмжээнд таван их наяд төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэх төлөвлөгөө УИХ-аар батлуулж, төсвийн тодотгол хийлгүйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. 
МАН-ын залуу гишүүд нь төсвийн мөнгийг тоносон ЖДҮ-чин, концесс, тендер зохицуулсан 60 тэрбумтануудаа хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгөх, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх гэх зэрэг шаардлага тавиад гүйж байгаа. Энэ тухайгаа олон нийтэд ч мэдээлсэн. Гэвч нөгөө төсвөөр “найрлагчид” нь УИХ-д нэр дэвшихээр тодорч нийтийн тархийг угаах ажилдаа ханцуй шамлаад орчихсон явна. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн асуудал нь сураг алдарчхаж. Учир нь шалгалтын асуудал юу болсон, ямар шатанд яваа талаарх мэдээлэл одоогоор олон нийтэд цацагдаагүй л байна. 
Тухайлбал, МАН-ын гишүүн залуус “Илчлэл” хөдөлгөөн байгуулж, ЖДҮ, тендер, концесс гээд улсын төсвөөр найрлагчид УИХ-д нэр дэвших эрхгүй хэмээн нэр заагаад намын дарга У.Хүрэлсүхдээ шаардах бичиг өгч байлаа. 
Үүнээс гадна иргэд ч МАН-ын сонгуулийн зардлыг ил болгох талаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар өргөдөл өгсөн. Тодруулбал, иргэн М.Амгаланбаатар МАН-ын сонгуулийн зардлыг шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байсан билээ. Тэрбээр “МАН-ын сонгуульд зарцуулах мөнгө нь тодорхой бус байна. Миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас оролцохдоо өмнөх 2016 оныхоо алдааг давтаж, бохир заваан үйлдэл хийж байгаа юм болов уу гэж хардаж байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын 60 тэрбумын гэх хэрэг ил цагаан видео, аудио хэлбэрээр дэлгэгдсэн. Төрийн албан тушаал, эрх мэдлийг улаан цайм наймаалцаж байгаа асуудал яригдсан. Гэтэл үүнийг МАН-ын тухайн үеийн болон одоогийн удирдлагууд эсэргүүцэж байсан боловч үнэн нь тогтоогдоод тодорхой тооны хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн. Үндэсний Аудитын газар сонгуулийн нэг тойрогт зарцуулах мөнгөний хэмжээг тогтоож өгсөн. 
Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд мөнгө зарахгүй гэж мэдэгдсэн нь хачирхалтай. Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ жил зардал өндөртэй төсөв УИХ-аар батлуулсан. Тэгэхээр эрх баригч МАН-ын сонгуульд оролцох зардлыг шалгуулах, олон нийтэд ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн билээ. Тэгэхээр олон нийтэд төсөв “тоногч” ЖДҮ-чин, концессчин, тендерчин гэж алдаршсан МАН иргэд олон нийтийн сэтгэлийг амрааж хардалтыг мухарлаж сонгуулийн санхүүжилтэээ ил тод зарлах нь зүйд нийцэх нь. Шударга үнэний төлөө ясаа цайтал тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрэх эсэхийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулийн энэ үеэр харж л суухаас даа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com