Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ын 2016 оны хуурамч амлалт ба 2020 оны мөрийн хөтөлбөрийн ялгаа

Б.БЯМБА

Юуны өмнө, МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийн үзэл санааг тольдож үзлээ. Тэнд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн, бүтээснээ цухас тоочжээ. Эндээс асуух асуулт эхнээсээ аваад дуустал ундарч байх юм. Тухайлбал,

МАН: “Дампуурсан Засгийн газрыг 2016 онд хүлээн авсан МАН-ынхан төсвийн сахилга батыг чангатгаж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” хэрэгжүүлсэн хэмээн” хэмээн тодотгожээ. Ийм хөтөлбөр хэрэгжсэн байтлаа Монгол Улс өнөөдөр “Хар”, “Саарал” гэсэн муу жагсаалтад орох уу?

МАН: “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Төв цэвэрлэх байгууламж”, “Хийн хоолой”-н томоохон төслүүдийг эхлүүлсэн гэжээ. Уучлаарай, эдгээр төслүүд эхэлсэн нэртэй болохоос биш үнэндээ тууз хайчилснаас өөр дорвитой ажил огт хийгдээгүй шүү дээ. Хэнийг хуурна вэ?

МАН: Өнгөрсөн дөрвөн жилд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан гэв. Далдын хар малгай өмсөхөөр харагддаг юм уу гэхээс биш лав л шинээр 234 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулсан, ядахад л тууз хайчилсан, эсвэл шавыг нь тавьсан мэдээ хаана ч гараагүй. Одоо ч хүртэл хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал хэвээр байна.

МАН: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар буурууллаа гэв. Үнэн, гэхдээ хэдэн алдрай үрс, монгол хүний амь насаар сольж авсан “гавьяа” вэ гэдгээ сана. Хүнд гайхуулаад, өөрсдийгөө магтаад суух ажил хэрхэвч биш. Өнөөдөр утаагүй түлшинд угаартаж нас барсан хэдэн арван хүүхэд, хөгшид, залуучууд, тэдний араас гашуудан буй хэдэн арван айл, өрх байна. Нэг монгол хүний амь нас нэг намын пи-араас ч илүү үнэ цэнтэй.

Эхлүүлснээ дуусгана гэжээ...

МАН: 2020 оны УИХ-ын сонгууль бол Та бидний хувьд эхлүүлснээ дуусгаж, амлалтаа бататгах түүхэн он юм гэжээ. Тийм байх. Үргэлжлүүлээд төрийн албыг ханцуйндаа наймаалцан нэг чүдэнз зураад ТНБД-ын суудал өгч, намдаа 60 тэрбумыг босгох гэж, жирийн иргэдийн боломжийг хулгайлж ЖДҮ-ийн зээлийг эрх мэдлээрээ далайлган авах гэж, ах, дүү, амраг садантайгаа хавсарч концессдож, тендердэх гэж тэд эхлүүлснээ дуусгах гэж буй бололтой.

МАН: Нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж байна гэжээ.Тэртээ 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсан цагаас харвал өнгөрсөн 30 жилийн хугацааны 27 жилд нь МАН, үлдсэнд нь Ардчилсан нам дангаар засагласан байдаг. Төдийгөөс өдий хүрсэн 27 жилд тэд юу хийж байсан болоод өнөөдөр гэнэт дундаж давхаргыг санав? Гуравхан сая хүн амтай Монгол Улс зэс, нүүрс, алт, хүдэр, жонш гээд байгалийн арвин их баялагтай. Ийм улсыг өнгөрсөн 27 жил залахдаа МАН-ынхан юу хийж байсан юм бол. МАН-д дундаж давхаргыг бүрдүүлэхэд ахиад 30 жил буюу 2050 он хүртэл хугацаа хэрэгтэй гэнэ. Хайран үнэт цаг хугацаа биш гэж үү?

Ядуурлыг бууруулна гэсэн амлалтаа дахин өгөв

МАН: Цалин нэмнэ, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжинэ, зээл олгоно, зээлийн хүүг бууруулна, орлого багатай иргэдийн татварын хэмжээг хоёр дахин бууруулна. Мөн хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ, уул уурхайгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэх мэт амлалтыг тэд дахин өгчээ. Үнэндээ 65 суудал авсан МАН-ын эрх баригчдаас болж өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 25 хувь нь нэн ядуугийн дээр дундаж давхарга устсан, баян хоосны ялгаа даамжирсан байдалтай байна. Зээлийн хүү, өрийн хэмжээ тэнгэрт тултлаа өндөр байгаа нь хэний ч нүдэнд ил харагдаж буй. Өнгөрсөн дөрвөн жилийн гурван жилд нь хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй ирсээр сонгуулийн жилийн босгон дээр 2020 оноос хүүхдийн мөнгийг өгч эхэлсэн. МАН өнгөрсөн гурван жилд “Хүүхдийн мөнгө”-ийг хассан атлаа Засгийн газрын сайд нарын зардлыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь хүүхдэд халтай “дарга” ангид ээлтэй нам болохоо нотолсон. Уул уурхайгаас хүртэх баялаг одоо ч иргэдийн гар дээр бодитоор ирээгүй, Эрдэнэс Тавантолгойн 90 мянган төгрөгийн ногдол ашгийг авч чадаагүй сууна. Бодит байдал ийм байхад ахиад хуурамч амлалтад нь итгэх гэж үү?
Тэрчлэн өнгөрсөн хугацаанд МАН амлалтынхаа яг эсрэг ажилладаг улс төрийн хүчин гэдгээ батлан харуулсан ганцхан жишээг энд дурдъя. 2016 оны мөрийн хөтөлбөртөө МАН “Бид татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэсэн амлалт өгсөн ч бодит байдал дээр иргэдийн нуруун дээр ачаа болох ЕСӨН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ нэмэгдүүлсэн юм. Үүнд,

1. Суудлын автомашины албан татвар

2017 оны тавдугаар сарын 1-нээс автомашины насжилтаас хамаарч, 3-15 хувиар татвар нэмж, моторын багтаамж нь 4501 см/кубээс илүү байгаа нөхцөлд насжилтаас нь хамаарч 40-250 хувийн татвар ногдуулсан.

2. Нийгмийн даатгалын шимтгэл

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар тус тус нэмэгдүүлж, нийт таван хувиар нэмсэн.

3. Хадгаламжийн хүүгийн орлогын татвар

2017 оны тавдугаар сарын 1-нээс бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхлэв.

4. Импортын тамхины татвар

2017 оны тавдугаар сарын 1-нээс импортын тамхинд ногдуу­лах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэв.

5. Хувь хүний орлогын албан татвар

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс сарын 1.5 сая хүртэл орлоготой иргэн 10, 1.5 саяас дээш орлоготой бол 15, 2.5 саяас дээш орлоготой бол 20, 3.5 саяас дээш бол 25 хувийн татвар төлөх шийдвэр гаргав. Иргэдийн орлогоос хамаарч, 10-25 хувийн татвар нэмсэн нь ард түмнийг дарамтад оруулав.

6. Шатахууны онцгой албан татвар

2017 оны долдугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг 2016 оны түвшинд хүргэнэ гэсэн боловч 2017 оны аравдугаар сараас татварыг дахин нэмэв.

7. Тамхи, согтууруулах ундааны албан татвар

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмсэн.

8. Газар худалдаалах татвар

2018 оны улсын төсөвтэй хамт “Газрын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхэлсэн.

9. Ашигт малтмалын лицензийн татвар

2018 оны нэгдүгээр сараас “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, одоо эзэмшиж байгаа уул уурхайн лицензээ гуравдагч этгээдэд худалдах, эсвэл шилжүүлэхэд 10 хувийн татвар авахаар тусгасан зэрэг нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлсэн шийдвэр болсон.
Тэрчлэн МАН мөрийн хөтөлбөртөө “Дулаан, цахилгааны үнийг тогтвортой байлгаж цаашид ҮЕ ШАТТАЙГААР БУУРУУЛНА” гэсэн амлалтаасаа ухрав. Иргэдийн халааснаас өдөр бүр торгууль, төлбөр нэрээр татаас авч байна.
• Дулаан, цахилгааны төлбөр 2-3 дахин өссөн

•Газрын төлбөр гурав дахин өссөн

•Торгууль, хураамжууд 5-100 дахин нэмэгдсэн.

Ипотекийн зээлийг зогсоосон МАН-ын шударга бус урхидалт

МАН: 2020 оны мөрийн хөтөлбөртөө анх удаа байр авч буй бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно. Улмаар 150 мянган айл, өрхийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ гэжээ. Үнэн хэрэгтээ, Ардчилсан намын үед санаачилсан хоёр том хөтөлбөр нь ипотекийн найман хувийн хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлт байсан. Даанч төрийн залгамж халаа гэдгийг мэддэггүй улаан намынхан бусдын эхлүүлсэн ажлыг гацааж, өөрсдөө шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, санаачилсан гэх нэр хоч зүүхийн тулд олон нийтийн эрх ашгийг зөрчсөн нь ипотекийн найман хувийн хөтөлбөрийг гацаасан явдал юм. 2012-2016 онд ипотекийн найман хувийн зээлээр олон мянган өрх бүл яндангаа буулгаж, тав тухай амьдрах орох байртай болсон. Гэвч МАН-ынхан 2016 онд олонх болсноор энэхүү хөтөлбөр үндсэндээ гацаж, улсын төсөвт суудаг мөнгө нь жилээс жилд “жижгэрсэн” юм.
Хотын мээр асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй хотын аппаратын санаачилсан гэр хорооллын яндангаас салах, агаарын бохирдлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийг МАН-ын эрх баригчид болох хотын мээр асан С.Батболд, одоогийн дарга С.Амарсайхан нар юу ч үгүй нурааж орхисон. Хамгийн наад зах нь, хотын захиргааг Ханын материалд барихаар зэхэж газрын асуудлыг нь хүртэл шийдчихсан, зураг төслийг нь батлуулчихсан байхад “Үгүй бид тэнд очихгүй” гэж зөрсөөр Яармагийн урд талын газрыг томоохон компаниудад арилжиж, тэндээ хотын захиргааны шинэ байраа барьж буй нь татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоор үрэн таран хийсэн явдал юм.

Төрийн албыг төрлийн алба болгосон нь

МАН: 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно гэж заасан. Гэвч үг, үйлдэл, ам, ажил нь алд дэлмийн зөрүүтэй МАН-ынхан хоёр удаа Засгийн газар байгуулсныхаа дараа ах дүү, хамаатан саднаас гадна эхнэр хүүхэд худ ураг, тойрон хүрээлэгчдэдээ төрийн албыг наймааны хэлбэр, ураг төрлийн хэлхээ холбоогоороо удирдах хэрэгсэл болгосон нь өнөөгийн Гадаад харилцааны яаманд хийж буй, хийсэн ургийн модны хэлхээ холбоо, томилгооноос бэлхнээ харж болно.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com