Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өвөрхангай: Баялаг бүтээгчдийн эсрэг ЖДҮ-чид нэр дэвшчээ. Хэн нь ялах вэ?

Б.БЯМБА

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт гурван мандатын төлөө 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, Ардчилсан намаас О.Алтангэрэл, Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр нар нэр дэвшсэн бол МАН-аас Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар байна. Харин “Та бидний эвсэл”-ээс Ч.Цэндээ, Д.Хоролдамба, С.Оргодол нар өрсөлдөж байгаа бол “Шинэ эвсэл”-ээс А.Отгонбаатар, “Зөв хүн электорат” эвслээс Д.Мөнхболд,”Хөгжлийн хөтөлбөр нам”-аас Д.Хишигдэлгэр, “Зол олны нам”-аас Д.Отгонцэцэг, бие даан нэр дэвшигчээр Т.Хасбаатар нар байна.

Баялаг бүтээгчид ялах уу?

Хуульч О.Алтангэрэл нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1981 онд төрсөн. Түүний ээж Ж.Оюунсайхан нь Монголд ардчиллын салхи анх сэвэлзэж байх үед, Өвөрхангайд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулж ухуулах хуудас тарааж явсан нэгэн. Мөн Монголын ардчилсан холбооны анхны хуралд төлөөлөгчөөр оролцож байсан дайчин эмэгтэй ажээ. Тэрбээр мөн Өвөрхангай аймгийн анхны хуульчдын нэг Д.Жамбаагийн ач хүү юм. О.Алтангэрэл ховорхон заяаны эзэн бөгөөд гурван ихэр хүүхэдтэй юм. Тэрээр Арвайхээр сумын 10 жилийн I сургуулийг алтан медальтай дүүргэсэн бол МУИС-ийн Хууль зүйн их сургуульд 1998-2003 онд суралцаж эрхзүйч мэргэжил эзэмшжээ. Шинэхэн хуульч болоод ШШГЕГ-т сургалтын офицероор ажлын гараагаа эхэлсэн байна. Улмаар 2006-2007 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны сургалтын хорооны даргаар ажиллаж, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэхэд манлайлан оролцож, анхны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай удирдсан гавьяатай. Тэрчлэн 2008 оны долдугаар сарын 1, Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын гэх зэрэг олны анхаарал татсан хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан. Үүнийхээ төлөө хоригдож хүртэл үзэж байжээ. ”Легалконсалтинг” хуулийн фирмийн захирал О.Алтангэрэл нь төрд ажиллаж байсан туршлагатай. Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, мөн Шүүхийн ёс зүйн хорооны даргаар 2013-2015 онд ажиллажээ. 2016 оноос өөрийн үүсгэн байгуулсан “Иргэний хамгаалалт” хууль зүйн төвөөр дамжуулан 2000 орчим иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлжээ. 2018 ЖДҮ авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ЖДҮ-чдийн эсрэг тэмцэгчдийн нэг юм. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сараас Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй бөгөөд ийн төрөлх нутагтаа нэр дэвшээд байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Давааабаяр нь 1988-1991 онд ШУТИС-ийн Мэдээллийн техникийн сургуулийг кабель шугамын монтёроор дүүргэсэн. Улмаар 2006-2010 онд Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлага, 2013-2015 онд ХУИС сэтгүүл зүйн магистер, 2016 онд МУЭИС бизнесийн удирдлагын доктор /Ph.D/-оор суралцсан байна. Мөн 2016-2017 он “Каplan” олон улсын сургуульд суралцсан бол 2018 оноос АНУ-ын Атлантын их сургуульд пост доктороор суралцаж буй. Ажлын туршлагын тухайд,
-1989-1995 Эрх зүйн тусламж ХЭАА менежер
• 2003 оноос ТВ Суваг сонин /Үүсгэн байгуулагч/
• 2005-2018 Билэгт дөлгөөн ХХК /Үүсгэн байгуулагч, Зөвлөх/
• 2010-2012 ETV HD телевиз /Үүсгэн байгуулагч, зөвлөх/
• 2012-2014 МҮОНТ-ийн захирал
• 2014-2016 Масс эженси групп Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
• 2015 оноос Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч
• 2016 Хөдөлмөрийн сайдын зөвлөх
• 2018 оноос МУ-ын ЗГХЭГ Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны гишүүн
• 2018 оноос Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж буй. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Нутгийн зөвлөлийн дарга бөгөөд Хүндийн өргөлтийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.
Дараагийн нэр дэвшигч Б.Ганхөлөгийн тухайд олон түмэн Г.Батхүү агсны хүү гэдгээр нь мэднэ. Тэрээр 1986 онд төрсөн. 10 жилээ АНУ-ын Флорида мужид 2005 онд төгссөн. Швейцарын Женевийн олон улсын их сургуулийг 2011 онд дүүргэсэн байна. Тухайн ондоо “Эрдэнэс Тавантолгой” компанид гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн аж. Тус компанид таван жил ажиллажээ. 2015 онд Эрчим хүчний яаманд Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн юм байна. Тэрбээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр төрөлх нутагт нь нэр дэвшиж байна.

ЖДҮ-чид, казиночид
ялах уу?

УИХ дахь эрх баригч намын бүлгийн даргыг арай чүү хийж буй Д.Тогтохсүрэнгийн намтрыг харахад насаараа даргаар ажиллажээ. Өвөрхангай аймагтаа удирдах ажил хийж, УИХ-д сонгогдохоосоо өмнө аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Хууль тогтоох байгууллагад сул гишүүн байж байгаад 65-ын бүлэг хоёр талцахад эрх баригч намын бүлгийн даргаар томилогдсон азтай эр. Уг нь УИХ-д анх удаа сонгогдсон түшээд юун бүлгийн дарга манатай байдаг алба л даа. Бүлгийн гишүүдийг зангидах, ирц бүрдүүлэх гээд амаргүй ажлыг хариуцдаг учраас парламентад хоёроос дээш сонгогдсон туршлагатай гишүүд уг албанд томилогддог. Гэвч эрх баригч нам хоёр талцахад 33-ын талын тулхтай лидерүүд нь сайдын суудалд заларсан учир Д.Тогтохсүрэнгээс өөр бүлгийн дарга хийчих хүн олдоогүй.
Тэр бүлгийн даргаар ажиллаад гишүүдээ зангидаж, ирц бүрдүүлж чадалгүй сар гаруй болж байв. Бүлгийн гишүүд нь үгэнд нь орохдоо ч тун хойрго. Уг нь тэрбээр бүлгийн даргаар томилогдсон даруйдаа “Улс төрийн хувьд амаргүй цаг үед Бүлгийн даргаар ажиллах боллоо. Бүлгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын чуулганд оролцох ирц, хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж байна. Түүнчлэн нийгмийн бухимдалтай энэ үед бүлгийн гишүүдтэй ёсзүйн хүрээнд ажиллахаас гадна бүрэн эрхийн дархлааг бэхжүүлэхэд анхаарна” хэмээж байсан юм. Тэр энэ ажлаа хангалттай хийж чадаагүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлахад идэвх зүтгэл гаргасан ч Д.Тогтохсүрэнд хар толгойгоороо хариуцаж ард нь гарсан ажил тун цөөн. Сул гишүүнээс суга дэвшиж бүлгийн дарга болж, мөрийтэй тоглосон “хэрэгтээ” хариуцлага хүлээх нь бүү хэл “Бид тоглоогүй. УИХ-аар Казиногийн тухай хууль ороод ирвэл ямар байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон” хэмээн “хурган” даргын амбиц гаргаж, хээвнэг хэлж зогссон. Нэг ёсондоо “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэгчээр асуудалд хандсан ч намынх нь удирдлагууд хариуцлага тооцно гэхгүйгээр өнгөрөөсөн. Д.Тогтохсүрэнгийн балаг үүгээр ч дуусахгүй. Тэрбээр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Энэ удаагийн парламентад хийж гийгүүлсэн гавьтай ажилгүй бүрэн эрхээ дуусгаж буй хүн бол С.Чинзориг. Засгийн газрын сайдаар томилогдоод жил гаруй болж буй ч хариуцсан ажилдаа гаршаагүй нэгэн бололтой. Тэрбээр коронавирусийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тайлбарлахдаа буруу ярьж олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авсан. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөний зарцуулалт, ямар банканд байршуулсан гээд тус салбарыг хариуцаж буй сайд нарыг дагадаг хэл ам түүнийг ч тойроогүй.
Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувиар салбарын хуулиуд УИХ нэлээд хэлэлцүүлдэг ч зарим нь батлагдаж чаддаггүй. Тус яаманд төрөл садны хэлхээ бий болгосон гэх шүүмжлэл ч С.Чинзоригийг дагадаг. Мөн ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон 49 ЖДҮ-чин гишүүний нэгээр тодорсон. Тиймээс ЖДҮ-чин гишүүнд нутгиийнхан нь дахин итгэл хүлээлгэх нь юу л бол гэцгээж байна.
Удаах МАН-ын тус тойрогт нэр дэвшигч бол аймгийн Засаг дарга Г.Ганболд. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нь аймаг орон нутагтаа энэ гээд хэлчих хийсэн гавьяагүй дөрвөн жилийг барж буй засгийн нэг юм. Үүгээр зогсохгүй тэрбээр АТГ-т шалгуулж байгаа аж. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг 2017 онд тус аймгийн удирдлагууд байгуулжээ. Ингээд тус компанийнхаа “эргэлтийн хөрөнгө”-д зориулж нэг тэрбум төгрөгийг орон нутгийн өмчит “Баянтээг” хувьцаат компани /ХК/ олгохыг зөвшөөрөх тухай тогтоолыг ИТХ-ын дарга А.Ишдорж гаргасан байна. Иймд аймгийн ИТХ-ын даргын тогтоолын дагуу “Баянтээг” ХК нэг тэрбум төгрөг гаргаж, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг санхүүжүүлжээ. Энэ нь компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа ажээ. Хамгийн хачирхалтай нь, тусдаа Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, Гүйцэтгэх захиралтай Компанийн тухай хуулиар зохицуулагдах хувьцаат компани /ХК/-иас мөнгө гаргахыг зөвшөөрсөн тогтоолыг Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга нь гаргасан байгаа юм. “Баянтээг” ХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний тоо 965 гэж Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгджээ. Иймд тус хувьцаат компанийн тодорхой хувьцааг нь орон нутаг эзэмшдэг бол бусад хувьцааг нь өөр иргэн, аж ахуй нэгж эзэмшдэг байна. Гэтэл Өвөрхангай аймгийн удирдлагууд, “Баянтээг” ХК-ийн ТУЗ, Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хууль зөрчин, хувьцаа эзэмшигчдээ байлцуулахгүйгээр ИТХ-ын дарга нь А.Ишдоржийн зөвшөөрсөн тогтоолын дагуу ИТХ-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-д нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй нөхцөл үүсчээ.
Мөн “Баянтээг” ХК-иас Өвөрхангай аймгийн ИТХ-ын “Өв мийт продактс” ХХК-д шилжүүлсэн нэг тэрбум төгрөгийг одоог хүртэл эргэн төлөөгүй байгаа гэсэн албан бус мэдээлэл гарсан байна. Иймд Өвөрхангай аймгийн нэр бүхий иргэд энэ тухай гомдлыг Авилгатай тэмцэх газар /АТГ/-т гаргажээ. Тэд гомдолдоо “Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн нар буюу аймгийн удирдах тушаалтнууд бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалдаа хайнга хандаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” талаар дурджээ. Ингээд АТГ-аас иргэдийн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм байна. Ингээд дүгнэхэд, өрсөлдөөн өрнөж буй хоёр том намын нэр дэвшигчид тэнгэр газар шиг ялгаатай байна. АН-ын нэр дэвшигчдийн тухайд баялаг бүтээдэг, ард түмний эрх ашгийг хамгаалдаг хүмүүс байгаа бол МАН-ын тухайд хөгшин залуугүй ЖДҮ-чин, казиночин, хулгайчаар бүрдсэн баг байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГААС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД:

1992 онд: Д.Лүндээжанцан МАХН, О.Батмөнх МАХН, Ж.Батсуурь МАХН, Ш.Батбаяр МАХН
1996 онд: Х.Дашзэвэг АХ эвсэл, Р.Бадамдамдин АХ эвсэл, Д.Лүндээжанцан МАХН, Ш.Батбаяр МАХН 1992,
2000 онд: Д.Сугар МАХН, Д.Дэмбэрэлцэрэн МАХН, Д.Лүндээжанцан МАХН, Б.Эрдэнэбилэгт МАХН
2004 онд: З.Энхболд АН, Г.Батхүү АН, Р.Бадамдамдин АН, Д.Лүндээжанцан МАХН 2004, 2008, 2012
2008 онд: Г.Батхүү АН, Д.Зоригт АН, З.Энхболд АН, Д.Лүндээжанцан МАХН
2012 онд: Г.Батхүү АН, Д.Зоригт АН
2016 онд: С.Чинзориг МАН, Я.Содбаатар МАН, Д.Тогтохсүрэн МАН

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com