Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Энэ улсад эзэн байна уу?

 Сонгууль гээд төр засаг эзэнгүйдлээ. Ерөнхий сайд нь аймаг хэсээд биелээгүй мөрийн хөтөлбөрөө тултал нь хэрэгжүүлсэн гэж худал ярьж, одоо сонгоод өгвөл “яг алах” гээд байна хэмээн попорч сонгуульдаж явна. Ерөнхий сайдаас гадна бусад сайдууд нь нэр дэвшиж буй тойрогтоо оччихсон тэврэлдэж үнсэлдсэн, малилзталаа инээсэн зураг, бичлэг цахим орчин, зурагтын дэлгэцийг дүүргэх болж. Иргэдэд таалагдах гэсэн зусар үг, худал амлалт чих мялаасаар. Ийнхүү сонгуулийн шоу ид өрнөж буй тул Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт буюу 2020.06.10-нд хуралдсангүй. Бас өнөөдөр хуваарийн дагуу хуралдах эсэх нь бүү мэд. Үндсэн хуулиар хүчинтэй ч юм шиг, хүчингүй ч юм Засгийн газар хүч гуйгаад л Монгол даяар бэлчээд явах юм. Эрх баригч МАН-ын тайлбарлаж буйгаар Засгийн газар чадамжтай. Хууль ёсных гэх. Үндсэн хуулийн өөрчлөлтийг харахаар тавдугаар сарын 25-наас хойш чадамжгүй болсон байх нь. Учир нь Засгийн газрын гишүүдийн, өөрөөр хэлбэл сайдуудынх нь дөрөв нь л УИХ-ын гишүүд байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Гэтэл өнөөгийн эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүд юм. Тэгэхээр Засгийн газар ажиллаж болно, ажил хийхгүй сонгуульдаж болно гэсэн яг саарал, хар жагсаалт шиг завсрын байдалтай байна.
Уг нь тултлаа хөгжөөгүй, түмэн олон ажил орлогогүй тарчигхан байгаа улс оронд хэлэлцэж шийдэх асуудал захаас аваад л баймаар юм. Эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаас илүүтэй сонгуульдаж яваа МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт амьдрал дээр 30 хувьд хүрвэл их юм гэж эдийн засагчид хэлж байгаа. Учир нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын ФАТФ байгууллагын саарал жагсаалт, Европын холбооны хар жагсаалтад орчхоод буй. Энэ нь эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон гэсэн үг.
Засгийн эрх баригчид сонгуулийн мөр хөөж тойрог бүртээ манаргаж явах хойгуур бараа бүтээгдэхүүн, махны үнэ өсч иргэдийн амьдрал туйлдаж байна. Эдийн засагч элгээрээ хэвтэх боллоо. Ингээд эрх баригчдыг сонгуулийн үлгэр яриад явж байх хойгуур манай улсын эдийн засаг, нийгэмд юу болж буйг дор өгүүлье. Өнөөдөр хол хорионы улмаас ажилгүйдэл өсч, улсын төсвийн орлого сар бүр 200 тэрбум тасарч буй юм. Гэтэл муу дээр муу муухай дээр улцан гэдэг шиг УИХ-ын гишүүн А.Сүхбат Гашуунсухайт боомтоор экспортод гарах нүүрс тээврийн 1000 орчим авто машиныг “барьцаалчихсан” гэсэн мэдээлэл гарах болов. Учир нь түүний хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” компани “Тайван зогсоол” барьж хил нэвтрэх гэж байгаа нүүрс тээврийн автомашинуудыг оруулдаг болсон байна. Нэг автомашин хоногт 20-30 мянган төгрөг төлөх ёстой гэнэ. Гэтэл төлбөрөө төлөөгүй хэмээн нүүрстэй автомашиныг хашаанаас гаргахгүй байгаа аж. Иймд нүүрсний экспорт саатахад хүрсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Энэ үйлдэл нь тэртэй тэргүй тасарч буй тарчигхан төсөвт нэрмээс хачир болж байна. Өөрөөр хэлбэл МАН-д хувийн эрх ашиг чухал, улс нийтийн эрх ашиг хойгуур гэсэн зарчим үйлчилдэг бололтой.
Валютын ханш өдрөөс өдөрт чангарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Тухайлбал, 2016 онд нэг ам.доллар 1900 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар 2810 төгрөгт хүрэв. Энэ нь ам.долларын ханш түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч өссөн үзүүлэлт юм. Ердөө л нэг сарын өмнө буюу тавдугаар сарын 1-нд нэг ам.доллар 2788 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Сард 22 төгрөгөөр ам.долларын ханш өсч байхад МАН-ын Засгийн газар түүний тэргүүн, сайдууд нь улс орны эдийн засаг үсрэнгүй хөгжсөн хэмээн “пан гөрж” яваа нь хачирхалтай. Манай улсын хэрэглээний гол валютын нэг юань. Гэтэл нэг юань 396 төгрөгтэй тэнцэх боллоо. Харин 2016 оны зургадугаар сард нэг юань 301 төгрөгтэй тэнцэж байж. Ийнхүү валютын ханш өсч байгаа тул өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж иргэдийн түрийвчийг хоослох болоод байна. Эрх баригчид сонгуульдаж уран үгсийн чуулган хийж явна.
Монгол мал аж ахуйн орон хэмээн бид бахархдаг. Малын тоо толгой 70 сая давлаа хэмээн баярладаг. Гэтэл махны үнэ тэнгэрт цойлж дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын энд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл үхрийн нэг кг цул мах 20 мянган төгрөг болчхов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд “Мах, гурлын үнэ өсвөл хар толгойгоороо хариуцаарай. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн үүрэг даалгавар оны эхэнд өгсөн билээ.
Гэтэл Ч.Улаан сайд гэрийн даалгавраа хийлгүй хаашаа алга болчхов оо. 2020 онд 12 мянган тонн мах нөөцөлсөн. Махны үнийг алдахгүй барьж чадна гэж бардам хэлж байсан нь яав. Хөл хорионы улмаас орлого нь буурч, ажилгүй болсон иргэд хоногийн хоолны махаа хэрхэн залгуулах вэ. Иргэд яаж ажилтай орлоготой болох вэ. УИХ-ын сонгууль ч яах вэ болоод өнгөрнө. Сонгуулийн цаана амьдрал бий. Уруудаж доройтож яваа эдийн засгаа яах вэ. Энэ мэт хөврөх асуултад тодорхой хариулт өгчих УИХ, Засгийн газар, сайд, дарга нар энэ төр засагт байна уу.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com