Б.САРУУЛ
Монгол Улс саарал, хар жагсаалтад орсноор эдийн засаг элгээрээ хэвтэж сөхрөхдөө тулаад байгаа. Европын олон улсын байгууллагаас энэхүү жагсаалтад оруулсан гол учир шалтгаан нь Монгол Улс бохир мөнгө угаадаг, санхүүгийн систем нь ил тод биш, татварын орчин нээлттэй биш мөн оффшор бүсэд данс нээж мөнгөө угаасан байж болзошгүй гэх шалтгаанууд нөлөөлсөн.
Тодруулбал, оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлж байсан удаатай. Монголын уул уурхай, баялагийг тэгш бус байдлаар хувьдаа олж авсан эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтнууд ихэвчлэн оффшор бүсэд данстай байгаа нь анхаарал татдаг. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы оффшор дансны шалгагдсан хэргийн талаар гадны хэвлэлд бичигдсэн баримтуудаас хүргэж байна.
2017 оны 05.24. Швейцарийн Холбооны эрүүгийн хэргийн давж заалдах шатны ... - ний өдрийн шүүхийн шийдвэрийн мэдээллийг хүргэдэг сайтын мэдээллээс...
https://entscheide.weblaw.ch/cache.php?link=24.05.2017_bb.2016.386&sel_lang=de 2016 оны наймдугаар сарын 18-нд Швейцарийн Холбооны прокуророос мөнгө угаасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Холбооны прокурорын газраас 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар Д-ийн /Б.Дэлгэрсайхан/ нэр дээрх дансан дахь 1.85 сая ам.долларыг битүүмжилж. Энэ асуудлаар Д /Б.Дэлгэрсайхан/ нь Швейцарийн Дээд шүүхэд би Монгол Улсын Төрийн өндөр албан тушаалтан. Миний хөрөнгийг хураах эрхгүй гэж албан тушаалаараа данхалзсаныг нь, тус шүүхийн шийдвэрийн найман бүлэгт “Ийм зүйл байхгүй” гэдгийг нь ойлгуулжээ. Улмаар Швейцарын Холбооны шүүхийн Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 2-ны̆ өдрийн шийдвэрээр 1,85 сая ам долларыг хахууль өгч, мөнгө угаасан хэрэгт буруутгаж хураан авах шийдвэр гаргасан байна. https://www.bger.ch/ext/eurospider/live/fr/php/aza/http/index.php?lang=fr&type=show_document&highlight_docid=aza://02-03-2018-1B_258-2017 гэжээ-Швейцарийн Холбооны эрүүгийн хэргийн Дээд шүүхийн шийдвэрийн мэдээлэл.
Дараагийн мэдээллээс хүргэе. 2017.03.13.
https://www1.hkexnews.hk/listedco/listconews/sehk/2017/0313/ltn20170313969.pdf
.....Д нь /Б.Дэлгэрсайхан/ Монгол Улсын Сэлэнгэ аймгийн нутаг дахь Стратегийн бүлэг ордод багтах социализмын үед нөөц нь тогтоогдсон Баянголын төмрийн хүдрийн ордыг одоогийн "Болдтөмөр Ерөө гол" компанийн эзэмшлийн, Стратегийн ордын жагсаалтаас гаргаж 84 хувь Хятад, 16 хувь их хурлын гишүүн Д /Б.Дэлгэрсайхан/ нарын эзэнтэй хамруулахын төлөө тухайн үед өндөр албан тушаалтай байсан хүнд хахууль өгсөн гэж хардахаар байна. Баянголын төмрийн хүдрийн ордыг бүхэлд нь, монголын төмөр замаар явж байгаа хэдэн мянган БТЕГ гэсэн бичигтэй манай баялгийг өдөр шөнөгүй урагшаа зөөж байгаа вагонууд нь хүртэл хятад эзэнтэй мөн БНХАУ-ын нэг тэрбум орчим ам долларын барьцаанд байгаа.
Энэхүү мэдээлэлд дурдсанаар тэд бүх хувьцаагаа Монгол Улсад мэдэгдэхгүйгээр, Хонконгийн компанид зарах гэж хэлэлцээр судалгаа хийж байсныг Хонконгийн Хөрөнгийн биржийн сайт гэрчилжээ. Энэхүү Баянголын төмрийн хүдрийн ордын эзэмшигч компанийн хөрөнгө нь оффшорт байдаг бөгөөд БНХАУ-ын иргэн Ли овогт нь дийлэнх 83 хувийг эзэмшдэг ба үлдсэн 17 хувийг л Д /Б.Дэлгэрсайхан/ эзэмшдэг байна. Д /Б.Дэлгэрсайхан/ нь Швейцарийн Холбооны Улсын дээд шүүхэд давж заалдан мэдүүлэхдээ “Би 200 сая швейцарь франкийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Энэ нь 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө бөгөөд Монгол Улсын оффшорын хөрөнгийг буцаан оруулах хүрээнд хамрагдсангүй вэ гэдэг асуудал сөхөгдөж байгаа юм. Одоо энэхүү Баянголын төмрийн хүдрийн ордын Д /Б.Дэлгэрсайхан/ 17 хувийн эзэмшил болох "Болдтөмөр Ерөө гол" компани нь БНХАУ-д нэг тэрбум гаруй ам.долларын барьцаанд байгаа, удахгүй хураагдах магадлалтай болж байж ч болно. Энэ нь олон улсын гэрээний эрх зүй зөрчсөн Монгол Улсын халдашгүй дархан байдлыг зөрчих, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний үр дагаврыг гадаадын хуулийн этгээдэд олгосон хуйвалдаан юм.
Швейцарийн дансан дахь 1,85 сая долларын хөрөнгө хураах шүүхийн тогтоол гарлаа
Швейцарийн шүүхийн мэдээллийг долоо хоног тутамд хэвлэдэг сайтын мэдээллээс:
https://gothamcity.ch/en/2018/03/29/delgersaikhan-borkhuu/
2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Холбооны шүүхийн шийдвэр (Борхүү овогтой Дэлгэрсайхан)-ийг хүргэе.
Монгол Улсын өмнөх Элчин сайдтай холбоотой Швейцарийн прокурорын мөрдөн байцаалт ил боллоо. Монгол Улсын бизнесмен бөгөөд парламентын гишүүн Борхүү овогтой Дэлгэрсайхантай холбоотой Швейцарийн дансан дахь 1,85 сая долларын хөрөнгө хураах шүүхийн тогтоолыг Швейцарийн Дээд Шүүхээс 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр баталсан. Б.Дэлгэрсайхан нь хахууль өгөхөд оролцсон хэргээр сэжиглэгдэж байсан.
Улсын Ерөнхий Прокурорын Газраас 2016 оны наймдугаар сард мөрдөн байцаалтыг эхлүүлсэн ч гэсэн Монголын уул уурхайн салбарын нууц өнөөдрийг хүртэл илрээгүй хэвээр байна.
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдсэн үл таних этгээд энэ хэргийн анх эхлүүлсэн ч гэсэн Швейцарийн мөрдөн байцаалтын эх сурвалж хараахан ил гараагүй байна.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Байгаль орчны Хуульчдын Холбооны төлөөлөгчид болох хуульч Туяацэцэг овогтой Цэдэв, байгаль орчны идэвхтэн Энэбиш овогтой Цэрэн гэх хоёр Монгол эмэгтэйн оролдлогын талаар 2017 оны нэгдүгээр сард “Tribune De Geneve”-д мэдээлсэн.
Мөрдөн байцаалт эхэлснээс хойш гурван сарын дараа бизнесмен, уурхайн эзэн, Монгол Улсын парламентын гишүүн Борхүү овогтой Дэлгэрсайхантай холбоотой 1,85 сая ам.долларын дансыг хаасан.
Борхүү овогтой Дэлгэрсайхан нь 2007 мөн 2008 онуудад нууц “Хятад хөрөнгө оруулагч”-аас Швейцарийн дансаар дамжуулан 45 сая ам.доллар хүлээн авсан болохыг гуравдугаар сарын 2-ны тогтоолоор ил болгосон.
Борхүү овогтой Дэлгэрсайхан нь дансаа хаалгасны эсрэг давж заалдсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Холбооны Эрүүгийн Шүүх давж заалдах хүсэлтийг татгалзсан. Борхүү овогтой Дэлгэрсайханыг “Streichenberg”-хуулийн байгууллагын Ремо Бусслингэр болон Мануел Бадэр нар төлөөлсөн гэжээ.
Монголд түгсэн мэдээллээс хүргэе
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оффшор данстай холбогдсон асуудлаараа 2016 оны сүүл үед Таны оффшор дансан дахь ам.долларын хэмжээ гэвэл? гэж сэтгүүлч асуухад Б.Дэлгэрсайхан: -Миний оффшор дансанд мөнгө байхгүй гэж хариулж байсан байна.
Мөн “Юу гэж ярьж, хүлээж авна, надад хамаагүй. Би оффшортой нь үнэн. Би бизнес хийж байсан. Оффшороо ил тод мэдүүлчихсэн. Сонгуульд өрсөлдөхдөө бүх зүйлээ ил тод мэдээлээд орсон” гэж мэдээлж байсан нь ч бий. Б.Дэлгэрсайхан нь 2005 оны есдүгээр сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2008 онд мөн оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.
Оффшор данс нь ил болсон Б.Дэлгэрсайхан нь бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн байж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн үүсгэн байгуулж, хувийн хэвшлийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирэн Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн гэгддэг.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989-1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Түүний үүсгэн байгуулсан "Болдтөмөр Ерөө гол” компани Монголын газрын баялаг төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг, энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлсөн байдаг. Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг мандаж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Б.Дэлгэрсайхан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж ч байлаа.
Түүнийг прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч Б.Дэлгэрсайханы хэрэг тэгсхийгээд замхарсан юм.
«Болдтөмөр Ерөө гол» ХХК-ийн олборлолт явуулж буй Баянголын орд 110 сая төмрийн хүдрийн нөөцтэй. Энэ ч утгаараа стратегийн ач холбогдол бүхий ордуудын тоонд оруулах боломжтой манай улсын томоохон ордуудын нэг гэдэг.
Ийнхүү Б.Дэлгэрсайханд холбогдох Швейцарийн хууль, шүүхийн байгууллагаас 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн, мөн 2017 оны тавдугаар сарын 24-ний шүүхийн шийдвэрээр мөнгө угаасан, авлигал хээл хахууль өгөлцөж авсан гэмт хэрэг гэдгийг тогтоожээ. Давж заалдахад 2018 оны гуравдугаар сарын 2-нд Дээд шүүхээс дахин шинжилгээ хийж гүйлгээ хийсэн шилжүүлгүүд нь мөнгө угаасан, авлига өгсөн үйлдэл мөн байна, бүх үндэслэлээр нь нотоллоо, дахин давж заалдах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. Швейцарь дахь Б.Дэлгэрсайханд холбогдох хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН