Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Япон улс манайд 1.2 тэрбум иений буцалтгүй тусламж үзүүлнэ

 Япон улсаас манайд "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл олгож байна. Мөн "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хүрээнд 16 хүнийг Японд сургахаар боллоо. Дээрх хоёр үйл ажиллагаа нь Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих юм. Тодруулбал, эхний тусламж нь нэг тэрбум иений, харин боловсон хүчин бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт 249 сая иен зарцуулах юм. Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих Монгол Улс, Япон улсын Засгийн газар хоорондын солилцох нот бичгүүдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар өнөөдөр ГХЯ-нд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, энэ нот бичгүүд Монгол Улсын хөгжилд, ялангуяа "COVID-19" цар тахлын нөхцөлийн хүнд, амаргүй үеийг даван туулахад монголчуудад, Монгол Улсад нэн чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр, "Бид нэг тэнгэр дор, нэгэн нарны дор, нэг агаараар амьсгалж хамтдаа амьдарч, нэгэн эрсдэлийг хамтдаа туулдаг ертөнцөд амьдарч байгааг өнөөгийн дэлхий нийтийн нөхцөл байдал маш тодорхой харуулж байна. Хүн төрөлхтөн өөрийн өмнө тулгарсан зүйлийг хамтдаа, бие биеэ чин сэтгэлээр, хүн ёсоор дэмжиж даван туулдаг гэдгийг бидний хамтын ажиллагаа тодоор илэрхийлж харуулж байна. Нэг нэгэндээ сэтгэлийн дэм үзүүлнэ гэдэг нэн чухал эм юм" хэмээн тодотгож Япон улсын тусламжид талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр, халдварт өвчинтэй тэмцэхэд үзүүлж буй тусламж Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмрээ оруулна гэв. Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн тухайд тэрээр хэлэхдээ, "1999 оноос дэлхийн 16 улсад хэрэгжүүлж буй Япон улсын хөтөлбөрт манай улс 2001 оноос хамрагдаж, 346 монгол оюутан магистр, доктороор сураад байгааг" онцолж, хүн рүү чиглэсэн энэхүү хамтын ажиллагаа нь гадаад бодлогын талаасаа ч тэр Монгол Улсын хөгжил талаас ч тэр нэн чухал, хамтын ажиллагааны хэлбэр гэдгийг тодотголоо. Энэхүү хөтөлбөрийн тэтгэлэг нь зөвхөн төрийн албан хаагчдыг төрийн удирдлагаар суралцуулахаас гадна манай улсын хувийн хэвшлийнхнийг хууль эрхзүй, эдийн засгаар сургахад зориулагдана гэдгийг онцлов. Хүнд эрдэм зааж өгөхөөс илүү чухал, илүү өгөөжтэй, найдвартай, ашигтай хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс манай олон залуус Япон улсыг зорьж суралцаж буй нь эргээд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж амьдралд хэрэгжүүлж, олон хүнийг ажилтай, орлоготой болгож Монгол Улсын экспортыг тэлж тэр хэмжээгээр Монголд хөрөнгө оруулж, улс орны хөгжилд түлхэц үзүүлнэ гэдэг итгэж байна гэв. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ, "COVID-19"-ийн халдварын цар тахал нь дэлхийн хэмжээнд нийгэм, эдийн засагт ихээхэн аюул дагуулж буй хүнд үед улс орнууд сонор сэрэмжээ алдахгүй байхыг чухалчилж, олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Энд Япон улсаас үзүүлж буй тусламж халдварт өвчний тархалтыг хязгаарлах болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com