Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сонгогчдын санал өгдөг оргил үе нь 13:00 цаг байна

Т.ЭРДМАА

 Монголчууд төрийн төлөөллөө сонгох эхний шатны марафон өндөрлөж байна. Эхний гэдэг нь учиртай. УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 24-ний лхагва гарагт болон. Ингээд зургадугаар сарын 25-наас амсхийх завгүй хоёр дахь марафон эхэлнэ. Энэ нь орон нутгийн сонгууль. УИХ-ын сонгуулийн дүн гарсны маргааш орон нутгийн сонгуульд нам эвсэлүүд ханцуй шамлаад орох нь тодорхой. Сонгууль бүрд ирц бүрдэх болов уу гэдэг айдас байдаг. Учир нь залуус сонгууль өгдөггүй, тоодоггүйтэй холбоотой. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад хоёр сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн. Үүний 43 хувь нь залуучууд байна. Эдгээр залуус бүгд саналаа өгвөл сонгуулийн ирцэд санаа зовохгүй, харин ч маш өндөр хувьтай гарах боломж байгаа юм.

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, бие даагчид иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж буй. Тэр дундаа залуучуудыг идэвхтэй оролцох байх гэж найдаж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Учир нь залуучууд, оюутнууд улс төрд нөлөөлж чаддаг том хүч хэмээн үздэгт оршино. УИХ-ын 2020 оны сонгуулийн нэг онцлог нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед явагдаж буй явдал. Иймд сонгуулийн санал хураах байруудын аюулгүй байдал, халдваргүйтлийг сайтар хангаж иргэдэд амны хаалт, нэг удаагийн бээлий зэргийг хэрэглэхийг уриалж буй. Энэ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн улс орнууд төдийгүй манай улс ч хил, гаалиа хаасан. Дотооддоо хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Иймд сонгууль өгөх насанд хүрсэн залуус гэртээ завтай байгаа учраас сонгуульд идэвхтэй оролцох байх гэж үзэж болох юм.
УИХ-ын 2020 оны сонгууль хамгийн олон нэр дэвшигчтэй өрнөж байна. Тодруулбал, 606 нэр дэвшигч бий. Тэднээс зөвхөн 76 нь УИХ-д дөрвөн жил ард түмний элч төлөөлөгчөөр суух томилолт өвөртөлнө. Ингээд бодохоор иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож өөрийн дэмжиж буй нэр дэвшигчдээ нэг ч атугай санал нэмэрлэх нь хамгийн чухал болоод буй юм. Тэгэхдээ саналын хуудас бөглөх журамтай сайтар танилцаж тухайн тойргийн мандатын тоогоор дэмжиж буй нэр дэвшигчээ дугуйлах ёстой. Тухайн тойргийн мандатын тооноос илүү, бас дутуу дугуйлж болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо өөрийн цахим хуудастаа УИХ-ын сонгуулийн 29 тойргийн саналын хуудасны загварыг тус бүрд нь байршуулсан билээ. Иймд үүнтэй танилцаж өгсөн саналаа хүчин төгөлдөр байлгах боломжтой гэсэн үг юм. Хэрэв саналын хуудас дээр ямар нэг илүү тэмдэглэгээ хийх, буруу бөглөхөд таны өгсөн санал хүчингүйд тооцогдоно гэдгийг санах хэрэгтэй. Зөвхөн дэмжиж буй нэр дэвшигчийнхээ нэрний урд талын дугуйг хүрээнээс илүү гаргалгүй будахад л болно.
Ингээд өмнөх сонгуулиудын ирц ямар байсныг дор товчхон өгүүлье. Монгол Улс 1992 онд парламентын засаглалтай болсноос хойш нийт найм дахь удаагаа УИХ-ын сонгууль хийж байна. Гэвч сонгууль бүрт сонгогчдын ирц буурсаар иржээ. Тухайлбал, 1992 оны сонгуулийн нэрсийн жагсаалтад 1085.2 мянган хүн бүртгэгдсэн аж. Үүний 1037.4 мянган сонгогч сонгуульд саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 95.6 хувь нь санал өгсөн байгаа юм. Үүнээс хойш УИХ-ын сонгуульд санал өгсөн сонгогчдын тоо 2012 оны сонгууль хүртэл аажмаар буурч 67.3 хувьд хүрч байв. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиар санал өгсөн сонгогчдын тоо өссөн дүн гарсан. Тодруулбал, тухайн онд 1932.3 мянган хүн сонгуульд оролцох нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүний 73.7 хувь нь буюу 1424.5 мянган хүн сонгуулийн санал хураалтад оролцжээ.
Судлаачдын дүгнэлтээр Монгол Улсын сонгогчдын сонгуулийн идэвх нь нас ахих тусам нэмэгдэж байгаа аж.
Жишээ нь 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд насны 18-21 насны ангилалд багтаж байж. Тэгвэл 18-25 насны залуус сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос хийжээ. Өөрөөр хэлбэл өмнөх сонгуулиудад тухайн насны залуусын нэг тутмын хоёр нь буюу ойролцоогоор 50 хувь нь л сонгуульд санал өгч ирсэн байна. Тэгвэл насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа бөгөөд 60-аас дээш насныхны хувьд100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцдог аж.
Хүйсийн хувьд аваад үзвэл 2016 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн 76.6 хувь, эрэгтэйчүүдийн 70.6 хувь сонгуульд саналаа өгчээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээс харахад санал хураалтын оргил цаг нь 13 цаг байна. Энэ цагт 152.8 мянган хүн саналаа өгч, 11-15 цагийн хооронд нийт санал өгсөн сонгогчдын 47.3 хувь буюу 673.6 мянган хүн санал хураалтад оролцсон байгаа юм. Монгол Улсын сонгогчдын сонгуульд санал өгч буй хувийг Герман, Их Британи, Канад, АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал өндөр байна. харин Дани, Швед, Франц, Норвеги, Итали, Голланд гэсэн улсуудынхаас бага байгаа юм. Иймд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн бүр сонгуульд идвэхтэй оролцож өөрийн дэмжиж буй нэр дэвшигчиддээ саналаа өгөөрэй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com