Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргална

СЕХ-ноос шинээр бүрдэх парламентын 76 гишүүнд үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд сонгуулийн санал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргана хэмээн заасан байдаг.
Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд анхдугаар чуулганы дэгийн талаар нарийвчлан заажээ. Тус хуулийн 11.1.1-д Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг даргалж түүнийг нээж үг хэлнэ гэсэн байна. Түүний дараа 11.1.2-т зааснаар УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг СЕХ-ны дарга тавих бөгөөд илтгэлтэй холбогдуулан асуулт асууж болох аж.
Мөн Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 11.1.3-т зааснаар СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх, насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөнө гэсэн байна. Гишүүд тангараг өргөсний дараа гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар төрийн сүлдэнд мэхийн ёсолж тангаргийн хуудсанд гарын үсэг зурах бөгөөд тангараг өргөх ёслол үйлдэж дуусмагц гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол батлагдах юм байна.
Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 11.2-т зааснаар Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал чуулганд оролцсон гишүүдийн насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн даргална гэжээ. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн нь УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Х.Баделхан юм. Тэрбээр энэ жил 66 настай. Х.Баделхан нь өмнөх парламентад сонгогдон ажиллаж байсан бөгөөд өдгөө Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа билээ. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын хамгийн чухал ажил нь шинэ Засгийн газар. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай.

УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлууд

Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-д хамгийн олон суудал авсан намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы өдрийг товлох учиртай. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам хамгийн олон буюу 62 суудал авсан. Тиймээс Ерөнхийлөгч Монгол Ардын намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы зарлах учиртай. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо багтааж анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
УИХ-ын тухай хууль:
14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
14.3.4. Ерөнхий сайдыг томилох
14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална хэмээн заажээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.250.145
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it will position like a standard replication of the power supply place from the mobile version. Unfortunately, all the apps you download choice only do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the list, these are the most advanced transportable applications. The best casino apps benefit of Android The can of worms is that finding Android apps and downloading th
2021/11/20
1986185.161.71.141
I will immediately grab your rss feed as I can not in finding your e-mail subscription link or e-newsletter service. Do you've any? Kindly let me know in order that I may just subscribe. Thanks. Does your blog have a contact page? I'm having a tough time locating it but, I'd like to send you an e-mail. I've got some ideas for your blog you might be interested in hearing. Either way, great website and I look forward to seeing it improve over time. I have been surfing online more than
2020/07/12
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com