Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ард түмний асуудлыг Төрийн нийтийн болтол нь дампууруулагчид хэн бэ?

Сүүлийн үед Үндсэн хуулийн 6.2-ын заалт сошиал ертөнцийн шуугиан болж байна. Зарим нэр дэвшигч зөвхөн энэ заалтаар “амьсгалсан” бол, үлдсэн нөхдүүд өнөөдөр л үүнийг санаж байх шиг. Үнэндээ хууль хуулийн дээд болсон “Эцэг” хуулийн заалт яг, юуг хэлсэн бэ. Социализмийн сүүлчийн үзэгдэл болсон миний үед “газар түүний хэвлийн баялаг” ард түмнийх байлаа. Дараа нь төрийнх болсон. Одоо төрийн нийтийн болж. Чухамдаа үүнд л асуудлын гол оршиж байх шиг. Тэгвэл Үндсэн хуулийн тухайн заалтыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан хуульчийн үгийг хүргэж байна. МУИС-ийн багш, хуульч О.Мөнхсайхан ингэж хэлж байна. “Үндсэн хуулийн 6.2-т “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх” утга огт байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж сонгуульд өрсөлдөж байсан зарим нам, эвсэл, нэр дэвшигч нар ард иргэдэд ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлэв. Иймд би үүнийг няцаасан ярилцлагыг 2020.06.19-нд өгсөн юм.

Гэтэл, энэ гүжирдлэг нь сонгуулийн дараа ч үргэлжилж, “Үнэн ба зөв” зэрэг нам, улс төрч, сэтгүүлч санаатай тарааж буйд харамсаж, уг ярилцлагынхаа холбогдох хэсгийг дахин нийтэлж байна. Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсч байна. Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ-д хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй. Гэвч 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн юм. Энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан. Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг.


Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ. “Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш. 1996 оны тавдугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг. “Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэчихлээр арай урт, нуршсан нэр томьёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа. Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй. Харин тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлснээр ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална. “Та бидний эвсэл” болон зарим нам, нэр дэвшигчид Үндсэн хуулийн 6.2-ын энэ шинэ заалтыг гүжирдэж байгаа юм. Гүжирдэнэ гэдэг илт худлаа зүйлийг үнэн мэт ярихыг хэлж байгаа шүү дээ. Яаж гүжирдэж байна гэхээр байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа. Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан.


Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ.


Мөн, Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан нь эдгээр этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх ямар ч утга байхгүй. Ийм тодорхой заалтууд байсаар байхад гуйвуулж байна даа. Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нэг заалтыг барьж аваад учир зүггүй өөрийнхөө бодлыг тулгах асуудал биш. Үндсэн хуулийн тухайн заалтын хамгийн сайн үзэл баримтлалыг харах, бас бусад заалтыг цогцоор нь унших ёстой.


Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн үгийг мушгиж гуйвуулахдаа бүүр 1996 оны тавдугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг ишилжээ. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасныг ишлээд байгаа юм. 24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг ишлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгааг гүжирдлэг гэхээс өөр юу гэх вэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрөө Үндсэн хуультай нийцэх ёстой. Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн тэр ерөнхий зарчмынхаа хүрээнд энэ заалт хэрэгжээд явж байгаа юм. Жишээлбэл, энэ заалтыг бариад газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй.
Яагаад гэвэл Үндсэн хуулиар хориотойг түрүүн тайлбарласан. Хэрвээ 1996 оны энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэвэл үүнийг бас өөрчилж болно эсхүл Үндсэн хуулийн Цэцэд өгч болно. Гэтэл ийм санаачилга гаргаж байсныг хараагүй. Үүнийг шүүмжлээд байгаа улс төрчдийн зарим нь 1996 онд энэ хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, сайд байсан. Хуулийн заалт нь буруу байсан бол дараа нь тэд УИХ-д сууж, УИХ-ын дарга, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа засаж залруулах боломжтой байсан ч тэгээгүй. Тэгэхээр ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг.


Ер нь улстөрийн намууд өрсөлдөх явцдаа бие биенээ шүүмжлэх, янз бүрийн асуудлыг гаргаж тавьж эсхүл нийгэм, эдийн засгийн бодлогын асуудалд санал зөрч болно. Гэхдээ ингэж худлаа гүжирдэж, иргэдийг төөрөгдүүлэх нь төрийн эрх мэдлийг авахаар хэтэрхий шунаж байгаагийн илрэл байх. Нөгөө талаар ингэж улайм цайм гүжирдэж байгаа нэр дэвшигч сонгогдчих юм бол явцуу сонирхлоо хойш тавиад нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг дааж чадах уу гэдэгт миний хувьд нэлээн эргэлзээ үүсгэж байгаа” гэсэн байх юм. Гэтэл сэтгүүлчид юу гэж оношлосон гээч. Тухайлбал, сэтгүүлч Б.Отгон “Газар нутгаа гадныханд зарах ҮНДЭС болсон Үндсэн хуулийн 6,2 дахь заалт гэж юу вэ? Монголыгн газар нутгийг НИЙТИЙН өмч болгож эзэнгүйдүүлсэн ноцтой заалт хэний захиалга вэ? .... Асар их мөнгө, цаг зарж, чичирсээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны УЧИР одоо тайлагдаж байна. Хятадын сайтуудаар Монголын газар нутгийг алга дарам ГЭРЧИЛГЭЭ, ЛИЦЕНЗ –ээр худалдахаар зар тавьсны УЧИГ 2019 оны 11 сарын 14-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт байжээ. Чухам хэний захиалгаар, хэний мөнгөөр Үндсэн хуульдаа энэ хүү нэмэлт өөрчлөлт оруулсан бэ? Тэр гол заалт бол Үндсэн хуулийн 6,2-т “ Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц,ан амьтан ТӨРИЙН НИЙТИЙН өмч мөн ” гэсэн заалт юм.


1992 оны Үндсэн хуулийн 6,2-т “ Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц,ан амьтан ТӨРИЙН ӨМЧ мөн ” гэж байжээ. Ялгаа нь өмнөх хуульд газар ТӨРИЙН ӨМЧ гэж заасан байхад тухайн газрыг захиран зарцуулах эрх нь төрд буюу УИХ, орон нутагт ИТХ –ын мэдэлд байжээ.
Харин шинэ хуулиар газар ”ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ” гэж зааснаар яг хэний өмч байх нь тодорхойгүй, зориудаар эзэнгүйдүүлжээ. "НИЙТИЙН" гэдэг үгний цаана зөвхөн Монгол улсын төрийн мэдэлд байх биш дэлхий нийтээрээ, гадны иргэн ч захиран зарцуулж болох үндсийг тавьсан гэж би хардаж байна. Хуульд орсон ганц үг байтугтай цэг, таслалаар утга агуулгыг нь өөрчилж болдог шүү дээ.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6,2-т Газар нутгаа ХАМГААЛАХ-аас илүүтэй АШИГЛАХ талын заалтууд түлхүү нэмжээ.”Газрын хэвлийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн тэгш шударгаар хүртээхэд чиглэнэ ”, “үр өгөөжийн дийлэнхи нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг тогтооно” зэрэг үг нэмсэн нь үндсэндээ Монголчууд газар нутгаа гадны дотны хэнээр ч хамаагүй ухуулна.Харин үр өгөөжийг нь л өөрсдөө түлхүү хүртэх талаар заажээ.


Үндсэн хуулийн 6,2-т “газрыг ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ” гэж заасны цаад зорилго нь "нийтийн өмч болсон газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулж болох" тухай заасан 1996 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ” хуульд нийцүүлэх байжээ. Товчхондоо: “НИЙТИЙН ӨМЧ болсон ГАЗАР түүний хэвлий, баялаг, ой, ус, ургамал, ан амьтан, түүх соёлын цогцолбор, олдвор .... бүгдийг Монгол улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад өмчийн хуулийн этгээдэд ЭЗЭМШҮҮЛЖ, АШИГЛУУЛЖ болно гэсэн хуулийн зохицуулалт өнөөдөр үйлчилэх ГАРЦ үндсэн хуулийн 6,2-оор нээгджээ.


Хуульд оруулсан энэ ХУЛГАЙ-н балгаар өнөөдөр Монголын газар нутаг Хятадын сайтуудаар алга дарам цаасаар зарагдаж эхлэх ҮНДЭС тавигджээ.
Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд маш аюултай заалт учраас үүнд Төрийн гурван өндөрлөг ард түмэндээ тайлбар хийж, Үндсэн хуульд орсон “НИЙТИЙН” гэх үгийг нэн яаралтай өөрчлөх цаг болжээ. Монгол Улсын иргэн бүр үүнийг шаардацгаая!!! Монгол Улсынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдалд эв санаагаа нэгтгэцгээе!!!
Хуульчид, олон нийтийн зүтгэлтнүүд нэгдэнэ үү!!!


1. Газар нийтийн өмч болсноор гадаадын иргэнд очих нөхцөл бүрдсэн хуулийн заалт
2. 1992 оны үндсэн хуулийн 6-р зүйлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй харьцуулснаар газар нутгаа ХАМГААЛАХ биш АШИГЛАХ утга агуулга түлхүү орсныг анзаарч болно” гэжээ.
Ийм л байна. Их хурлын ээлжит сонгуулийн эзэд нэг иймэрхүү. Харин харьцуулалт хийхэд бодмооор санагдаж байх юм. Ард түмний мэдлээс Төрийн нийтийн болтлоо доройтох ч гэж дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com