Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ш.Раднаасэд: Тогтоолыг хүчингүй болгоод шууд мөрдөж эхлэхээр Засгийн газаргүй болчихлоо

УИХ-ын Анхдугаар чуулганы мягмар гарагын (2020.07.07) Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар (2020.07.06) Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас уржигдар (2020.07.06) Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдсэн юм. Тиймээс уг хуулийн төслийг чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Засгийн газрын бүтэцийг баталсантай холбогдуулан үүсч болох нөхцөл байдлын талаар гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Засгийн газрын гишүүдийг томилох тухай тогтоолыг хүчингүй болголоо. Тэгэхээр энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлээд дагаж мөрдөнө гээд шийдчихээр өнөөдөр Засгийн газрын гишүүд цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болно. Ерөнхий сайд шинэ танхим бүртдэл хуучин сайдуудаа үүрэг гүйцэтгүүлнэ гэж томилход УИХ-д танилцуулах журамтай болсон. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн тооцсон юм бол. Засгийн газрын гишүүдгүй байдал үүсэх үү, үгүй юу?

УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын Анхдугаар чуулган эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газрын тухай хууль шинэчлэн батлаж мөрдөж байна. Энэ хуулиар Засгийн газрын гишүүдийн дөрөв хүртэл сайд нь УИХ-ын гишүүн байж болох зохицуулалт үүсч эхэлсэн. Ийм учраас Засгийн газрын гишүүдийг томилох тухай тогтоолын хүчингүй болгохоос өөр замгүй. Ийм учраас аль болох богино хугацаанд Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчийг томилох хэлбэрээр зохицуулах зохицуулалт бий. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргад сайд нараа томилно. УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. Ойрн хугацаанд Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж энэ асуудал шийдэгдэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-УИХ-ын даргын хэлж буйг ойлгож байна. Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газар ерөнхийдөө өөрчлөгдөж байна гэсэн үг. Хуучин сайдууд үүрэг гүйцэтгэгч гээд явж байгаа. Хамгийн гол нь томилсон тогтоолуудыг бүгдийг нь хүчингүй болгосноор тухайн салбар ямар ч удирдлаггүй болж байгаа юм. Гэнтийн асуудал гарч Засгийн газар хуралдаж шийдвэр гаргах шаардлага тулгарвал Засгийн газрын танхим байхгүй болчихож байна. Тэгэхээр тогтоол батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэдгийг хугацааг нь сунгах агуулгаар оруулах нь зүйтэй. Засгийн газрын гишүүдийг шүд суглах гэдэг шиг байдлаар огцруулах үед ийм байдалд орчихсон. Засгийн газрын бүтэц бүрэлхдэхүүнд Ерөнхийлөгч хориг тавьбал яах вэ? Наад зах нь тав, арван хоног гээд явна. Эх захгүй ийм байдалд ордог. Сүүлдээ Засгийн газаргүй болчихдог. Ганц Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн гээд байгаад байдаг. Салбарын сайдуудгүй, удирдлаггүй болох байдал руу орж байна л даа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн болгоомжлолыг Засгийн газар, УИХ-ын Тамгийн газар анхаарч ажиллаарай. Засгийн газрын бүтэцийн хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд өргөн барьсан. Ийм учраас Засгийн газрыг аль болох хурдан байгуулах шаардлагатай гэв. Ингээд тэрбээр УИХ-ын Анхдугаар чуулганы Мягмар гарагын чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com