Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Сүхбаатар: Зарим нь До яамны сайдын ажлыг сайн хийсэн. Одоо хуулийн сайдын ажлыг сайн хийх хэрэгтэй

УИХ-ын Анхдугаар чуулганы өчигдөрийн (2020.07.08) хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын томилгоогоо танилцууллаа. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргил:
-Хэрэглээгээ харж байгаад татварыг нь зохистой хэмжээнд барих ёстой. Тансаг хэрэглээнд татвар өндөр төлдөг байх ёстой. Хоёр машин, хоёр байр тансаг хэрэглээнд орох тул өндөр татвар ногдуулах нь зөв. Мөн эрүүл бус хэрэглээ архи, тамхи, сахар байна. Үүнд анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандаж хэлэх үг байна. Дархан, Сэлэнгийн замыг хэзээ тавьж дуусгах вэ. Энэ талаар таны чихнээс хонх уяж, салахгүй өрөөнд чинь нь очоод суучихна шүү. Уг замын талаар үнэн зөв, тодорхой хугацаатай төлөвлөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин сонин цаг хугацаа хэлээд байвал иргэд ойлгохгүй шүү.

Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.Халтар:
-Энэ замын нөхцөл байдал хүнд байгаа. Таныг ойлгож байна. Тодорхой цаг хугацаа хэлүүлэх гээд байна. Зам барилгын ажилд гарах хүндрэл нэмэгдсэн. Тухайлбал, манай улсад цемент хомсдоод байна. Эхний ээлжийн хоёр урсгалтай замд л гэхэд 55 мянган тонн цемент хэрэгтэй. Мөн цар тахалтай холбогдоод хятад ажилчдын орж ирэх хугацаа сунасан. Өнөөдрөөс цөөн тооны мрэгэжилтэн орж ирж байгаа. Тэд бол Дарханы замын гуравдугаар багцад ажиллах хүмүүс. Үам тавина гэдэг бол өргөн хүрээний асуудал. Гүүр мал, амьтаны гарц, гүүр байгуулах гээд том ажил бий.


Одоогоор нэгдүгээр багц буюу Улаанбаатараас гарах хэсэг гарц гүүрийн ажил дууссан. Үүнээс гадна хоёр, дөрөвдүгээр багцад 14 сая ам.долларын хөрөнгө оруулна. Энэ ажиллах тендер авсан хятад компанийн ажилчид орж ирээгүй байгаа. Энэ хоёр багцад л их санаа зовж байна. Одоогоор Европын сэргээн босголтын банкны зээлийн хөрөнгө оруулалтаар хийх багцын ажилд шалгарсан таван компани гэрээгээ байгуулж байна. Наадмын дараа ажилдаа орно.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Арьс шир ноос, ноолуурын үнийг нэмэгдүүлэх талаар малчид захиж байгаа. Эрүүл мэндийн сайд Цогтбаатарын оронд ашиг сонирхолын асуудал үүсч Мөнхсайхан нэр дэвшиж орж ирсэн. Өмнө УИХ-ын гишүүн болоогүй, сайдаар ажиллаж байгаагүй хүмүүс тэнгэрээс унаад, газраас ургаад гараад ирсэн юм шиг болдог. Өмнө нь тэгж алдаж байсан сайд нар байдаг. УИХ, байнгын хороод, намын бүлэгт асуудлаа ярилгүй явдаг тал бий. Тэгээд оруулж ирсэн бүх асуудал нь Байнгын хороо, УИХ-ын чуулганд дэмжлэг авалгүй унаад эхэлдэг. Ингээд ажил нь явахгүй, шүүмжлэлд өртөөд эхэлдэг тал бий. Энэ алдааг та нар давтаж болохгүй. УИХ-тайгаа нягт хамтарч ажиллаарай. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнаж ажиллах үүрэгтэй шүү. Өмнө нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж үзээгүй хүмүүс очоод баахан халаа сэлгээ хийдэг талтай. Тэгээд өөрийн хүнээ томилно гэж баахан дарга, цэргийн томилгоо хийдэг. Энэ нь салбар яаманд бөөн хэрүүл болоод хэвлэл мэдээлэлээр нэг юм болдог. Үүнд нь УИХ-ын гишүүд эгдүүцэж уурлах нөхцөл байдал үүсдэг юм билээ. Ийм асуудал гаргахгүй байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Би Х.Нямбаатар сайдаас эхлээд асууя. Зөрчлийн тухай хуулийн асуудал бий. Иргэд энэ талаар нэлээд санал, номдол гаргадаг. Өнгөрсөн онд 2 сая 175 мянган зөрчил бүртгэгдсэн. Энэ хэрээр торгуулийн асуудал яригдана. Зөрчлийн тухай хуулийн хэрэглээний асуудлаар ямар бодолтой байна. Юу хийх вэ. Албан хаагчдад энэ хуулийг хэрхэн хэрэглэх талаар сургалт хийх хэрэгтэй. Зарим албан хаагчид өөрсдийн буруугаа хууль руу чихдэг. Хууль нь ийм гарчихсан юм аа гэдэг. Танд Засгийн газраас санаачлах маш олон хуулийн ачаа орж ирж байгаа. Дээр нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор эрх зүйн хувьсгалын асуудлыг УИХ тавьж байгаа. Ийм учраас өмнөх сайдаас илүү ачаалал танд ирж байна. Унтаа эсвэл үймүүлдэг сайд байж хэрэггүй. Хууль ёс сахиулдаг, хүний эрх хамгаалдаг шударга ёсны сайд хэрэгтэй. Зарим нь До яамны сайдын ажлыг сайн хийсэн. Одоо хуулийн сайдын ажлыг сайн хийх хэрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх субьект бол Засгийн газар гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ хүрээнд Улсын мөрдөн байцаах газрыг бэхжүүлэх тухай асуудал яригдана. Шүүгч нар зоргоороо авирлаж байна гэж ярьдаг. Тэднийг шалгах мөрдөх ажиллагаа цаашид яах вэ. Мөрдөх ажил нь прокурорын дэргэд байх уу эсвэл улсын мөрдөх албанд тусгай нэгжээр ажиллах юм уу. Ер нь Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа гартаа авах ёстой юу, үгүй юү. Энэ талаар таны бодол санаа ямар байна вэ. Нөгөө талаас соёлын асуудал чухал гэсэн зорилт МАН-ын үед тавьсан. Соёлын сайд С.Чулаан гэж байна. Энэ Засгийн газрын хамгийн эмзэг, хэл ам дагуулах сайд нь та юм шиг болж байна. Олон эрдэмтэн мэргэд асуудал тавьж байна. Соёлын хулгайтай тэмцэх ёстой салбарт соёлын хулгайтай холбоотой хүн тавиад байхдаа яадаг юм бэ гэдэг асуудал цахим сүлжээгээр явж байгаа. Та энэ талаар тайлбараа хийх ёстой байх. Урд нь бас Соёлын яам байгуулсан. Тэгээд сайдаас нь болж татан буулгаж байлаа. Эрүүл мэнд, боловсролын салбар бас их чухал. Эрүүл мэндийн сайд Мөнхсайханаас асууя. Эмийн сан, хөнгөлөлтэй эмийн асуудлыг хэрхэн шийдэв вэ. Барилга хот байгуулалтын сайдад 150 мянган хүний ажлын байр, орон сууцны асуудал хамаарна. Хэдийгээр сайдаар томилох эрхийг Ерөнхий сайдад өгсөн боловч УИХ-ын хяналт шүүлтүүрээр ороод энэ танхимаас гарсаны дараа томлогдохгүй байх тал бий шүү. Ард түмэн та бүхэнд хар тамга дарсан бол тухайн салбарт чинь дэмжлэг үзүүлэхгүй байх эрх бидэнд бас байгаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар:

-Зөрчлийн тухай хууль бол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 240 гаруй хууль тогтоомжийн хариуцлагтай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн. Ийм учраас уг хуулийг зөрчил гаргасан хүн бүр буруутгадаг тал бий. Энэ хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нөгөө талаас Зөрчлийн тухай хуульд эхнээсээ сануулах, албан зохицуулалт хийх асуудлыг тусгаагүй. Үүнээс шалтгаалж зөрчлийнхөө хэмжээг шууд заан үйлчилж байгаа. Өнөөдөр жилд дунджаар 1-2 сая орчим зөрчил бүртгэгдэх , зөрчлийн хэрэг шалгагдан шийдэгдэж байна. Би өмнөх дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалсан. Ингээд нээлттэй нийгэм форум, бусад олон улсын байгууллагтай хамтарч Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийн төслийг бэлдсэн байгаа. Энэ төсөлд тодорхой төрлийн зөрчлүүдэд улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан урьдчилж албан шаардлага хүргүүлэх замаар зөрчил дутагдлыг арилгуулна. Зөрчил дутагдлаа арилгаагүй тохиолдолд торгууль ногдуулах агуулагтай юм. Мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох хуулийн төсөл, судалгааны ажил хийгдэж байгаа. Монгол Улсад өнөөдөр мөрдөх чиг үүрэгтэй гурван байгууллага бий. Эдгээрт алба хаагчдын үйлдсэн, өдүүлсэн, тусгай субьектийн гэмт хэргийн асуудлыг АТГ харьяалж байгаа.

Соёлын сайдад нэр дэвшигч С.Чулуун:

-Монгол Улсын соёл, соёлын өв, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л ажлын гол суурь нь эрдэмтэдийн судалгаа, санал юм. Эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана. Эрүүл шүүмжлэл саналыг хүлээж авна. Гүтгэлэг доромжлолыг хүлээж авахгүй. Би хулгай хийдэг бус эмхэлдэг, цэгцэлдэг газрыг удирдаж байсан гэдэгтээ итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Сайд нараас тодорхой хэдэн асуулт асууя. Гадаадад байгаа иргэдээ татаж авах уу? АНУ-д иргэдээ авах уу? Дотоодын бондын зах зээлээ хэзээ хийх вэ. Дөрвөн жилийн хугацаанд өр ширээ яаж төлөх вэ. Танд авлигатай тэмцсэн бодит жишээ байна уу. Танай намын гишүүн авлигад холбогдвол шалгуулах уу? Тэтгэврийн шинэчлэлийг хийх үү, хэзээ яаж эхлүүлэх вэ?ЖДҮ-ийн бүтцийг хэрхэн удирдах вэ? Боловсролын салбарын шинэчлэл хийх үү. Энэ асуултад хариулна уу?

Шадар сайдад нэр дэвшигч Я.Содбаатар:

-Цар тахлын үед Монгол Улс тодорхой арга хэмжээ авч байгаа. Гадаадад байгаа иргэдээ татан авах чиглэлээр нийтдээ 32 удаагийн тусгай нислэг хийсэн. АНУ-д нэг удаа тусгай үүргийн онгоц нисгэж 276 хүн авчирсан. Гадаадаас иргэдээ авчрах чиглэлээр дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар:

-Авлигатай тэмцэх асуудал АТГ-т хамаарна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлига, албан тушаалын хэрэгт холбогдох хэрэгсэхгүй болсон хэргийг шүүх рүү шилжүүлж явж байгаа. Төрийн гэмт хэрэгтэй тэмцэх арга нь ял шийтгэлийн бодлого байдаг. Тийм учраас авлига, албан тушаалын хэрэгт холбогдох ял шийтгэлийн бодлогыг чангатгаж ажиллана.

Соёлын сайдад нэр дэвшигч С.Чулуун:

-Би хүрээлэнд ажиллаж байхдаа гадаадад хууль бусаар гарсан дурсгалуудаас эх орондоо буцааж авчирч байсан. Гадаадад хууль бусаар түүхэн дурсгалуудаа гарахгүй байх талд ажиллана.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Шинэ Засгийн газар өнөөдөр шинэ бүтцээр ажиллахаар болж байна. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийнэ. Хөрөнгө оруулалтын ажлууд хэвээрээ явна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэг бонд, зээл аваагүйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Одоо дотоодын бонд гаргах бэлтгэл ажлаа хийсэн.
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонссонд тооцлоо. Үүний дараа сайдууд тангараг өргөв. Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Цар тахал, ус үерийн аюулын энэ үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цаг алдалгүй томилж өгсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Би улс төрд олон жил явж байгаа, олон зовлон жаргал туулсан хүн. Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээнд ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Сайд нарт концесс, томилгооны шахалт, дарамт үзүүлж, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
185.5.250.188
You can download any of the provided casinos above without any problems. If you download the casino app, it command travail like a classic mirror of the out-and-out site from the movable version. Unfortunately, all the apps you download will just trade on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced mechanical applications. The best bib casino apps for Android The problem is that determination Android apps and downloading them can be iffy, as Google d
2021/11/21
1987206.41.172.234
I’ll immediately seize your rss as I can not in finding your e-mail subscription hyperlink or newsletter service. Do you’ve any? Kindly allow me know in order that I may subscribe. Thanks. It’s the best time to make some plans for the future and it is time to be happy. I have read this post and if I could I wish to suggest you some interesting things or tips. Maybe you could write next articles referring to this article. I want to read even more things about it! It is
2020/07/20
1984173.234.100.224
It's very trouble-free to find out any topic on net as compared to books, as I found this paragraph at this web site. It’s appropriate time to make a few plans for the longer term and it’s time to be happy. I have read this publish and if I may I want to suggest you few interesting things or tips. Maybe you could write subsequent articles relating to this article. I desire to read even more issues about it! Greetings from Ohio! I'm bored at work so I decided to check out your
2020/07/12
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com