Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Та юу мэдэх вэ?

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор батлагдсан УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж, эгүүлэн татах асуудлыг нэмж тусгах, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг төрийн бус нийтийн эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн саналыг хуульд тусгахаар хэлэлцжээ.

Иймд төслийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах, өгүүлбэр нэмэх зарчмын зөрүүтэй саналыг Дэд ажлын хэсгийн гишүүд олон талаас нь ярилцаж, нэг бүрчлэн хэлэлцсэн юм.
Ажлын дэд хэсгээс зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллыг боловсруулсан бөгөөд төрийн жинхэнэ албатай холбоотой заалт, Ерөнхий сайдыг огцруулах, томилохтой холбоотой хэсгийн талаар, түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, түүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн саналын талаар хэлэлцлээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайханы ахалж буй Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн тав дахь буюу өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд, хуульч, судлаачдын санал болон байгууллагын саналуудыг нэг бүрчлэн хэлэлцжээ.

Ч.Өнөрбаяр: Зарим нэг УИХ-ын гишүүн “Чи биднийг загнадаг хэн бэ” гэж байсан л даа

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар “Давхар дээл”-ээ тайлах ёстой байсан. Гэвч Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжсэнгүй. Та хуульч, судлаачын хувьд энэ талаар дуугарч Ерөнхий сайд, УИХ-ын даргыг мэтгэлцээнд дуудаж Үндсэн хуулийг зөрчихгүй гэдгийг байнга сануулж байсан?
-Зарчим л ярьсан. Надтай санаа бодол нэгтэй байгаа хуульчид ч ялгаагүй Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хамгаалж дуугарсан. Засгийн газар, УИХ нь өөрсдийн баталсан Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй биз дээ. УИХ-д хоёр том эрх мэдэл байгаа учраас хүмүүс шунаад байгаа юм. Хууль бичих гэж ийшээ орох гэж зарим нь зүтгээд байгаа юм биш. Нэг нь сайд нарын томилгоо. Түүгээр дамжуулж тухайн яаманд нөлөө үзүүлэх гэсэн улс төрийн оролдлого. Тийм учраас хэд хэдээрээ бүлэг үүсгэж байгаад чамайг сайд болгоё гээд дараа нь өртэй юм шиг амьдруулдаг. Ийм байсан учраас зүтгэдэг байсан. Хоёрдугаарт, төсвийн эрх мэдэл. Сангийн яам улсын төсвийг боловсруулаад бүхий л мөнгө тэнд явж байгаа. Мэргэжлийн түвшинд аятайхан юм хийгээд оруулаад ирэхэд л өөрчлөх эрх мэдэл нь УИХ-ын гишүүдэд байгаа. Тэгэнгүүт УИХ-ын гишүүд нийлж байгаад манай тойрогт нэг юм хийчихье, ийшээ нэг мөнгө оруулчихъя гэдэг байсан. Ийм л хоёр эрх мэдлийн төлөө алалцдаг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн.
-“Давхар дээл”-ийг тайлах ёстой гэсэн хууль баталчихаад яагаад хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг вэ?
-Үндсэн хуулиа бүрэн уншаагүй хүмүүс УИХ, Засгийн газрыг тэргүүлж болохгүй биз дээ. Тавдугаар сарын 25-наас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газраа байгуулна. Сайд нараа томилно. УИХ-ын гишүүдийн дөрөв нь л “давхар дээл”-тэй. Бусад нь бүгд гаднаас. Дээрээс нь төсвийн эрх мэдэл байхгүй болчихсон. Саяных шиг нийлж байгаад найрладаг юм байхгүй. Сангийн яам анх оруулсан төсвийн төслөө танихгүй болтол өөрчлөх юм байхгүй болно. Тэгэхээр нэг, хоёр удаагийн сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болох сонирхолтой хүмүүсийн Тоо эрс багасна. Яагаад гэхээр саяны хоёр том эрх мэдэл нь байхгүй болчихсон. Дээрээс нь ажлын 50 өдөр чуулдаг байсан. Үүнийг 75 болгосон. 1992-2000 оны УИХ-ын чуулган ийм байсан. Тэр үеийн УИХ-ын чуулган чөмөгтэй байж, суудаг байж, ажил хэрэгч байж, сэтгэл гаргадаг байж. 2000 оноос хойш гарснууд нь ямар их чуулдаг юм бэ гээд Үндсэн хуулийг хулгайгаар өөрчлөөд хуралдах цагаа бараг 50 хувь бууруулсан. Өөрсдийгөө амраах гээд. Тэгэнгүүт одоо эргүүлээд 75 болгочихсон. Тэнд сууж сурсан хүн л сууна. Дандаа чуулганаа тасалдаг гишүүн бол 0 оноо авна шүү. Эргээд тэдэнтэй хариуцлага тооцно. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болсон. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ л баригдаагүй бол эгүүлэн татах гэсэн ойлголт байдаггүй байсан. Энэ хугацаанд эгүүлэн татагдсан гишүүд ховор. Харин одоо бол УИХ-ын гишүүд Үндсэн хуулиараа хууль тогтоох, санаачлах ажилтай. Үндсэн хуулийг зөрчвөл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэж байгаа. Тэгэхээр хуралдаа суухгүй бол эгүүлэн татдаг, төсөв мөнгөний эрх мэдэлгүй, томилгооны эрх мэдэлгүй болж байгаа.
-Өөрөө бол олон хууль санаачилж, батлалцахад оролцсон хүн. Одоо нэн яаралтай батлах хуулийг нэрлэвэл?
-Өмнө нь өргөн бариад буцаагдаж байсан Улс төрийн намын тухай маш сайн хууль бий. Улс төрийн намын хөөсрүүлсэн гишүүнчлэлийг болиулах. Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгоё. Нэг хүн улаан, цэнхэр, ногоон батлахтай байдаг. Аль ялсан талынх нь батлахыг үзүүлдэг ийм шогийн юмаа больё. Монгол Улс 330 сумтай. Сум бүр дээр намын салбартай байж яах юм бэ. Жалга довоороо улс төржөөд дууслаа. Дээрээс нь улс төрийн намууд дээр байдаг олон нийтийн байгууллагыг больё. Энэ хуулийг хамгийн эхэнд батлуулах ёстой.
-Та хотод суурьшаад удаж байна уу?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж өссөн. Тэндээ ахлах сургуулиа төгсөөд хуулийн мэргэжил эзэмшихээр Улаанбаатарт ирж байлаа. Түүнээс хойш Улаанбаатар хотын иргэн болсон доо.
-Заримдаа нийгмээрээ шүүмжлэх, ажил хийх гэсэн нэгнээ үгүйсгэх хандлага ихээхэн ажиглагддаг. Ер нь улстөрчдийн гол хийх үндсэн үүрэгт ажил яг юу байх ёстой вэ?
-Улстөрчийн ажил бол цаасны, хуулийн ажил. Ер нь улстөрчдөөс л нийтийн тусын тулд үйлчилж чадах бодлого л гарч байх ёстой. Чиний бодлогыг олон хүн дэмжиж байх юм бол тэр бодлого чинь дэмжигдээд явна. Олон хүн дэмжихгүй бол шахагдаад л явдаг тийм л хатуу тоглоомын дүрэмтэй. Тэгэхээр өөрийнхөө итгэж үнэмшиж байгаа бодлогыг уншиж судалсан мэдлэгээ Монголын нийгэмд бага ч гэсэн тус болчих юм болов уу гэж харж ажилладаг. Өмнөх УИХ гурван намын төлөөлөлтэй, бие даагчтай УИХ-д хууль батлуулахаар би 53 удаа чуулган руу хуулийн төслөө бариад орж байсан. 53 удаа би загинуулсан байхгүй юу даа.
-Та харин чуулганы хуралдаан дээр гишүүдийг хуулиа мэдэх хэрэгтэй гээд нэлээн ширүүхэн үзэлцдэг байсан?
-Загнах ч юу байхав. Оруулсан хуулийн төслөө ойлгуулах, хамгаалах шаардлага гарна шүү дээ. Зарим нэг УИХ-ын гишүүн “Чи биднийг загнадаг хэн бэ” гэж байсан л даа. Гэхдээ би бас загнуулж байсан шүү. Би тэрэнд эмзэглэдэггүй. Яагаад гэвэл тэр бүхэн намайг чөмөг суулгадаг байсан. Намайг маш олон зүйлд сургасан. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн барьж байсан бодлого нь хуулийн шинэтгэл байсан шүү дээ. Тэрийг хэн нэгэн нь аваад орох л байсан байхгүй юу. Тэр ажлыг бараг 30 насандаа хийсэн. Гучтай залуу Монголын өнгө төрх төлөөлөл болоод гараад ирчихсэн гишүүдэд хуулиа ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж батлуулна гэдэг амаргүй байсан. Гэхдээ 76 хүнд хууль ойлгуулах нэг асуудал. Харин гурван сая хүнд ойлгуулна гэдэг надад дахин нэг шинэ сорилт. Төрийн алба гэдэг ялангуяа улс төрийн алба гэдэг эрх ямба гэхээс илүүтэй, үүрэг хариуцлага, ачаа даах чадвар л чухал л даа. Тэр нь оюун ухаан, мэдлэг, тэвчээр хатуужлаас шалтгаална. Нэгэнт ийшээ хөл тавьсан бол хэвлэл мэдээлэл, олон нийт дайрна. Тэглээ гээд сэтгүүлч нарыг барьж цагдаад өгөөд, энэ миний нэр төрд халдлаа шалгаад өгөөч, хэн нэгэн иргэнийг намайг доромжиллоо гээд цагдаад өгөөд явна гэсэн үг биш. Би тийм зүйл рүү орохгүй л гэж бодож байгаа. Хэвлэлийн эрх чөлөө манайд байх ёстой.
-Манайхан төрд ажилласан залуучуудаа тэрний хүн, энэний хүн гэх нэр хоч зүүдэг боллоо?
-Хүнд өөрийн үнэт зүйл зарчим байгаа. Миний хувьд хэн нэгний хүүхэлдэй болж явах хүн биш. Зарчим нийлэхгүй хүнд угаасаа би үгүй хэлж чадна. Хэзээ ч, хаана ч, хэнд ч. Харин зөв зүйл дээр би хэнийг ч байсан дэмжинэ. Яагаад гэхээр бүгдээрээ л эцсийн үр дүнд сайн сайхан нийгмийн төлөө л явах ёстой. Улстөрчид гэхээр хувийн өс хонзон, дайсан, мөнгөтэй хүмүүсийн уралдаан биш. Монгол Улсыг зөв чигт, аятайхан болгох бодлогын л уралдаан гэж хардаг. Нэг хэсэг нь Ардчилсан нам гэж харж байхад нэг хэсэг нь багшаа, найзаа гэж харж болно. Тиймээс би тэр хүмүүсийн эргэлзээг тайлж, өөрийнхөө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, хийж хэрэгжүүлэх ажлаараа л өөрийгөө таниулж яваа, харуулна.
-Та өөртөө маш итгэлтэй, эрэмгий харагддаг?
-Манай зарим нэг найзууд чиний жаахан дутагдалтай зан шийдэмгий гэдэг. Ер нь итгэлтэй биш залуу хүн гэж байдаг юм уу. Шийдэмгий ч гэсэн цагаан талдаа, би хүнд хар буруу санадаггүй. Би дөнгөж 27 насандаа ҮАБЗ-д орж ажиллан, 28 насандаа Авлигатай тэмцэх газарт жинхээн гал гарсан газар ажиллаж байсан нь өөртөө итгэлтэй шийдэмгий байхад нөлөөлсөн ч байж магад. Сэтгэлзүйгээ залуу хүний хувьд бэлдэж байх ёстой. Сэтгэл зүй нь ядруу суурьгүй хүн бол аливаа юманд ялагдал хүлээх амархан юм билээ. Тэр хатыг өөртөө би суулгасан. Хуульч хүний хувьд аливаад гүн няхуур хардаг бас монгол зан заншил, төрт ёс, монгол хүний сэтгэлгээний онцлог, монгол хөрсөө бодох ёстой гэдгийг хардаг болчихож.
-Хоёр танхимтай парламентын талаар бас ярьдаг шүү дээ?
-Тийм байж болно л доо. Хоёр танхимтай байх нь тийм муу хувилбар биш. Гэхдээ миний итгэл үнэмшил парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж боддог. Олон улсын жишгээр гурван сая хүнийг 130 орчим хүн төлөөлөх ёстой байдаг. Төр данхайж харагдаад байгаа бол ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудаа хувьчлаад, хэрэггүй яам агентлагуудаа алга болго л доо. Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл нь бодлогоо аваад явдаг, Ерөнхий сайд нь мэргэжлийн Засгийн газраа бүрдүүлдэг буюу Сангийн яамаа хамгийн шилдэг эдийн засагчдад нь хариуцуулдаг гэх мэт. Харин парламент улс төрийн шийдэл яриад байж байх ёстой гэж боддог. Дэргэд нь мэргэжлийн зөвөлгөө өгдөг газар нь байх ёстой. Ер нь бол алсдаа ийм шийдэл рүү яваасай гэж бодож байгаа. Дэлхий даяараа ийм болж байгаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.251.200
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it purposefulness work like a conformable mirror image of the out-and-out milieu from the unstationary version. Unfortunately, all the apps you download will just do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced transportable applications. The most suitable casino apps benefit of Android The difficult is that declaration Android
2021/11/22
1990185.161.71.155
It’s the best time to make some plans for the future and it’s time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you few interesting things or advice. Maybe you could write next articles referring to this article. I desire to read even more things about it! I have been browsing on-line more than three hours as of late, yet I by no means found any interesting article like yours. It’s pretty worth sufficient for me. In my view, if all website owners and
2020/07/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com