Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
И.Конкиевич: Монгол Улсын Засгийн газар тохиолдлын бус системтэй шийдвэр гаргах хэрэгтэй байна

Монгол Улсын Засгийн газар "COVID-19" цар тахлын нөхцөл байдлыг хяналтад эртлэн авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэн түрүүнд анхааран урьдчилан сэргийлж эмчлэх ажлыг сайн зохион байгуулан удирдаж байгаа талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс өчигдөр (2020.07.21) "Новотел" зочид буудалд болсон цахим хэлэлцүүлэгийн үеэр хөндөв.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амьжиргаа дордох, гэр бүлийн хүчирхийлэл, осол эндэл гарах зэргээр нийгмийн талд хохирол хүлээх олон сорилттой тулгарч, сөрөг нөлөө нь нийгмийн тэгш бус байдал улам илэрч, хурцдаж байна. Энэ нь магадгүй, "COVID-19"-ийн эсрэг Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд тохиолдлын чанартай бөгөөд тэр нь үр дүнд хүрч чадахгүй байгаатай холбоотой байж болох юм. Тиймээс эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан, системтэй шийдвэрүүд гаргах нь чухал байна. Монгол Улсын Засгийн газар "COVID-19"-ийн эсрэг тохиолдлын бус системтэй шийдвэрүүд гарах хэрэгтэй байна” гэлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ямар байх, юу хэвээр үлдэж, юуг өөрчлөх, цаашид ямар шинэ хандлага боломжууд байх вэ" гэсэн асуултын хариуг нэхсэн эрэлхийлэх аян эхлүүлсэн байна. Ийм учраас “Цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд онолын хүрээнд гарах өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор төр болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, дотоодын мэргэжилтнүүдийг багтаасан "Зөвлөх хороо" байгуулж цар тахлын үр дагавар, нөлөө, хариу арга хэмжээг судалж, "Стратегийн мэтгэлцээн" явуулах аж. Үүний нэг нь уг хэлэлцүүлэг юм байна. Хэлэлцүүлгийн үр дүнд "Зөвлөх хороо" "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсад тулгараад буй долоон сорилтыг гаргаж иржээ. Үүнд:

-Ядууралтай холбоотойгоор иргэд амьдрах орчны эрх чөлөө, боломжоо ижил түвшинд эдэлж чадахгүй байна,
-Технологийн нэгдсэн талбар платформ бүхий дэд бүтэц нэг хэсэгт бус нийтэд үгүйлэгдэж байна,
-Эдийн засаг болон нийтийн ашиг сонирхлыг дахин тэнцвэржүүлэх,
-Цар тахлын дараа үеийн засаглал тогтолцооны өөрчлөлт шилжилтийг хэрхэн хийхээс нийгэм ямар байх нь хамаарах,
-Байгаль орчин, экологитой холбоотойгоор нүүрс бага хэрэглэх хэрэглээ рүү шилжих,
-XXI зууны тогтвортой байдлын үнэ цэнийг илүү мэдэрч, уламжлалт гинжин хэлхээний зөрүүг арилгах,
-Бэлчээрийн хомсдол, газрын доройтлоос ХАА-д малын тоо толгойг зохистой хэмжээнд байлган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд анхаарах зэрэг сорилтууд тулгарч байна.
Монгол Улс өнөөдөр "COVID-19"-ийн цар тахлын тун чухал үед ирээд байна. Тиймээс нөхцөл байдалтай уялдуулж нийгэм, эдийн засгийн хөгжлийг бодлогын хүрээнд хэрхэн авч явах нь одоогоор тодорхойгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр мөн хөндөж, Зөвлөх баг нь нөхцөл байдалтай уялдсан шинэ системийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үр дүнтэй шинэ системийг бий болгох тал дээр шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ” хэлэлцүүлэгт Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улс дахь төлөөлөл Австрали, Тайландаас цахимаар шууд холбогдон оролцлоо. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэд байгуулсан, "COVID-19"-ийн цар тахлын нөлөөллийг судлах "Зөвлөх хороо"-ны гишүүд, ТББ-ын удирдлага оролцож нийслэл хот болон Завхан, Сэлэнгэ аймгаас санал бодлоо илэрхийлэв. Дараагийн хэлэлцүүлэг есдүгээр сард болно. Энэ хэлэлцүүлгээр "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсад тулгараад буй долоон сорилтын шийдлийн талаар ярилцах ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com