Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ирэх өвөл цас эрт орж олон жилийн дунджаас хүйтэрч магадгүй нь

Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх гол ажлын нэг нь хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах явдал болоод байна. Энэ жилийн хувьд зуншлага долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа дүн гарчээ. Тухайлбал, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага муу байгаа аж. Цаг уурын мэдээгээр хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байх тул зуншлага сайжрахгүй байсаар намартай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм.

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

-Аравдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа. Энэ нь цасан бүрхүүл эрт тогтох нөхцөл болж болзошгүй байна. Улмаар өвлийн улирал, тэр дундаа 12-01 дүгээр сарууд олон жилийн дунджаас хүйтэн болж болзшгүйг илтгэх нэг хүчин зүйл болж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Намрын ургац хураалтыг хаягдалгүй, технологийн дагуу богино хугацаанд хураан авахад анхаарах, хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумд аюулгүй нөөцийн өвс, тэжээлээ үнэ хямд байгаа намрын улиралд худалдан авч нөөцлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа гэлээ.
Мөн 2020-2021 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах зэрэг ажил тулгамдаж буй аж. Мөн хадлан тэжээл бэлтгэх ажлыг аравдугаар сар гэхэд дуусгах шаардлага тулгарч байна. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллах үеэр Хангайн бүсийн аймгуудын Засаг дарга нар болон холбогдох албаныхан оролцсон уулзалт зөвлөгөөн болов. Энэ зөвлөгөөн дээр Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байна” хэмээн хэлжээ.


Аймаг, орон нутгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгээр дэмжих, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх ЖДҮ-үүдийг анхаарч туслах, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах зэрэг хүсэлтийг ирүүлж байгаа аж. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсын төсөвт яаралтай тодотгол хийхгүй бол хүнд байгаа. Төсвийн орлого эхний зургаан сарын байдлаар 2.1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна” хэмээн мэдээлсэн. Харин Засгийн газар, УОК өвлийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com