Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ч.Лодойсамбуу: Херо Б.Баатар, А.Амундра нар “Мэдээллийн урсгал”-д орох зочдыг авчирч байгаа

- Татвар төлөгчдийн мөнгөөр олон нийтийн тархийг угааж байна гэж шүүмжлэв -

Клабхауст “Мэдээллийн урсгал” яриа өрнөсөөр л байна. “Мэдээллийн урсгал” төслийг төрөөс санхүүжүүлж байна уу, Ковидын эрсдэлтэй үед татвар төлөгчдийн мөнгө төсөв мөнгөний хуваарилалт дээр зүй бус зарцуулалт хийгдэж байгааг шүүмжилж, Төрөөс тархи угаалт хийж байна, мөн мэдээллийг цензурддэж олон нийтэд нэг урсгалаар хүргэж буйг шүүмжлэн ярив.

“Мэдээллийн урсгал” төслийг Засгийн газраас санхүүжүүлж байгаа гэгдэж байгаа бөгөөд А.Амундра, Херо Б.Баатар нарын санаачилгаар хийж байгаа юу гэх асуултад хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуугаас асуув. Шангриллад зураг авалт хийгдэж буй “Мэдээллийн урсгал” төслийн санхүүжилт болон захиалагчын талаар сэтгүүлч, хөтлөгч Ч.Лодойсамбуу аль болох хариулахаас татгалзаж “Төсөв хаанаас гаргаж байгаа нь ямар хамаатай юм бэ? Хүний нэрийг дурдмааргүй байна” гэсэн утгаар бөөрөнхийлсөн хариулт өгөв. Ч.Лодойсамбуу “Херо Б.Баатар, А.Амундра нар зочдыг урьж авчирч байгаа. Тэд зохион байгуулалтыг хийж байгаа. Захиалагч биш” гэж хариулав. Энэ нь төрөөс санхүүжилж, хөгжмөө захиалж хүссэн дуугаа дуулуулж байгааг шууд харуулж байна.

Ноцтой нь үзэгчдэд мэдээллийг нэг урсгалаар 8 телевиз шууд дамжуулж буй нь Хэвлэлийн эрх чөлөөнөөс ухарсан, олон нийтэд хүргэх мэдээллийг цензурдсэн, сонгуулийн өмнөх тархи угаалт хийж байгаа нь Төрөөс шууд нөлөөлж, иргэд олон нийтийн мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэх эрхэнд ноцтойгоор халдсан гэж үзэж байгаа юм.

Клабхаусын оролцогчид энэ төслийн данс, тайланг ил болгохыг шаардав. Энэ ярианы үеэр нэг өдрийн нэг хөтлөгчид 10 сая төгрөг амалсан баримт байна гэж ярьтал Ч.Лодойсамбуу “10-хан сая төгрөг биш л дээ” гэж даажигнав. Ч.Лодойсамбуу хэдэн телевиз нийлээд контент хийе гэлээ. Аж ахуйн нэгж, компаниуд спонсорлож ивээн тэтгэж байгаа гэж хариулав.

Засгийн газраас санхүүжүүлсэн “Каринтин 14-ийн араас “Мэдээллийн урсгал” гэх телевизүүдийн холбоо буюу нэр бүхий 8 телевиз төрөөс санхүүжилт авсан байх магадлалтай, үүнийгээ олны хэл аманд өртсөн учраас нууцалж байгаа гэ харагдаж байна. Олон нийтэд хүрэх мэдээллийг цензурдэж нэг урсгалаар хүргэж, мэдээллийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж буйг оролцогчид эрс шүүмжилцгээв.

МСНЭ болон хэвлэл мэдээллийн байгууллагаас цаг үеийн асуудалтай холбогдож албан мэдэгдэл гаргаад байна.

Уг мэдэгдэлд “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

"Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсч байна гэв.

 

Б.САНАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com