Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
"Кью Эс Си” ХХК-иас төр өмчөө буцаан авч, концессын гэрээг цуцалсан шалтгаан юу байв?

Хөгжлийн банкны өнөөдрийн сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонссон.

ТӨР ӨМЧӨӨ БУЦААН АВЧ, КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛСАН ШАЛТГААН

2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг бүрэн хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж 2022.04.14 хүртэл ажилласан. 2014 онд концессын гэрээгээр хүлээлгэн өгөхдөө 84,5 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй, эргэлтийн бус 90 тэрбум, харилцах дансандаа 1,1 тэрбумын үлдэгдэлтэй, 17,7 тэрбумын авлагатай, 2012 онд 82 тэрбум 2013 онд 93 тэрбум борлуулалт хийсэн үйлдвэр анх хүлээлгэн өгчээ. “Кью Эс Си” компани 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс нь ашиг хуваах зарчимтай бүтээгдэхүүн хуваах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байж. Цаашлаад 2014 оны 4-р сард Концессын хуулийн дагуу уралдаант сонгон шалгаруулалт зарлуулалгүй үйлдвэрийн удирдлагыг авсан байдаг. Тус компани 2014-2022 оны дөрөвдүгээр сар гэхэд 1,8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон нь нотлогддог. Гэхдээ орлогын ихэнх нь төмрийн хүдрийн баяжмал түүхийгээр нь БНХАУ-руу экспортод гаргаж олсон орлого эзэлдэг байна. Концесс эзэмшигчид өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон учраас үйлдвэрийн үйл ажиллагаа энэ хугацаанд олон удаа сул зогсолт хийж, техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхэлсэн байна.  Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс тус үйлдвэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар дараах нөхцөл байдал тогтоогдсон юм. Үүнд,  “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээнд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтнууд нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй “Кью Эс Си” ХХК-нд давуу  байдал бий болгосноос тус компани нь Концессын гэрээний ерөнхий нөхцлүүд болох:

  1. Жилд 500.0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих  
  2. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах); зэрэг нөхцлүүдийг биелүүлээгүй атлаа, гэрээний эрхийг хэрэгжүүлэн 1,8 их наяд төгрөгийн төмрийн хүдэр, баяжмалыг их хэмжээгээр БНХАУ руу экспортолж хууль бус ашиг олсон, улмаар төрийн эрх ашигт их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Мөрдөгчийн мэдэгдэл үйлдэж Засгийн газарт танилцуулжээ.  Тогтоогдсон нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 148 дугаар тогтоол гарган “Кью Эс Си ” компанийн Концессийн гэрээг цуцалсан юм. Засгийн газрын 148 дугаар тогтоол гарснаар  Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын болон хөрөнгийн эрхийг төрд буцааж авч, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхзүйн үндсийг бүрдүүлснээр Төрийн өмчит хувьцаат компани болж төр эрх мэдлээ хэрэгжүүлэх, өмчдөө хяналт тавих боломж бий болсон юм. 

“КЬЮ ЭС СИ”  ХХК-ийн төрд учруулсан хохирол

Төр өмчөө эргүүлэн авсан даруйдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын удирдамжаар Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүрэн хэмжээний  шалгалтыг тус үйлдвэрт хийсэн юм. 

Тус ажлын хэсгийн хийсэн шалгалтаар нийтдээ 1.7 их наяд төгрөг, 102 сая ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн юм. Энэхүү шалгалтаар “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эдийн болон эдийн бус хөрөнгө, ирээдүйд олох орлогыг барьцаалан банкны зээл авахуулсан асуудал, 2017-2021 онд харилцан хамаарал бүхий Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банкнаас нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн зээлийг “Кью Эс Си”- ХХК-ийн данс руу шилжүүлэн авч хүү, үндсэн төлбөрийг нь Төмөрлөгийн үйлдвэрээр төлүүлж байсан, Концессын зүйлийг өөрчилж, үр ашиггүй хөрөнгө оруулалт болох Төмөр зам, авто замын төсөлд Улсын төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй 276.6 тэрбум төгрөг, Концесс эзэмшигч компани татварын өр төлбөрөө хуулийн дагуу барагдуулах байтал 2014-2022 онд “Дарханы төмөрлөг” хувьцаат компанид үүсгэсэн албан татварын хуримтлагдсан өр төлбөр 122.7 тэрбум төгрөгт хүрсэн,  зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоод байна.

Тухайлбал, “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ” гэх эрх зүйн үндэслэлгүй гэрээг “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй 2017-2021 онд байгуулсан нь  Концессын тухай хууль, концессын гэрээнд энэ талаар тусгаагүй байдаг ч 11 удаагийн гүйлгээгээр 129.8 тэрбум төгрөгийг урьдчилан гаргуулсныг баримтаар нотолж дээр хохирлуудыг барагдуулахаар тус бүр дээр нь шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Үүнээс гадна  Хууль бус гэрээнийхээ хүрээнд менежментийн төлбөр нэрээр улиралд 2.5 сая, жилд 10 сая ам.доллар төлүүлж байсан нь баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл гүйцэтгээгүй ажилдаа их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр авсан байгаа нь тогтоогдоод байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор буюу үйлдвэрийн хөрөнгийг барьцаалж авахуулсан зээлийн хэмжээгээр үйлдвэрийн зардал өсчээ. Бас нэгэн жишээ дурьдахад “Кью Эс Си” компани нь ОХУ-аас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 15 сая ам.доллараар вагон худалдаж авсан атлаа уг вагоныг хууль бусаар өөрийн хамаарал бүхий “Төмөр замын зураг төслийн институт” компанид өмчлүүлж эргүүлэн тус үйлдвэрт түрээслүүлэх замаар их хэмжээний ашиг олж байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн байдаг. Энэ төлбөрийг “Кью Эс Си” компаниас гаргуулах үүрэг чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгөөд байна. Түүнчлэн Концессын гэрээг цуцалж үйлдвэрийн хөрөнгийг төрийн мэдэлд шилжүүлж байх үед компанийн хашаанаас борлуулалтын бэлэн бүтээгдэхүүн болох 1293.3 тонн арматур зөөсөн хэргийг Цагдаагийн байгууллагатай хамтран буцааж авсан юм. Зардлыг боломжит хэмжээгээр өсгөх, ашиг багатай байлгах, баялгийг гадагш экспортолж түргэн хугацаанд ашиг олох зорилго агуулсан тус компанийн хууль зөрчсөн олон үйлдлүүд төрийн хяналт шалгалтын дүнгээр тодорхой болсоор байна.   

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 1741000360244 дугаар хэрэгт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийг хууль бусаар концесс эзэмшигчээр шалгаруулсан, хууль бус “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” концессын гэрээний улмаас төрийн өмчид их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд “Кью Эс Си” ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, 2022 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. “Кью Эс Си” компани буюу нэхэмжлэгчээс концессын гэрээг хүчингүй болгосон талаарх Засгийн газрын тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа нэмэгдүүлж концессын гэрээг цуцлах үндэслэлүүдийн нэг болсон АТГ-ын “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэргийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com