Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн Цэцийн ширээнд очоод байна. Судлаач Д.Ганхуяг мэдээлэл гаргасантай холбогдуулан Цэцээс Дунд суудлын хуралдаан зарлаад байгаа. Тэндээс Хэнтийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэд төрд төлөөлөлтэй байх эсэхийг шийднэ гэсэн үг. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж буйгаа Д.Ганхуяг судлаач тайлбарлахдаа “УИХ-ын гишүүн нь нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллахаар төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн төрийн улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд энгийн төрийн албан хаагчийн нэгэн адил хүссэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байдаг онцлогтой” гээд хуулийн тайлбар хийсэн байна. Үргэлжлүүлэн “Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрбээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй” гэжээ.
Судлаач Д.Ганхуягын хувьд цаашид аль нэг УИХ-ын гишүүнийг нотл огдоогүй үнд эслэлээр чөлөөлөөд байдаг жишиг тогтохоос сэргийлж байж болно. Нөгөө талаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Цэц түүний талд шийдсэн ч парламентад эргэн орох уу гэдэг асуулт үүсч байна. Хамгийн гол нь өнгөрсөн жил Цэцийн дүгнэлтээр тус тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулахад олон хүн улс төрийн ашиг сонирхол орчихлоо гэсэн хардлагатай үлдсэн юм. Тодруулбал, иргэн С.Мөнхцэцэг “Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд УИХ-ын ээлжит сонгуулийг дөрвөн жил тутам явуулахаар хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших, эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг ханган оролцох боломжтой байдаг. Харин нөхөн сонгуулийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн, эгүүлэн татсан, нас барсан тохиолдолд явуулдаг бөгөөд урьдчилан тааж мэдэх ямар ч боломжгүй. Энэ удаа нөхөн сонгууль зарлахад төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй, хийдэл үүссэн байна” гэснийг Цэц дунд суудлаар хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Дараа нь Их суудлын хуралдаанаараа баталгаажуулсан. Тухайн үед эрх баригчид сонгуульд бэлэн биш байгаад ийм арга хэрэглэлээ гэсэн хардлага их байснаас Ерөнхий сайдын жолоочийн ээж байсан гэх мэт янз бүрийн л явган яриа гарч байв.
Ингээд УИХ хууль журмаа цэгцэлж эвэнд нь оруулаад нөхөн сонгуулийг дахиад зарлатал Д.Гантулгыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх гомдол гарах нь, энэ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгатай бараг ойр дотно явдаг Д.Ганхуяг судлаачаас шүү. Үүнийг дагаад Ерөнхийлөгч Хэнтийн нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байна уу гэсэн хардлага Үндсэн хуулийн ЦэЦ улс төрөөс ангид байж чадах уу үүслээ. Магадгүй, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хоршил дундын дайсангүй болсноор дуусгавар болчихов уу гэдэг өнцгөөс харсан зүйл байх. У.Хүрэлсүх намдаа цэвэрлэгээ хийж М.Энхболдын үед томилогдсон албан тушаалтнуудыг солиод бараг цэгцэрлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эрх баригч нам баталснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх эрх мэдэлтэй болов. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын нэгэнтээ хэлж байсан “Шударга бусын хонгил”- ыг У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Х.Баттулга нар улам хүчирхэгжүүлэн хамтдаа эзэмшиж байгаа гэсэн үг. Үүнийгээ хэрхэн ашиглахыг нь хэлж мэдэхгүй юм. Мэдэгдэж байгаагаар бол үнэмлэхүй хүчтэй хоёр хүн л улс төрийн тайзан дээр зогсож байна. Ерөнхий сайдын хувьд саяхан Хэнтий аймагт ажиллахдаа цөөнгүй хоногоор саатаж, олон асуудлыг шийдэх үүргийг газар дээр нь сайд нартаа өгч байлаа. Үүнээс Хэнтийн 42 дугаар тойрогт түүнийг нэр дэвших нь гэдэг хүлээлт үүсчихээд байгаа. Намынханых нь ярьж байгаагаар бол судалгаа хийгээд үзтэл Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн өндөр рейтингтэй байгаа гэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд эрх баригч намын даргыг УИХ-ын гишүүн болгож хүчийг нь улам нэмэгдүүлэхгүй байхаар шийдэв үү гэдэг таамаг гарсан болов уу. Магадгүй 2021 онд өөртэй нь өрсөлдөж мэдэх лидер гэдэг өнцгөөс харахад шүү дээ.
Харин Ардчилсан намынхан арай өөрөөр харж байх шиг байна. Тэд эрх баригчид Хэнтийн нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байна гэж үзэж байгаа. Үүнийгээ ч удаа дараа илэрхийлж байсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн Цэцэд сануулж мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон гарсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон юм. Ийнхүү гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу УИХын гишүүнээс чөлөөлсөн. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог нь 30 мянга гаруй иргэд, сонгогчидтой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн Цэц анх зарлагдсан нөхөн сонгуулийг дунд суудлын хуралдаанаас хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж нөхөн сонгууль явах боломжгүй болсон билээ. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчдын эрх ашгийг хангах үүднээс уг Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг УИХ засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны зургадугаар сарын 30- ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байгаа нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд УИХ-ын тухай хуульд заасан тодорхой зүйл, заалт, шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улстөржүүлж байгааг буруу гэж үзэж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхийг хангахын тулд тус тойрогт дахин сонгууль журмын дагуу явагдах ёстой. Ирж байгаа мэдээллийн хүрээнд авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц эрх баригчдын сануулгаар тус сонгуулийг явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй байгаа учир, хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг Ардчилсан намын зүгээс албан ёсоор сануулж байна” гэж байлаа.

Бас яагаад Хэнтийн сонгуульд эрх баригчид эмзэг байна вэ асуулт гарч байна. Энэ сонгуульд амжилттай оролцож чадахгүй бол олон нийтийн дэмжлэгээ багасгах байх гэсэн айдас байж болох юм. Ер нь, энэ нөхөн сонгуулийг ирэх жилийн УИХ-ын сонгуулийн өмнөх хамгийн том сунгаа болно гэдэгт намууд ч, улстөрчид ч итгэчихээд байгаа. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн 11 нам нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлээд байна. Дээр нь бие дааж нэр дэвших хүн ч цөөн биш. МАНын хувьд олон нийтийн итгэлийг алдаагүй байгаагаа батлах шалгуур бол АН иргэд эргээд өөрсдөд нь итгэл хүлээлгэж эхэлснийг нотлох гол талбар нь юм. Дээр нь МАХНын тухайд өөрсдийгөө харуулах боломж гэж үзэж байгаа байх. Хэрэв Үндсэн хуулийн Цэц дээр л нөхөн сонгууль “хоригдчихгүй” бол энэ гурван өрсөлдөгчөөс аль нэг нь ялах болов уу гэсэн таамаг хүчтэй байгаа. Гол нь Монгол Улсын иргэн бүр төрд төлөөлөлтэй байх зарчим юм. Монгол бол төлөөллийн ардчилалтай орон. Энэ эрхээ хүн бүр эдлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн Цэц аль нэг улс төрийн хүчний эсвэл улстөрчийн захиалгаар алдагдуулах юм бол Хэнтий аймгийн жирийн иргэд бүтэн жил төрийн аливаа шийдвэрт төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхгүй, улсын төсвөөс эхлээд олон шийдвэрт эрх ашгаа тусгаж чадахгүй болно гэсэн үг. Иргэд болоод улс төрийн намууд ингэж хардаж байгаа болохоор үүнийг бичлээ.