Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна

Монгол улсын эдийн засаг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна

Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улс, Азийн хөгжлийн төлөвийн шинэчилсэн тайланг өчигдөр танилцууллаа. Манай улсын эдийн засгийн өсөлт 2019, 2020 онд ялимгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоосноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой байна гэж тайланд таамаглажээ. 

Дотоод эрэлт өсч уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн. Харин жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эрэлт саарч, дотоод эрэлт импортыг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрах аж. Ингэснээр 2018 онд 7.2 хувь байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.1 хувь болж буурах төлөвтэй байна.

БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол улсын экспортын салбарт нөлөөлнө

2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсныг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийг ялимгүй саарах төлөвтэй байна гэж үзэж байгаа ч энэ нь дэлхийн эдийн засгийн маргаан буюу гадаад хүчин зүйлээс шалтгаалах төлөвтэй юм. Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөх зам руугаа орж, гэнэтийн уналт, сааралт ажиглагдахгүй байна. Бодлого тодорхойлогчид макро эдийн засгийн зөв менежмент хийх, улсын хөрөнгө оруулалтыг оновчтой чиглүүлэх, бизнес, санхүүгийн орчныг эрүүл байлгахад анхаарах хэрэгтэй. 2019, 2020 онуудад Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол Улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойших макро эдийн засгийн таатай байдлыг Засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол Улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээн тэмдэглэв.

Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна

Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байх нь. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байгааг тайланд онцолжээ.

2020 онд инфляц 7.5 хувь болж буурна

Инфляц зургадугаар сарын дунджаар 8.1 хувь байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5 хувь байх тооцоо гарлаа. Харин 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляц 7.5 хувь болж буурах дүр зураг гарчээ. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2 хувь болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна. Монгол Улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт таван хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна.

Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байна

АХБ-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэхдээ “Монгол Улс Олон Улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтад орох эрсдэл байгаа ч энэ нь гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн үг биш” гэлээ.Тэрбээр “Монгол Улс саарал жагсаалтад орно гэсэн шийд гараагүй. Үүнийг зөвхөн эрсдэлийн түвшинд авч үзэх хэрэгтэй. Саарал жагсаалтад орсноор эсвэл тус жагсаалтаас гарснаар бүх зүйл нэг шөнийн дотор өөрчлөгдөхгүй. Дэлхийн хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд ФАТФ-ын шийдвэрийг харахаас илүүтэй, тухайн улсад хийсэн өөрсдийн мониторинг судалгааг үндэслэн шийдвэр гаргадаг. ФАТФ-аас Монгол Улсад тавьсан үндсэн шаардлагуудыг бодлого тодорхойлогчид тууштай хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Эдийн засгийн өсөлт саарахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчдын зүгээс ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлбэл зохистой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд бидний таамаглалаас огт өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайланд энэ оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 7.3 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Ирэх жилийн тухайд 6.9-6.1 хувийн өсөлттэй байна гэж төсөөллөө. Эдийн засгийн өсөлт ялимгүй саарах төлөвтэй хэдий ч үүнд бодлого тодорхойлогчдын хувьд сандарч, эмээх зүйл байхгүй. Учир нь эдийн засгийн сааралт Монгол Улсаас хамаарахгүйгээр гадаад хүчин зүйлээс шалтгаална. Ялангуяа, дэлхийн худалдааны маргаантай холбогдуулж дээрх төсөөллийг гаргасан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой түвшин рүүгээ орж байна гэж хэлж болно. Бодлого тодорхойлогчдын онцгой анхаарах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, макро эдийн засгийн бат бөх маш сайн менежмент чухал байна. Мөн хөрөнгө оруулалтуудыг оновчтой зөв хэрэгжүүлэх буюу Монголын ард түмэнд наалдацтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх, цаашлаад бизнесийн салбарыг дэмжих, санхүүгийн салбарын эрүүл байдал, бизнесийн орчинд анхаарах шаардлага бий.

-Монгол Улс ирэх аравдугаар сард ФАТФ-ын саарал жагсаалтад орох эсэх асуудал шийдэгдэнэ. Хэрэв Монгол Улс саарал жагсаалтад орвол бидэнд ямар эрсдэл тулгарах вэ?

-Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тогтмол мониторинг хийж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын гол гол индакторуудыг ажиглаж байдаг гэсэн үг. Тэдний гаргах аливаа шийдвэрүүд нь ФАТФ-ын шийдвэрээс шууд хамаардаг гэж үзэхгүй. Тэд бол өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний үр дүнд нөлөөлж шийдвэрээ гаргадаг. Энэ нь урт хугацаанд хийсэн ажиглалт юм. Хэрэв аливаа нөлөөлөл бий болсон тохиолдолд шийдвэрээ аль хэдийн гаргасан гэсэн үг. Бодлого тодорхойлогчдын зүгээс ФАТФ-ын тавьсан тухайн зөвлөмжүүдийг тууштай хэрэгжүүлэх ёстой.

-Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт нөлөөлж байна уу. Ялангуяа сонгуулийн өмнөх жил эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Сонгууль дөхөхөөр тодорхой бус байдал маш их нэмэгддэг. Энэ нь дан Монгол гэлтгүй аль ч улсын нийтлэг зүйл. Асуудлыг сайн, муу аль аль талаас нь харах хэрэгтэй болов уу. Сөрөг талаас нь яривал мэдээж эрсдэл бий. Сонгуулийн өмнөх жилийн төсөв нэлээд тэлэх, зардал нэмэгдэх эрсдэлүүд байна.Урьд өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн сайн сайхан бодлогууд нь сонгуулийн дараа үргэлжлэн хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин эерэг талаас нь харвал шинэ Засаг гарч ирснээр шинэ бодлого, шийдвэрүүд хэрэгжих, шинэ боломжууд нээгдэх зэргийг нэрлэж болно.

-Цаашид улам даамжирч болзошгүй дэлхийн худалдааны маргаанд Монгол Улс бэлэн үү. Бид бэлэн байдлаа хэрхэн хангах вэ?

-Эдийн засгаа төрөлжүүлэх, худалдааны түншүүдээ нэмэгдүүлэх мөн илүү өргөн хүрээнд олон талд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудалд эрх баригчид анхаарах шаардлагатай. БНХАУ бол Монгол Улсын амин чухал зах зээл нь. Хятад улс ялангуяа дэлхийн худалдааны маргаанд өртөх нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд Монголын экспорт нэлээд буурах чиг хандлага ажиглагдаж магадгүй. Энэ тохиолдолд Хятадтай маш нягт хамтран ажиллах байдлаар менежмент хийж зохицуулах нь Монгол Улсын хувьд оновчтой бодлого байх болно.

-Засгийн газар хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж байгаа. Энэ хүрээнд авч буй бодлого шийдвэрүүд нь уул уурхай экспортын төлөвт яаж нөлөөлөх вэ?

-Монгол Улсын хувьд хоёр зүйлд онцгой анхаарах шаардлагатай гэж зөвлөмөөр байна. Экспортыг төрөлжүүлэх асуудалд онцгой анхаарч, анхаарлынхаа гадна огт орхигдуулж болохгүй. Экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийг бат бөх болгох, дархлаажуулахаас гадна ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг нээдэг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учир дээрх бодлогыг барих нь чухал гэдгийг тодотгомоор байна. Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж зохистой ашиглах арга замаа тодорхойлж заяагдмал уул уурхайн боломжуудаа зөв ашиглах хэрэгтэй. Эрдэс баялагтай бусад улс орнуудын адилаар энэ нь сорилт, хүндрэлүүдийг мөн дагуулдаг. Тийм учраас зөв шийдвэрүүд чухал. Ялангуяа хөрөнгө оруулалт татах, одоогоор ашиглагдаагүй байгаа экспортыг тэлэх зэрэг бодит боломжууд тус салбарт бий.

-Цаашид Монгол Улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд юунд анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө өгнө үү. Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь өндөр ач холбогдолтой гэдгийг бид бүгд сайн мэднэ. Хөрөнгө санхүүгийн нөөц боломж, инновац, технологийн хувьд төдийлөн бат бөх биш улс орнуудын хувьд хөрөнгө оруулалт маш чухал. Ялангуяа дотоод хуримтлал төдийлөн бүрэлдээгүй улс орон хөрөнгө санхүү татах тал дээр сайтар ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт маш мэдрэг байдаг онцлогтой. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна тухайн улсын эдийн засгийн төлөвөөс ихээхэн хамаардаг. Гаднын шууд хөрөнгө оруулалт татахыг хүсч байгаа улс орон төрийн бодлого, зохицуулалтуудаа ойлгомжтой, ил тод байлгах нь чухал. Учир нь хөрөнгө оруулагч талд энэ нь баталгаа, итгэл үнэмшил өгдөг. Мөн гаднын хөрөнгө оруулалтыг яаж оновчтой зөв ашиглах вэ гэдгийг сайтар бодолцох хэрэгтэй.

-ОУВС-гийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Шинжээчийн хувьд тус хөтөлбөрт манай улс хамрагдсан нь хэр үр дүнтэй байв. Мөн цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага бий юү?

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засагт маш бодитой ахиц гарч гэж харж байгаа. Өрийн түвшнийг тодорхойлдог бидний аргачлалаар бол Монгол Улсын өр 25 функетээр буурсан. Энэ нь өндөр үзүүлэлт юм. Мөн улсын төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр 2.6 хувь болж буурсан зэрэг сайн үр дүнгүүд гарч байна. Төсөл амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэж болно. ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүн түргэн хугацаанд гардаг зүйл биш. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого нь түргэн хугацааны эмчилгээ, мацаг барихтай адил зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол нь макро эдийн засгийн оновчтой, зөв бодлого хэр удаан, хэрхэн хэрэгжихээс эцсийн үр дүн шалтгаална. Хөтөлбөр дуусгаад өмнө гаргасан алдаагаа дахин давтах уу, эсвэл үр дүнтэй бодлогоо цааш үргэлжлүүлэх үү гэдгээс бүх зүйл хамаарна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com