Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Даваасүрэн: Өр төлбөр, валютын ханшийн уналт цахилгааны үнийг нэмэх шалтгаан болсон

Эрчим хүчний яамны нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд болов. Өдөрлөгт эрчим хүчний салбарын харьяа төрийн өмчит болон хувийн хэвшлийн 36 үйлдвэр, компани оролцож, тус салбарт хэрэгжиж буй төслүүдийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж байсан юм. Энэ үеэр иргэд зөвхөн “Ус, цахилгааны төлбөр яагаад нэмэгдэв. Дахиад нэмэгдэх үү?” гэсэн асуулт л асууж байв. Цахилгааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
-Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэхэд гадаад хүчин зүйлс буюу нүүрсний үнэ, төмөр замын тээвэр, гадаад валютын ханш болон бусад зүйлс нөлөөлж байна. Дээрх олон хүчин зүйлээс гадна сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэ нэмэх шалтгаан үүссэн. УИХ-аас 2007 онд тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт цаг эрчим хүчийг 18, салхиныхыг 9.5 америк центээр тооцож, эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон. Энэ нь одоогийн валютын ханшаар тооцвол 480 төгрөг болж байгаа. Гэтэл нэгж хэрэглэгчид нийлүүлж буй цахилгааны дундаж үнэ квт/цаг тутамд 158 төгрөг байгаа нь алдагдалтай байгаа. Үнийн зөрүүг нөхөх зорилгоор үе шаттайгаар цахилгааны үнэ нэмэх хуультай. Манай байгууллага 2015 оноос хойш цахилгааны үнийг нэмээгүй байсан учир өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан алдагдал үнэ нэмэх шалтгаан болсон. Бид цахилгаан эрчим хүчний хэрэглээг аль болох дотоодын эх үүсвэрээр хангаж, өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах чиглэлд голлон ажиллаж байна гэв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цахилгааны үнийн талаар дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөнө, одоо байгаа Дулааны цахилгаан станцуудаа шинэчилж, өргөтгөнө гэж мэдэгдэж байсан. Төслүүд хэзээнээс ажил хэрэг болж урагшлах вэ?

-Засгийн газрын тэргүүний хувьд бие даасан эрчим хүчний системийг бүрдүүлнэ гэдгээ амласан. Холбогдох шийдвэрүүдийг нь гаргаад өгчихсөн. Одоо хөрөнгө санхүүг нь босгож, эхлүүлэх ажил чухал байна. Тухайлбал, дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн генераторыг шинэчлэх төсөл хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Зарим төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон эх үүсвэр босгох ажил эхэлчихсэн. Тавантолгойн цахилгаан станцыг барьж эхлүүлэх, энэ оноос Оюу толгойд цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг “Рио Тинто”-той хийж, гэрээ байгуулсан. Мөн Багануурын цахилгаан станцыг манай системд тохирох 150 МВт турбингенератортой болгож өөрчлөх, ажиллах боловсон хүчнийг сургаж, яваандаа үндэсний боловсон хүчнээр хангах талаар ярилцаж байгаа. Ховдын Эрдэнэ-бүрэнд Усан цахилгаан станц (УСЦ) барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ ондоо багтааж барилгын ажлын эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байна. Энэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний системд удаан хугацаагаар цахилгаан тасарч “0” зогсч, хөлдөх аюул багасна.

-Та хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа цахилгаан тасардаггүй системтэй болно хэмээн дурдаж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Монгол Улс нар жаргаж, салхины эрч сулрахаар эрчим хүчний дутагдалд орж, нөхөх эх үүсвэргүй учраас ОХУ-аас эрчим хүч импортолдог. Харин бусад улс орнуудад ийм нөхцөлд шууд л цахилгаан үйлдвэрлээд нөхдөг усны болон газын турбогенераторуудтай станцтай байдаг. Гэтэл манай улсын нүүрсээр ажилладаг станцын генераторууд 4-5 цаг болж байж цахилгаан үйлдвэрлэж системд нийлүүлдэг. Нар жаргахад үүсэх эрчим хүчний дутагдлыг тэр дор нь нөхөж чаддаггүй.

Сүүлийн үед өндөр хүчин чадлын батарей хуримтлуурыг ашигладаг болж байна. Ирэх онд багтааж 100 МВт ийн батерей хуримтлуурыг суурилуулна. Мөн горимд хурдан шилждэг Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станцууд ашиглалтад орвол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн хийн турбин генератортай болох асуудлыг судалж, ТЭЗҮ боловсруулж байна. Эдгээр УЦС, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн гурван асуудлыг шийдээгүй нөхцөлд системийн найдвартай ажиллагаа сайжрахгүй, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж хязгаарлагдмал хэвээр байх болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах юм бол “0” зогсоно гэдэг ойлголт байхгүй болно.

-Цаашид цахилгааны үнэ өсөх үү?

-Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байгаа. Энэ хугацаанд валютын ханш их унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж, үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэвч Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгддэг. Үүнийг нь одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Харин хүндрэлтэй асуудал гэвэл дэмжих тариф нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөр буюу 2-4 дахин үнэтэй байна. Өнгөрсөн хаврын чуулганаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг бууруулахын тулд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хямд үнэ өгсөн компанид олгодог байхаар шийдвэрлэсэн. Цахилгааны үнэ цаашид одоо байгаа хэмжээнээсээ нэмэгдэхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com