Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Гарааны санхүүжилт болох 110 сая ам.доллароор Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг энэ сард эхлүүлэхээр болжээ

Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой “Discover Mongolia-2019” олон улсын чуулга уулзалт 17 дахь жилдээ өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо боллоо. Манай улсад 1990-2018 онд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээс 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх байр, суурийг тод харуулж байгаа юм. 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн бөгөөд цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж шинээр компаниуд давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байгааг чуулганы үеэр онцоллоо.

Үндсэн хуралдааны эхэнд “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани хүрэн нүүрсний салбарт хамтарч ажиллах саналыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт тавьж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улс жилдээ 22 тонн орчим алт борлуулаад гадагш гаргаж цэвэршүүлдэг. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг манай охин компани “Эрдэнэс алт ресурс” дээр хэрэгжүүлж байна. ТЭЗҮ-гээ боловсруулаад, одоо хөрөнгө оруулагч нартай хамтран үйлдвэрээ барих төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэлээ. Мөн энэ үеэр зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буйгаа тэрээр дуулгаад, “Бид энэ талын ТЭЗҮ-ийг хийж байна. Манай улсын хэмжээнд “Эрдэнэт”, “Оюу толгой”-н үйлдвэр нийлээд 1.5 сая тонн зэсийн баяжмал гаргаж буй. Бусад ордын зэсийн төсөл тодорхой хэмжээнд хэрэгжээд ирвэл манай улс жилдээ 3-4 сая тонн нөөцтэй болно. Энэ үед хайлуулах үйлдвэр хэрэгтэй болно” гэсэн юм.

Харин түүний дараа “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес чуулганы индэр дээрээс хэлэхдээ, “Өнөөдөр Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Энд эргэлзэх хүн байхгүй. Бид гүнийн уурхайн төслөө урагшлуулахад хувьцаа эзэмшигчдээс аваад бүх хүн санаа тавьж байна. “Оюу толгой” дэлхийн хэмжээний үлгэр жишээ уурхай бүхий төсөл болж байна” гэлээ.

Энэ жилийн хувьд Засгийн газраас хоёр том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. Нэгд, Зүүнбаянгийн төмөр замын гарааны хөрөнгө болох 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, барилгын ажлыг эхлүүлээд байна. Хоёрт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг энэ сард эхлүүлэхээр болсон ба гарааны санхүүжилт болох 110 сая ам.долларыг шийдээд байгаа юм. Тиймээс Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт дээр дотооддоо хаалттай нөхцөлөөр, 750 тэрбум төгрөгийн, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас гаргаж байгаа аж. Үүнээс урьдчилсан байдлаар бид 150 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авчээ. Дараагийн ээлжийн худалдан авалтыг үе шаттай хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгож буй бөгөөд үүнтэй холбогдуулан Хөрөнгийн биржид бүртгүүлэх “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам. долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, улмаар ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байгааг хэлж байлаа.

Манай улс 2018 оны байдлаар 43 улстай Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулсан бол 26 улстай Давхар татварын гэрээ байгуулаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com