Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дэлхийн нийт эдийн засгийн 90 хувьд өсөлт суларна гэж ОУВС хүлээж байна

Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг эзэлдэг улс орнуудын эдийн засгийн өсөлт энэ 2019 онд удаашрахаар байна гэж Олон улсын валютын сангийн шинэ захирал Кристалина Георгиева мэдэгджээ. “Хоёр жилийн өмнө бид дэлхийн эдийн засгийн 75 хувийг эзэмшдэг улс орнуудад эдийн засгийн өсөлт түргэсч байгаа тухай мэдээлж байсан бол харамсалтай нь өнөөдөр энэ өсөлт удааширч эхэллээ” гэж тэр онцолсон байна. “2019 онд бид дэлхийн эдийн засгийн 90 хувийг эзэмшдэг орнуудад эдийн засгийн өсөлт суларна гэж харж байна. Тэгэхээр энэ бол дэлхий дахины эдийн засгийн өсөлт энэ арван жилийн эхнийхийг бодвол бага байх нь гэсэн үг” гэж К.Георгиева мэдэгджээ.

Түүнийхээр бол үүнээс болоод ОУВС 2019, 2020 оны дэлхий дахины Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаар өмнө нь гаргасан урьдчилсан таамгаа бууруулах хэрэгтэй болж байгаа гэнэ. Өнгөрөгч долдугаар сард тус сан дэлхий дахины ДНБ-ний өсөлтийг 0.1 пунктээр бууруулж байсан юм. “Нөхцөл байдлаас болоод урьдчилсан таамаг өөрчлөгдөж буурахад хүрч байна. АНУ, Германд ажилгүйчүүдийн тоо доод түвшинд дээд хэмжээнд хүрлээ. АНУ, Япон гээд хөгжилтэй олон оронд, Евро бүсэд эдийн засгийн идэвхжил суларч байгаа нь харагдаж байна. Энэтхэг, Бразил зэрэг цагаачлалын бизнес эрхэлдэг томоохон орнуудад эдийн засгийн өсөлтийн удаашрал бүр ноцтой байна” гэж К.Георгиева мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ удаашралын гол шалтгаан нь худалдааны дайн гэдгийг тэр тэмдэглэсэн байна. “Дэлхийн худалдааны өсөлт үндсэндээ зогслоо. Худалдааны хүрээн дэх энэ хурацдмал байдлаас болоод боловсруулах салбар, хөрөнгө оруулалт ч суларч эхэллээ. Энэ нь цаашдаа үйлчилгээ, хэрэглээний салбарт нөлөөлж мэдэх эрсдэл бий болж байна” гэж ОУВС-гийн тэргүүн тэмдэглэжээ.

Худалдаан дахь энэ тодорхойгүй байдал, бас Brexit, дээр нь геополитикийн маргаан нь эдийн засагт дарамт болж байна гэж тэр хэлсэн байна. Олон улсын валютын сангийн үнэлснээр бол худалдааны дайн, маргааны улмаас дэлхийн эдийн засаг 2020 он гэхэд 700 тэрбум ам.доллар буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,8 хувийг алдах юм байна. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд юуны өмнө мөнгө зээлийн бодлого, санхүүгийн салбар дахь тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хангах бүтцийн өөрчлөлт хийх явдал чухал гэж К.Георгиева тэмдэглэжээ.
Олон улсын валютын сангийн жил бүр болдог уулзалт аравдугаар сарын 15-20-нд Вашингтонд болж энэ сангийн гишүүн болох 189 орны төлөөлөгчид оролцоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com