Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
УИХ монголчуудын ирэх жилийн “идшийг” хэлэлцэж байна

УИХ ирэх жилийн төсвийг хэлэлцэж байна. Төсөв гэдэг нь эрх баригчид ирэх жил улс орныг удирдахад шаардлагатай хөрөнгийн хэмжээ. Энэ хэмжээг эрх баригчид тогтоогоод зогсохгүй, хэнд, юунд зориулахыг шийднэ. Зүй нь төсвийн хэмжээ нэмэгдэх тусам ард түмний амьжиргаа дээшлэх учиртай. Харамсалтай нь сүүлийн хэдхэн жил төсөв 10 дахин өссөн ч хүн амын 30 хувь ядуурсан гэсэн төрийн мэргэжлийн байгууллагын тооцоо бий. Харин өргөн барьсан төсвийн төсөлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана” гэсэн тайлбар хийж байна. Сүүлийн 25 жилийн турш төсөв батлах бүрт дээрх тайлбарыг хийсээр ирсэн. Төсөв данхайж түмэн ядарсаар ирсэн. Хэтийдсэн том төсвийн үр дүн өнөөдөр тэрбум тэрбумын авлига, терроризмыг санхүүжүүлэгч нэрийг л монголчуудад авчрав.


Сангийн боссын тайлбараар олон улсаас “онц” дүн аваад байгаа Монголын эдийн засгийг цаашид тогтвортой өсгөхөд 2020 оны төсвийн төсөлд орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөгөөр тооцсон. Энэ нь 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв гэсэн үг. Төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьтай тэнцэнэ.
Сангийн боссын төсвийн төсөлд хийсэн бас нэг хоржоонтой тайлбар бол “Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэг­дүү­лэх”. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд манайд Оюу толгойгоос өөр хөрөнгө оруулж байгаа компани байхгүй. Энэ нь орчин сайжирснаас бус үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай урсгал зардлыг л бид хөрөнгө оруулалт гэж хардаг.
Төсөлд заасан дэвшүүлсэн нэг томоохон асуудал нь гаалийн шинэчлэл. Динозаврын яс гараад явчихдаг. Дотоодын алтны олборлолт буураагүй байхад Монголбанкинд тушаагдсан алт зургаан тонноор сох дутах жишээтэй. Гаалийн шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын талбайн хэмжээ найм дахин, өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо дөрөв дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэнэ.

“Энэ хөрөнгө оруулалт хэр нааштай үр дүнд хүрэх нь орчин цагийн цацраг туяаны тоног төхөөрөмжөөс бус хувь хүний үйл ажиллагаанаас хамаарна. Мэргэжлийн бус удирдлага гаалийн хяналтыг хэрэгжүүлж чадахгүй. Динзоврын яс өндөр хяналтын тоног төхөөрөмжгүй учраас гарсан юм биш, тэнд намчид ажилладаг учраас л өнөөг хүртэл энэ хэрэг дарагдсаар байгаа юм” гэж гаалийн мэргэжилтэн ярьж байна. Магадгүй энэ их хөрөнгө Эрээний ганзагачдыг дарамтлахаас өөр дүнгүй болж мэднэ.

Ирэх жилийн төсвийн томоохон зорилгын нэг нь газрын төлбөрийг эрчимжүүлэх. Энэ төлбөрийн 40 хувийг орон нутагт үлдээнэ. Их яргын үеэр иргэд, жасын их хэмжээний хөрөнгийг хурааж байгаа этгээдүүд их хэмжээний хөрөнгө зувчуулж байсан тухай мэдээ бий. Харин эрх баригчид үүнийг мэдээгүй биш мэдсэн. Гэхдээ нүдээ аньсан гэдэг. Учир нь хүний өмчид халдах нүгэлт ажлыг үгээгүй ядуус л хийдэг. Тэднийг л ашигласан хэрэг. Тэгвэл өнөөдөр эрх баригчид төсвөөр дамжуулж төрийн албан хаагчдыг иргэд компаниудаас гэнэт татвар өсгөж их хэмжээний мөнгө хураана. Үүнийг намчид дуртайяа гүйцэтгэнэ. Өнөөдөр хэр хэмжээний газар хэний мэдэлд байгаа нь нууц ахуйн хэрэгцээнд зориулсан 0.07 га газраас бусад бүх газар нууцын зэрэглэлтэй. Энэ тохиолдолд газрын төлбөрийн шийнэчлэл иргэдийн нуруун дээр л тохогдоно.  Сайдын төслийн тайлбарт “нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн” гэсэн үг бий.

Энэ санаагаа итгүүлэхийн тулд олон сайхан халамж түгээнэ. Эхнийх нь МСҮТ-д суралцагдын цалинг 100 мянган төгрөг байсныг хоёр дахин нэмнэ. Гэтэл оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдсээр л... МСҮТ төгсөгчдийн 60 хувь нь ажилтай болдог. 40 хувь нь хоёр сая төгрөг цусалчхаад сураггүй болдог гэсэн үг. Харин хөдөө хөхөрсөн малчин энэ мөнгөөр оюутан хүүхдийнхээ бараг жилийн хэрэгцээг хангана. Энэ мэт чихэнд сонсголонтой олон халамж үүснэ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн оронд ийм төсөв зохиогчид эдийн гэмт хэрэгтэнд тооцогдоно. Магадгүй мөнгө угааж, терроризмыг санхүүжүүлсэн хэрэгт ч сэжиглэгдэж мэднэ.
Үүнийгээ мэдсэн мэт төсвийн төсөлд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” заалт оруулсан байх юм. FATF элэг хөшиж үхнэ дээ. “Энэ асуудлыг Сангийн яам нь төсвөөр шийдчихдэг юм бол үлийгээ хийж хоёр жил зураг үзэхгүй хэвтсэн байна” Сангийн болон хуулийн сайдыг л зүхэх иргэд нэмэгдэх болов уу.

Мөн эдийн засгийн хувьд сэжиг бүхий ноцтой заалт байх юм. Энэ нь “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны Төсвийн тухай хуульд батлагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах бодлого баримтална” гэсэн заалт.
Дээрх хөрөнгө оруулалтууд нь хууль зөрчсөн, бэлэн биш, долларын ханш, инфляцаас хамаарч зогссон гэх сохор, дүлий хүн ч үнэмшмээргүй олон зүйл бий. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. Засгийн газар 2021-2024 онд гурван тэрбум долларын өр төлнө. Монголчууд нийдтээ 30 тэрбум долларын өртэй. Энэ бүх өр болон ирэх жилийн дарга нарын тансаглах хоёр их наяд төгрөгийг компаниуд иргэд л төлнө.
Үргэлжлэл бий.
 
Х.Баттөгс
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com