Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
2025 он гэхэд дэлхий даяар нефтийн эрэлт ихэснэ гэв

Дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээ 2025 он гэхэд хоногт 6.6 сая баррелиар нэмэгдэж 103.5 сая баррельд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг жил бүр гаргадаг World Energy Outlook 2019 урьдчилсан төлөвтөө тэмдэглэсэн байна.

Агентлаг манай гаргийн газрын тосны эрэлт хэрэгцээ 2040 он хүртэл өсч хоногийн хэрэглээ нь 106.4 сая баррель болно гээд гол хэрэглэгчид нь Хятад, Энэтхэг, Ойрхи Дорнод байх болно гэжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар бол хар алтны эрэлт Европт 2040 он хүртэл жил бүр хоногийн 0.2 сая баррелиэр буурна гэсэн байна. АНУ д гэсэн 2025 оноос хойш газрын тосны хэрэглээ бүр эрчимтэй буурах гэнэ.
АНУ-ын хоногийн хэрэглээ 2018 онд 18.5 сая баррель байсан бол 2025 онд 18.4 сая болж, 2030 онд 17.4, 2035 онд 16.3, 2040 онд бүр 15.1 сая баррель болж буурах юм байна.
2018-2040 оны хооронд нефть олборлох салбарт Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн эзлэх хувь өнөөдөр нийт үйлдвэрлэлийн 31-32 хувь байгаа бол цаашид 36-39 хувьд хүрнэ гэнэ. АНУ-ын олборлох хэмжээ өсөх нь энэ өсөлтийн гол үндэс болно гэнэ. 2025 он хүртэл нефть үйлдвэрлэл хоногт 20.9 сая баррель болж өсөөд 2030 онд бүр 21.7 сая баррель болоод цаашдаа буурсаар 2040 он гэхэд хоногт 19.8 сая баррель болно гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Харин 2040-2050 оны алсын төлөвөөр бол дэлхий дахины газрын тосны хэрэглээ хоногт 50 сая баррель болж буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг онцлоод тэр үед нефтийг зөвхөн нефть химийн чиглэлээр бус хөлөг онгоц, агаарын тээвэрт хэрэглэдэг болно гэсэн байна. 

Нефтийн үнэ өсч 200 ам.долларт хүрнэ гэж ОПЕК төсөөлж байна

Нефтийн үнэ доод хэмжээндээ хүрсэн, удахгүй өсч эхэлнэ гэж нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла аль-Бадри мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулсан байна. Газрын тосны салбарт хөрөнгө оруулалт буурч байгаагаас үүдээд баррель нефтийн үнэ 200 ам.долларт хүрнэ гэж тэр онцолжээ.
“Өнөөдөр баррель нефтийн үнэ 45-55 ам.доллар байгаа ч миний бодлоор удахгүй энэ үнэ өсч санаанд оромгүй хэмжээнд хүрнэ” гэж түүний хэлснийг lenta.ru хэвлэл эш татсан байна.
Өнөөдөр энэ салбарт хөрөнгө оруулалт буурч байгаа нь цаашид эрчим хүчний энэ эх үүсвэрийг хомсдолд оруулан үнэ нь огцом өсөхөд хүргэнэ гэж Аль-Бадри хэлжээ. “Олборлох хэмжээ буурахаар бид нөөцөө ашиглаж эхэлнэ. Хөрөнгө оруулалт байхгүйгээс олборлогчдын хүчин чадал буурна. Үүнээс үүдээд нийлүүлэлт буурч, нийлэлтгүй болохоор зах зээл дээр гурваас дөрвөн жилийн дараа хомсдол үүсэн үнэ өсч 2008 оны үнийн өсөлт давтагдана. Ингээд л баррель нефтийн үнэ 200 ам.долларт хүрнэ” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Ойрын үед ОПЕК-ийн бодлого өөрчлөгдөхгүй, Саудын Арабын хааны үхэл ч үүнд нөлөөлөхгүй гэдгийг аль-Бадри тэмдэглэсэн байна. “Саудын Араб тогтвортой засгийн газартай тогтвортой орон болохоор бүх зүйл хэвийн байна гэж би бодож байна” гэж тэр онцолсон байна.

Дэлхий дахины нүүрсний хэрэглээ ойрын таван жилд өснө

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолж байгаагаар бол богино хугацааны болон дунд шатны төлвөөр манай гаргийн нүүрсний хэрэглээ улам өсөх гэнэ. Харин бүр цаашдаа бол эрчим хүчний байгальд ээлтэй өөр эх сурвалжуудын өрсөлдөөн улам нэмэгдэж нүүрсний гүйцэтгэх үүрэг буурах юм байна.
Ийм болохоор ойрын таван жилд дэлхий дахины нүүрсний эрэлт хэрэгцээ өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг үзэж байна. Хөгжингүй орнууд нүүрсний хэрэглээгээ багасгаж, зарим нь бүр эрчим хүчний салбартаа нүүрс хэрэглэхээс татгалзааж байгаа ч азийн олон орон хэрэгцээт эрчим хүчээ үйлдвэрлэхийн тулд “хар алт” шатаахаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Ингэхээр дэлхий дахины нүүрсний хэрэглээ 2023 он хүртэл “дөнгөж нэг хувь” өсөх ч дэлхийн эрчим хүчний балансад түүний эзлэх хувь өнөөгийн 27 хувиасаа 25 хувь болтол буурна гэнэ. Энэ төлөв нь нийт хэрэглээнд байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахтай холбоотой.
Өнөөдөр дэлхий дахинаа 1.3 тэрбум тонн нүүрс борлуулж байгаа юм. Энд нүүрс импортлогч гурван том улсын нэг Энэтхэг ихээхэн хувь нэмэр оруулж байгаа.Энэтхэгийн нүүрсний хэрэглээ жилд дунджаар дөрвөн хувь өсч, таван жилийн хугацаанд эдний хэрэглээ 150 сая тонн болтлоо нэмэгдэх юм байна.
Зүүн өмнөд Азиийн орнууд ч бас нүүрсний хэрэглээ улам өссөөр байна. Филиппин, Вьетнам улсуудад шинэ цахилгаан станц барих замаар албан байгууллага ард иргэдийнхээ эрчим хүчний хэрэглээг хангах замаар ажиллаж байна. Тэгэхээр энэ эрчим хүчийг үйлдвэрлэх эх үүсвэр нь нүүрс хэвээр байх нь. Энэ бүс нутагт нүүрсний хэрэглээ 2023 он гэхэд 5.7 хувиар өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг харж байна.
Нэгэн үе нүүрс хамгийн их хэрэглэгч орон Хятад байсан ч одоо эрчим хүчний бодлогоо өөрчилж байгальд ээлтэй хэлбэрт шилжин шинэ цахилгаан станцуудаа шинэ стандартад шилжүүлэн, нүүрсний хэрэглээгээ жилд хагас хувиар бууруулах бодлого баримталж эхлээд байна.
Орост ч гэсэн нүүрсний хэрэглээ өссөн хэвээр байгааг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак тэмдэглээд энэ нь нүүрс олборлогч компаниудад таатай нөлөөлж байна гэжээ. Үнэхээр орост нүүрс олборлолт жилээс жилд өссөөр байгаа юм. 2017 онд оросын зах зээл 410 сая тонн нүүрс хэрэглэж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 430 сая тонн болсон байна. Гагцхүү энэ нүүрснийхээ бараг тал хувийг баруун зүүн тийшээ экспортолж байгаа юм. Оросын Эрчим хүчний сайдын хэлснээр бол эдний нүүрс олборлолт долоон жилийн дараа 560 сая тоннд хүрэх юм байна. Үүнийг тэрээр өнгөрсөн 20 жилд дэлхийн нүүрсний худалдаанд оросын эзлэх хувь 3.5 дахин өсч 14 хувьд хүрсэнтэй холбогдуулан ярьжээ.
Өнгөрсөн 25 жилд дэлхий дахины нүүрсний хэрэглээ 60 хувь өссөн юм байна.

БРИКС банк 2020 он гэхэд Орост төлөөлөгчийн газраа нээнэ


БРИКС-ийн хөгжлийн шинэ банк евразийн бүс нутгийн төвөө Москвад 2020 он гэхэд нээхээр ОХУ-ын засгийн газартай болон банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцэж тохиролцон Бразильд болж байгаа БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын бизнес-форум дээр хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрт Хөгжлийн шинэ банкны тэргүүн Кундапур Каматх, ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак нар гарынүсэг зурсан байна.
Хөгжлийн шинэ банкны оросын талын орлогч ерөнхийлөгч Владимир Кузбеков үүний өмнө ТАСС агентлагт бүс нутгийн салбарын албан байр Москвад 2020 оны нэгдүгээр сараас хожуугүй нээгдэнэ гэж мэдэгдэж байсан юм. Үүнээс өмнө Хөгжлийн банк албан байраа БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаа Бразильд нээж байгаа юм.
Хөгжлийн шинэ банкийг БРИКС-ийн зургадугаар дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулж оросоос гадна Бразиль, Энэтхэг_ Хятад, Өмнөд африкийн бүгд найрамдах улсууд нэгдсэн юм. Гол албан байр нь хятадын Шанхайд байрладаг энэ банкны гол зорилго нь дэд бүтэц, хөгжлийн шинэ төслүүдэд хамтран хөрөнгө оруулах явдал. Энэ банз 2016 онос үйл ажиллагаагаа эхэлж 42 томоохон төсөлд 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Банкны баталсан 2017-2021 оны стратеги хөгжлийн төлөвлөгөөгөөр бол эндээс олгох зээлийн хэмжээ 2021 он гэхэд 32 тэрбумаас 44 тэрбум ам.долларт хүрэх юм байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлт 1.9 хувь болтол буурна

АНУ-ын Холбооны нөөцийн ситемийн тэргүүн Жерем Паулл америкийн Конгресст улс орны эдийн засгийн өсөлт энэ 2019 оны эхний хагас жилд 2.5 хувиас 1.9 хувь болтол буурлаа гэж тайлагнасан байна. Улмаар тэр энэ оны төлөв бүхэлдээ гайгүй гарна гэж конгрессын гишүүдэд мэдээлжээ.
Эдийн засгийн өсөлт ингэж буурсан нь General Motors корпорацын ажиллагсадын ажил хаясантай холбоотой гэж Пауэлла онцлоод энэ бол нийт хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, дэлхийн дахинаа эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотой гэсэн байна.
Пауэлла бас улс оронд ажилгүйдлийн түвшин сүүлийн 50 жилд байгаагүй доод түвшинд орлоо гэжээ. “”Цаашид бид эдийн засаг өсч, хөдөлмөрийн зах зээл, инфляцийн түвшин тогтвортой болж бүхэлдээ хоёр хувьд байна” гэж ХОлбооны нөөцийн системийн тэргүүн мэдэгдсэнийг ТАСС агентлаг эш татсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com