Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Банк, санхүүгийн байгууллагууд ФИНТЕК дижитал хувилбарт шилжиж байна
Технологийн дэвшил ашиглан зээлийн хүү бууруулах, банк, санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай болгохоор ажиллаж байна. Ийм хэрэглэгчдийг бий болгон, үйл ажиллагаагаа явуулж буй компаниудыг финтек компани гэнэ.
Хүмүүст байнга санхүүгийн хэрэгцээ гардаг. Үүнийгээ шийдвэрлэхэд уламжлалт санхүүгийн хэрэгсэл өөрөө хэрэглэгчдээс маш олон зүйл шаарддаг. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал зэрэг олон зүйл нэхдэг. Эдгээр нь цаг хугацааны төдийгүй эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний зардал чирэгдэл ихтэй. Хэмжээний хувьд жижиг үнийн дүнтэй зээл тэр болгон банкууд олгоод байдаггүй. Хүмүүс тэр хэрэгцээг яаж шийддэг гэхээр дотнын анд нөхөд болон ломбард, хадгаламжаа барьцаалах зэргээр шийдэж ирсэн тал бий. Эдгээр нь өөрсдийнх нь цаг зав, нэр хүнд ч сөрөг талтай байдаг. Тэр асуудлыг финтек компаниуд шуурхай шийдэж өгч байгаагаараа давуу онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, найзаасаа мөнгө зээлээд буцааж өгч байгаатай адил. Найзууд нэгнээсээ мөнгө зээлсэн ч түүний цаана хариуцлагын асуудал гарч ирдэг.
Олон улсын хэмжээнд старт-ап компаниудын 55 хувь нь үйл ажиллагаандаа дижитал төвтэй бизнесийн стратеги нэвтрүүлсэн талаар “Forbes” сэтгүүл мэдээлж байсан. Харин уламжлалт арга барилтай компаниудын хувьд энэ үзүүлэлт 38 хувьтай байгаа юм. Улмаар дижитал шилжилтэд нэгдсэн гарааны бизнесүүд орлогоо даруй 34 хувиар нэмэгдүүлж чаджээ.
Харин манай улсад “Ай Ти Зон” компани агуулгад суурилсан маркетингийн стратеги хэрэгжүүлснээр үйл ажиллагааны зардлаа 15 хувиар бууруулж, ашгаа 74 хувиар нэмэгдүүлжээ.
Мөн интернэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч “Ай Түүлс” ХК-ийн борлуулалтын орлого 2018 онд 1.5 тэрбум төгрөгт хүрч, жилийн дүнгээр 13.4 хувиар өссөн. Харин финтек бизнес моделийг хөгжүүлэгч “Лэндмн ББСБ”-ын олгосон зээлийн хэмжээ 2018 онд жилийн өмнөхөөс 8.9 дахин өсч 150.4 тэрбум төгрөгт хүрсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард зах зээлд нэвтрүүлсэн “Лэнд” хэтэвч аппликэйшний хэрэглэгчдийн тоо 152 мянгад хүрч, 19 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн.
Үүнээс харахад банк, санхүүгийн салбарт технологийн дэвшлийг ашиглах нь нэн чухал.
 
Финтек технологи гэж юу вэ?
Финтек буюу дижитал санхүүгийн технологи нь санхүүгийн үйлчилгээг уламжлалт бус аргаар буюу онлайнаар, шуурхай, зардал багатайгаар хүргэх зорилготой технологи юм. Финтек салбарын хөгжил дэлхий дахинд маш эрчтэй явагдаж байгаа нь Монголд ч тусгалаа олжээ. Төрөл бүрийн финтек старт-апууд үүсч, банкууд энэ чиглэлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, цахим мөнгө үүсгэсээр байна. Цаашид улам хөгжиж, илүү боловсронгуй болох нь тодорхой энэ салбарт шинэ тоглогчид нэмэгдсээр. Тоглогч олшрохын хэрээр ахиц дэвшлүүд олон гарч байгаагийн зэрэгцээ саад бэрхшээлүүд ч цөөнгүй бий.
Монголд финтек бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрээд арав орчим жил өнгөрчээ. Гэсэн ч компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч идэвхтэй хэрэглэгчийн тоо бага, хэрэглэгчид санхүүгийн цогц үйлчилгээг бүрэн ашиглаж, ойлгож, хэрэглэж чадахгүй байна.
Ийнхүү СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим 2019 оны байдлаар Монгол улсад финтек үйлчилгээ үзүүлж буй 10 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гол төлөөлөгч болгон Social pay (Голомт банк), Candy pay (Мобиком ХХК), Lendmn (ЛэндМН ББСБ ХК),  Most money (Grapecity mongolia LLC), Zeely (Optimal investment LLC), Kmobi (Central capital) компанийн хэрэглэгчдээс төлөөлөл болгож нийслэл хотод оршин сууж байгаа 18-аас дээш насны нийт 424 гаруй хэрэглэгчээс судалгаа авсан юм.
 
Зардлаа танаж, богино хугацаанд зээлийн хүүгээ бууруулсан
Улс бүр өөрсдийн гэсэн финтек гарааны компаниудыг дэмжих инкубатор байгуулж байна. Мөн Visa, Mastercard зэрэг олон улсын банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд гарааны бизнесүүдийг дэмжиж, хамтран ажилласан нь финтек ирээдүйд санхүүгийн салбарыг тодорхойлно гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн.
Санхүүгийн салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашигласнаар банк, санхүүгийн байгууллагууд зардлаа танаж, богино хугацаанд зээлийн хүүгээ бууруулж чадсан байна. Монголын хувьд зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зээлийн бүтээгдэхүүнээ уян хатан болгож, хиймэл оюун ухаан, өндөр технологи ашиглаж зардлаа бууруулах шаардлагатай гэдгийг олж харсан. Зардал буурснаар зээлийн хүү буурна.
Их Британи улсыг финтекийн дэлхийн төв гэж үздэг бөгөөд засгийн газар, зохицуулах байгууллагууд нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Финтекийг Лондонгийн корпорац, шинжлэх ухааны сан болон бусад агентлагуудаар дамжуулан зөвлөж, засгийн газар, салбарын зүгээс Их Британийн байр суурийг улам бэхжүүлэхийн тулд финтекийн салбарт тэргүүлэх байр сууриа бэхжүүлсээр байна.
Энэ талаар судлаач С.Мөнхзулаас тодруулахад:
“Энэ технологиор дамжуулан жижиглэн худалдаачид, аж ахуйн нэгжүүдэд холбогдох бүтээгдэхүүн, шийдлийг нийлүүлж, бүс нутгийн хөгжил, өсөлтөд оролцдог. Мөн Эдийн засгийн гүүрийг бусад улстай холбоход болон бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх, интеграцчлах, санхүүгийн үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.
Судалгааны үр дүнд финтек буюу дижитал санхүүгийн үйлчилгээг ашигладаг хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнд хандах хандлага нь эерэг бөгөөд цаашдаа хэрэглэх зорилго өндөр байгаа юм. Мөн мэдээллийн технологи, интернэтийн эрин үед амьдарч байгаа энэ үед интернэт банк, онлайн үйлчилгээний харилцагчдын мэдлэгийг өсгөх хэрэгтэй” гэв.
 
Дэвшилтэт технологид хөрөнгө оруулах шаардлагатай
Манайд гарааны бизнесийн орчин бараг байхгүй гэж хэлж болохоор. Төр засгийн зүгээс энэ салбарт баримтлах бодлогоо тодорхойлоогүй, хөрөнгө оруулагчдын гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх мэдлэг, мэдээлэл ч төдийлөн сайн биш. Олон нийтийн дунд ч гарааны бизнесийн талаарх ойлголт сул байна. Бүх зүйл шинэ төдийгүй одоо л гарааны бизнесийн орчин бүрдэж эхлэх хүлээлттэй байна. Бусад улстай харьцуулахад манайх энэ талаараа нэлээд хоцрогдсон.
Бидний хөгжүүлсэн технологи нь хэрэглэгчийн санхүүгийн асуудлыг хэрэглээнд хамгийн ойр гар утасны аппликейшнээр дамжуулан хормын дотор шийддэг нь санхүүгийн үйлчилгээг хялбар, хэмнэлттэй, хүртээмжтэй болгож байна. Зээл авах олон шат, дамжлагыг халан хормын дотор 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг барьцаагүй зээлж эхэлсэн. Финтек хэрэглэгч болохын тулд тухайн компанийн гар утасны аппликэйшн татахад л хангалттай.
Финтек компаниудын гол онцлог нь мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан хэрэглэгчдэд ухаалаг гар утас, Facebook, Wechat зэрэг сошиал платформоор дамжуулан богино хугацаанд  санхүүгийн  үйлчилгээ үзүүлэхэд оршино. Зээлийн шийдвэрийг технологи ашиглан тусгай алгоритмаар зээлийн эдийн засагч биш хиймэл оюун ухаан бүхий робот гаргана гэсэн үг юм. Ингэснээр банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал, эрсдэл буурна. Товчоор бол хүнээс хамаарсан эрсдэл буурснаар зээлийн өртөг буюу хүү буурах бодит боломжтой юм.
Жишээ нь хиймэл оюун ухаан бүхий робот 1000 зээлдэгчтэй нэгэн зэрэг харилцаж, гадны нөлөөлөл багатай, уян хатан шийдвэр гаргаж чадна.
Монголын бүх банкууд мобайл банк, интернэт банк, орлого, зарлагын ATM, Qpay зэрэг  технологийн дэвшил ашигласан санхүүгийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна. Ингэснээр томоохон банкуудын салбарын тоо, ачаалал цөөрч, иргэд ч цаг, мөнгөө хэмнэх боломжтой болсон. Цаашид банк, санхүүгийн байгууллагууд үйлчилгээгээ илүү боловсронгуй болгохын тулд хиймэл оюун ухаан бүхий дэвшилтэт технологид хөрөнгө оруулах шаардлагатай.
Тухайлбал, iPhone-ы хамгийн сүүлд гарсан нүүр, хурууны хээ, нүд таних технологи, цахим гарын үсэг зэрэг дэвшлийг ашигласнаар хэрэглэгч банкны салбар дээр өөрийн биеэр очилгүйгээр зээл авах, данс нээлгэх боломжтой болох юм. Технологид суурилсан финтек компаниуд барьцаагүй бичил зээлийн үйлчилгээ, peer to peer буюу иргэд хоорондоо бага хүүтэй зээлийг дундын зуучлагчгүйгээр апликэйшнаар дамжуулан өгөх зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр банк болон банк бусууд зээлийн хүүгээ бууруулан өрсөлдөн зах зээлийн жамаар зээлийн хүү богино хугацаанд буурах нь дамжиггүй.
 
Б.Мөнхбайгаль
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com