Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Ойрын хугацаанд төгрөгийн ханш тогтвортой байна

Монголбанкнаас ил тод байдлын хүрээнд зохион байгуулдаг сар тутмын хэвлэлийн хурлыг өнөөдөр хийлээ. 

Энэ үеэр Монголбанкны удирдлагуудын зүгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг хүргэе. 

- Эдийн засаг тогтвортой байгаа энэ үед төгрөгийн ханш суларсаар байгаа шалтгаан юу вэ?

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал Б.Энхжин : Монголбанкны зарласан төлбөрийн ам доллартай харьцах ханш оны эхнээс ханш 2.5 хувиар суларсан. Оны эхнээс харьцангуй тогтвортой явсан ханш аравдугаар сар гарснаар нэлээд чангарах үзэгдэл ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, Саарал жагсаалттай холбоотой яриа төгрөгийн ханшид нөлөөлж байна.

Төгрөгийн ханш он гарснаас хойш 2.5 хувь сулраад байгаа нь харьцангуй тогтвортой хэмээн хэлж болохуйц үзүүлэлт юм. Эдийн засгийн нөхцөл байдал  сайн ч ханшаар эдийн засгийн тохируулга хийхээс өөр аргагүй байгаа. Яагаад гэвэл манай инфляцын түвшин найман хувь байхад худалдааны гол түнш орнуудын инфляц манай улсаас доогуур байдаг. Тэгэхээр нэрлэсэн дүнгээрээ валютын ханшид өөрчлөлт орох шаардлага байгаа.

Төв банкны зүгээс ойрын хугацаанд төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байна. Учир нь ирэх онд "Тавантолгой" компанийн IPO хийгдэх яриа хэлцэл ахицтай явж буй тул манай улсын хувьд таатай нөхцөл байдлыг бий болгоно. Мөн УИХ-аас баталсан Оюутолгой төсөлтэй холбоотой тогтоол нь уг төслийн тодорхойгүй байдлыг арилгахад томоохон түлхэц болсон гэж харж байна.

- Төв банкны үнэт цаасны хэмжээ 4 их наяд төгрөгт хүрсэн. Үнэт цаасны талаар төв банк ямар байр суурьтай ажиллаж байна вэ? 

- Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байна. Үнэт цаасны хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт үүсэх эрсдлээс сэргийлж буй арга хэмжээ юм.

Своп хэлцэл хийхээр явсан багийг урд хөрш хүлээж авсангүй гэх албан бус мэдээ явсан. Хэлцлийг сунгах ажил ямар үе шаттай явж байгаа бол? 

- Своп хэлцэлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарсан. Хүлээж аваагүй гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сард БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаад, Своп хэлцлийг 2020 онд дуусахад нь дахин гурван жилээр сунгах хүсэлтээ тавиад ерөнхийдөө шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны зүгээс хийгдэх ажлууд эхэлсэн. 

- Алт худалдан авах ажиллагаатай холбоотой ямар хяналт шалгалтыг Монголбанкнаас хийж байгаа вэ?

- Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 14 тонн байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн зэрэг тодорхой зүйлүүд нөлөөлж байна. Нөгөө талаас алтны шороон ордны нөөц буурч байгаа нь алт олборлогч ААН-үүдийн хувьд хүндрэл болоод байгаа юм. Бид Монголбанкад буй алттай холбоотой мэдээллээ хууль сахиулах байгууллагуудтай хуваалцдаг.

- Монголбанкны ерөнхийлөгч солигдсон нь банкны бодлогод нөлөө үзүүлэх үү?

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир : Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсонтой холбогдуулан захирлуудын зөвлөлийн гишүүд болон салбарын удирдлагуудтай уулзаж өөрийн баримтлах бодлого чиглэлийг уламжилсан. Үүний хүрээнд хэлэхэд,

Сүүлийн гурван жилд Монголбанкны баримталж ирсэн бодлогууд цаашид хэвээр үргэлжилнэ. Түүнчлэн эдийн засгийг батжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн чиг үүрэгтэй холбоотой бодлогуудыг сайжруулан хэрэгжүүлнэ.

Монголбанкны ерөнхийлөгчийн харж буйгаар үндсэн чиг үүргийн хажуугаар дараах ажлуудад онцгой анхаарах бодлоготой байгаа.  

  1. 2020 оны тавдугаар сард ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хугацаа дуусна. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусахад Монголбанкны зүгээс бүх талаар хичээн ажиллана.
  2. 2020 ондоо багтаж Саарал жагсаалтаас гарах ёстой. Иймд төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, олон улсын байгууллагуудтай хамтрах замаар онцгой анхаарна.
  3. Своп хэлцлийг сунгах ажилд анхаарал хандуулна.

- Он гарснаар "М" нэртэй шинэ банк байгуулагдах уу?

- Албан ёсоор ийм зөвшөөрөл Монголбанкнаас өгөөгүй байгаа. Мэдээж хэрэг аливаа ААН, иргэн банк байгуулах болзол, шаардлага хангасан гэж үзвэл Монголбанканд зөвшөөрөл хүсэх өргөдлөө өгөх эрхтэй. Үүний дагуу хяналт шалгалтын зөвлөл болон захирлуудын зөвлөл журмаараа хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ зөвхөн зөвлөх эрхтэй хэлэлцдэг бөгөөд эцсийн шийдвэрийг хуулиар Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийддэг.

MCS группээс миний ойлгож байгаагаар жил хагасын өмнөөс энэ асуудлыг ярьсан. Уг асуудлыг зөвлөлөөр зохих түвшинд нь хэлэлцсэн. Албан ёсоор Монголбанкнаас шийдвэр гараагүй байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com